Н.Учрал: Арилжааны банкууд ТББ-ын журмаар тэтгэврийн сан байгуулж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ "Хувийн тэтгэврийн санг зохицуулсан зохицуулалт байхгүй учраас өнөөдөр арилжааны банкууд төрийн бус байгууллагын журмаар тэтгэврийн сан байгуулж, эхнээсээ тэтгэврээ олгоод эхэлсэн байна. Хэрвээ тэтгэврийн сан эрсдэлд орвол хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй учраас энэ хуулиар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй дэвшил гэж ойлгож болно. Тэтгэвэр нь өвлөгдөж, хадгаламжийн хүүгээс илүү хуримтлал нь өсдөг байхын тулд уг хуулийг санаачилсан" хэмээн байр сууриа илэрхийлэв. Харин уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахыг гишүүдийн олонх дэмжлээ.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.247] 2023-07-03 12:42:34
ядарсан ардаа басан доромжилдог хөгийн төртэй болжээ
Зочин [203.23.49.170] 2023-07-03 10:43:42
Яг үнэндээ тэр хувийн компаниудын байгуулсан Тэтгэврийн сангийн ТББ наад хуулиас чинь хамаагүй дээр зөв зохицуулалттай явна. Ядаж мөнгөө авах нь баталгаатай байдаг юм гөхшөөн.
Зочин [66.181.160.9] 2023-07-03 09:02:13
500 мянгыг 50 мянгарр нэмсэн болж оромдоод яахавдээ. ядаж 150 мянгаар нэмчихгүйдээ арчаагүй хүйтэн сэтгэлт хэдэн мал дээр гарч суучихаад өөрсдийгөө мөнх юм шиг бодох юмдаа
Зочин [103.229.122.238] 2023-07-02 13:00:43
Харин 500 мянга авдаг ахмадуудад 50 мянгийг нэмсэн нь арай л бага гэнэ шүү.Хөгшид ахмадууд уйлалдан бөйгааг харахад өрөвдмөөр .....
Иргэн [122.201.21.218] 2023-07-01 17:04:55
Тэтгэврийн шинэчлэл тооцоотой итгэлцүүр зөв бодож маш зөв зүйл хийгджээ, тэтгэвэр хүн бүрт хүрсэн нэмэгдэж бодит ажил болжээ, ахмадуудаа харж үзсэн төр засагтаа баярлалаа