БОДИТ ШИНЭЧЛЭЛ БОЛ БҮХ УЛС ТӨРИЙН НАМУУД ТОМ ЖИЖИГГҮЙ ТАРАХ

Aдмин / Улстөр

Тогтолцооны өөрчлөлтийг тоо нэмэх, сонгуулийн хууль өөрчлөх бус нийгмийн эрс шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэх гэж ойлгох цаг болжээ. Энэ талаар нийтлэлч С.Эрдэнэцогт “Төр , улс төрд ард түмний үнэмлэхүй олонхын санал туссан эрс шинэчлэл гэдэг нь зөвхөн парламентын гишүүдийн тоог нэмэх түүнчлэн сонгуулийн холимог тогтолцоог сонгох төдий биш юм. Улс төрийн намууд үнэхээр эргэлтийн шинжтэй өөрчлөлт хүсэцгээсэн нь үнэн аваас том , жижиггүй сайн дураараа тарцгааж , дахин ижил гараанаас эмхлэн байгуулагдах үлгэрлэл үзүүлэх байв. Харамсалтай нь чадсангүй.

Ард түмнээсээ асуух эрхэм дээд эрэмбийг хөсөр хаяснаар МАНАННҮХэнд горьдлоготойгоор хууртагдсан парламентад суудалгүй намууд "Их санасан газар есөн шөнө хоосон хонох "- ын үлгэрийг амилуулав. Ард түмний жинхэнэ төлөөлөл, бодит хяналтыг шууд хангах арга замыг хэрэгжүүлэх буюу хоёр танхимтай парламент байгуулахаас зугтацгаав.

Намын дүрд тоглодог нөхөд гэрчилгээ, тамгаа МАН- ын сэйфэнд мөнгөний барьцаанд хадгалуулах нь холгүй авирлацгааж, зарим нь сонгуулийн үед захиалгаар ардчилсан хүчний орон зайг агшаахыг оролдоцгоодог.

Монголын мөөг шиг намууд өөрсдөд хамаарах хууль , эрх зүйн орчныг либералчлах эсвэл хариуцлага нэрээр урд хөршийн тогтолцоо лугаа загварчлалд хөтлөгдөхийн зааг дээр тэлчилцгээж байна. Хэт оройтож ухаарахаар ширүүхэн хийгээд нэн оновчтой хөдлөх боломжоо алддаг. Ард түмэн ч тэр , ард түмний нэр барьсан алцгар намууд ч тэр” Гэсэн нь нийгэм улс төрийн асуудлуудыг цогцоор нь оношилсон чамбай дүгнэлт ажээ. Сүүлийн 30 гаруй жилийн хохирол нь ард түмний дээгүүр тонгочдог намуудын тохирол юм.


Сэтгэгдэл

Анна [185.2.30.225] 2023-07-01 00:28:21

Добрый день. Нашли ваш сайт в Яндексе. Обратили внимание, что ваш нынешний сайт достаточно устарел, поэтому могут быть проблемы с получением новых клиентов из-за высокой конкуренции и кризисных условий. Мы профессионально занимаемся увеличением продаж в интернете, именно в вашей сфере, путём разработки правильных продающих сайтов. Работаем быстро, главное для нас - решить вашу проблему как можно скорее. С удовольствием поможем! Если предложение заинтересовало, то можете ответить на письмо.

Зочин [202.9.47.26] 2023-06-30 21:00:48

Намууд тархаасаа өмнө бүх шатны шүүх прокуроруудыг ШДЗ гэгч байгууллагатай нь тарааж шинэчлэн зохион байгуулсныхаа дараа тарцгаа.

иргэн [192.82.85.132] 2023-06-30 16:09:00

үнээс өөр гарц байхгүй юм шиг өнөөгийн байдлаас харагдаж байна,иймээс үүнийг л хийж цоо шинээр эхнээс нь цэвэр ариун чин шудрагаар бүхнийг эхлүүлэх л үлдээд байна даа.Дэмжиж байна.

Зочин [202.9.47.9] 2023-06-30 12:29:53

бүх намыг тарааж байн монгол хөгжөнө

Кх! [66.181.160.121] 2023-06-30 11:30:19

Горьдовоо. Сонгуулийн үеэр хөхөө хавдуулах вий дээ. Кх!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.