ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ "Хувийн тэтгэврийн санг зохицуулсан зохицуулалт байхгүй учраас өнөөдөр арилжааны банкууд төрийн бус байгууллагын журмаар тэтгэврийн сан байгуулж, эхнээсээ тэтгэврээ олгоод эхэлсэн байна. Хэрвээ тэтгэврийн сан эрсдэлд орвол хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй учраас энэ хуулиар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй дэвшил гэж ойлгож болно.

Тэтгэвэр нь өвлөгдөж, хадгаламжийн хүүгээс илүү хуримтлал нь өсдөг байхын тулд уг хуулийг санаачилсан" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах саналыг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн П.Анужин гаргаж, гишүүдийн олонх дэмжлээ.


Сэтгэгдэл

Уншигч [103.29.144.18] 2023-07-03 17:55:06

За да манайд уосад итгэхэд хэцүү л асуудал даа. 1980 оны эхээр Гэрлэлтийн даатгал гэж шинээр төрсөн хүүхдэдээ Монгол даатгалд 212 төгрөгөөр даатгуулаад гэрлэхдээ 1000 төгрөг авахаар даатгуулж байж билээ. Гэтэл одоо гэрлэлтийн даатгалын гэрчилгээ гэсэн хөх хавтас л дурсгал болон хадгалагдаж байна даа. Тийм байдал үүсэхийг хэнч үгүйсгэхгүй л болов уу. Тэр тусмаа хувийн тэтгэврийн санг дампууруулах, хуваагаад идчихэд мэрэгшсэн бизнесменүүд шүүдээ. Ирээдүйн тэтгэвэртээ гэж төлж төлж юу ч үгүй хоосон үлдвэл боож үхэхч багадах болов уудаа

Zochin [66.181.161.82] 2023-07-01 11:57:29

Niigmiin daatgalig huviinh bolgno u gehes niigmiin daatgak tolj bj nrmelt huviinh gej yubsoliorod bga yum,niigmiin daatgal hereggui,huviara hadglmar bnshu,omnoh humusiin avch bga tetgver,huviara mngo hadgalsnni ilu bnshtei,tetgverni tetgvre yarisar l bn,niigmiin daatgal tologui huviara mngi hadglsn hun sanaa amar bgni ergen toirnihnoos haragdjl bn,niigmiin daatgal odii hurtek tolsndo harmsj bhd,nemelt geneshu zolior zolior

Зочин [202.9.46.77] 2023-07-01 08:42:28

НД ыг хувийн хэвшилд шилжүүлжх хэрэгтэй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.