МАЛЧИД: БИДЭНД ХАВТГАЙРСАН ХАЛАМЖ БИШ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ХЭРЭГТЭЙ

Aдмин / Улстөр

ЗГ, УИХ-ын гишүүд сонгууль дөхөхөөр л Хөдөлмөр нийгмийн яамны газруудын ажилтнууд, хүмүүнлэгийн элч төлөөлөгчид аятай л ард түмнийг болсон болоогүй халамжийн хамааралд автуулахаар улайрцгааж, үндсэн үүргээ умартацгаах. Дээлийн өнгө, торго дурдан ярьснаараа түмний шүүмжлэлд хүчтэй өртдөг зарим УИХ-ын гишүүн “Малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төр төлнө” гэчихсэн нь цагаа олоогүйн дээр, Үндсэн хууль зөрчиж байгааг нийгмийн сүлжээнд дургүйцэх хандлага ажиглагдана. Хэдий мал, малчин хоёр нүүдэлчний үндэстний дархлаа үнэт зүйл мөн ч төр ард түмэндээ ямар ч үед ялгаварлаж болохгүйн дээр наад захын асуултууд хариултаа нэхэн олныг талцууллаа.

Малчин гэж чухам яг хэнийг авч үзэх, гахай тахиа, үржүүлдэг хүмүүс малчин гэдэгт хамаарах уу? Малчин удамтай гэвэл бүр монголчууд цөм хамаарах… гэх мэтчилэн ярвиг олон ч малчид өөрсдөө үүнийг хүсэж байна уу? Гэдгийг судлах ёстой. Малчдад үзэл бодлоо илэрхийлж төрийн үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэн эрх ашгаа хамгаалах боломж хомсоос ч тэр үү өнөө хүртэл төрөөс юу ч шаардаж, нэхэлгүй ченжийн нугалаатай харгис зах зээлийг гажуудлыг тэсвэрлэн үр хүүхдээ сургаж, өрх гэрийн амьжиргаагаа залгуулсаар байгаа юм.

Монгол малын арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, эвэр туруу, хялгас, аргал, хоргол гээд үйлдвэрлэлийн түүхий эд, хэрэгцээнд бүтээгдэхүүнд орохгүй юмгүй болохоор ашиг шимийг нь бид бүрэн ашиглаж л чадвал эдийн засагт тулгуур болох хэмжээний салбар мөн. Гэтэл өдий хүртэл орхигдож, мартагдсан олон баялаг бол уламжлалт бэлчээрийн мал аж ахуй. Түүнийг дагасан нүүдлийн соёл, ахуй, өвлөн тээгч малчид. Малчдыг төр бодлогоор дэмжих ёстой юу гэвэл хүн бүхэн зөвшөөрнө.

Харин талцлын бай болгож дунд нь яс хаях мэт бусдаас давуу үзэж, хавтгайрсан халамжаар тэтгэх нь төрийн бодлого биш сонгуулийн халуурал төдий. “Саяхан Баянхонгор аймагт Ерөнхий сайд малчидтай уулзахад түүхий эдийн боловсруулах үйлдвэр барьж өгөхийг хүсэхэд гүйцэтгэх засаглалын тэргүүн дэвтэр бал гаргаж ирээд тэмдэглэж аван энэ асуудалд анхаарал хандуулахаа мэдэгдсэн” гэх мэдээ хэвлэлүүдээр хөврөхөд залуу сайдтан малчдын асуудлын шийдэл, шалтгааныг одоо л ойлгож байна уу даа гэж сэрдэхээр.

Учир нь “Алсын хараа-2050” хөтөлбөрт хөдөө аж ахуй, малын гаралтай түүхийн эдийн боловсруулалт, зах зээлийн талаар дорвитой заалт ховор юм. Харин өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-тай стратегийн иж бүрэн түншлэл тогтоох үеэрээ Монгол ямааны ноолууран бүтээгдэхүүнийг тус улсад татваргүй экспортлох хэлэлцээрт хүрсэн. Энэ бол асар том боломж атал өнөөгийн эрх баригчид уул ухаж, улсаа хөгжүүлэн, алт олборлож асар их баяжих тухай л мөрөөдөцгөөх нь харамсалтай.


Сэтгэгдэл

Юманд чинь дэс дараа гэж байдаг. [66.181.160.87] 2023-07-03 12:00:36

Эхлээд Нийгмийн даатгалынхаа 50 хувийг өөрсдөө төлчих. Үүний дараа л боловсруулах үйлдвэрийн талаар ярья. Үндсэн юмаа шийдээгүй байж дараах юмаа хүсээд, хангуулах гээд байх юм.

Зочин [64.119.20.223] 2023-07-01 11:55:09

Малчдаа тодорхой хэмжээнд халамжлах зөв шүү, эсвэл чи гарч мал маллахуу

Зочин [66.181.160.47] 2023-07-01 22:25:14

Мал шүтэж амьдардаг цаг биш шүү. Аргентинаас мах авбал харин ч хямд гэх юм билээ...Малчид манийг биш, харин бид тэднйг тэжжэж байгаа шүү...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.