МОНГОЛД ЗАЛУУЧУУД АМЬДРАХ АРГАГҮЙ БОЛСОН

Aдмин / Улстөр

Хөдөлмөрийн насны дийлэнх, хүн амын тал хувийг эзэлдэг залуучууд харийн оронд хөлсөө дуслуулж ар гэрээ тэжээхээс өөр сонголтгүй хэр нь байгалийн баялаг, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг улс Монголоос өөр байхгүй. Залуу гэр бүлүүд Монголын орчинд хөдөлмөрлөхөд шар нар бор хоногийг өр зээлтэй өлгөн салган барах л сонголт бий.

Гэтэл дэлхийн орнууд залуучуудынхаа боловсрол, амьжиргаа хоёрт нь хамжаа дэмнээ болохын сацуу тэднийг ирээдүйн улс орны өнгө төрх зүс царайг хөтлөх түүчээ гэж үзэн чухалчилдаг ажээ. Гэтэл Монголын гадаад харилцааны сайд харийн оронд цагаачлуулах хэлэлцээр хийж өгснийхөө төлөө өөрөө онгирон мэдэгдэл хийдэг өрөвдөм байр байдалтай.

Дундаж цалин 1 сая орчим төгрөг байхад үүгээр сарын хэрэгцээгээ хангах нь дунд идэш дулаан хэвтрийн хэмжээнд ч хүрэхгүй өлөн зэлмүүн амьдралд аргамжих болно. Иймд залуус харьд дүрвэж орон гэртэй, унаа хунштай, идэх хоолтой амьдрахын тулд бойны мал шиг нүдээ шалгуулж шүдээ тоолуулаад хилийн дээс алхацгааж байна.

Харин авлигалч төрийн түшээд авсан идсэнээ дуудалцан арчаагүй он жилүүдийг үдсээр шүүхээр шийдэгдэж, зохих шийтгэлээ авсан нэг ч том хулгайчгүй. Улсын төсвөөс шамшигдуулагч этгээдийн хэрэг өч төчнөөн жил зулгуйрч, улсаараа баян улс төрчдийн хулгайн мөнгөний өр ширийг дарцгаан хөдөлмөрлөх дэндүү шударга бус нийгэмд залуучууд шүд зуун тэсэхээс залхаж Монголын үнэт зүйл модон жорлонгийн хэмжээнд туллаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.69.79] 2023-07-06 17:43:40

Залуучууд ирэх сонгуулиа зөв өгөөрэй.

Зочин [202.70.37.178] 2023-07-05 14:19:45

Үнэн шүү энэ залуучууд гадны оронд очоод их сайхан мөнгө олдог юм шиг ярих юм арай гэж олсон мөнгөө хүний нутагт бас л байрны мөнгө хоолонд өгөөд бас л өр зээлэнд амьдардаг Монгол хүн зөндөө байдаг шүү залуучуудаа хүний нутагт ад үзэгдэж ядарч явхаар эх орон чин өлзийтэй

Зочин [64.119.24.198] 2023-07-03 17:40:54

ГАДНЫН ЛУЙВАРЧИД, ДОТООДЫН УРВАГЧДЫН ЭРЧИМТЭЙ ЯВУУЛЖ БУЙ БОДЛОГЫН НЭГ НЬ АСАР УУДАМ БАЯЛАГ МОНГОЛ ОРНЫГ ЭЗЭНГҮЙДҮҮЛЭХ АЛС ХЭТИЙН АТГАГ САНАА ЗОРИЛГО ХЭРЭГЖИЖ БАЙГААГИЙН НЭГ ҮЕ ШАТ ЭНЭ ЮМ. ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ ТЭНЭГ ДАГЗ ОРКУУД ЗАЙЛАХ БОЛ ОЛОН ТАВАН ҮГГҮЙ ҮТЭР ТҮРГЭН ТОНИЛЦГООГООЧ

Зочин [150.129.140.53] 2023-07-03 16:40:14

Одоо тэр алиа салбадай Цогтоо билүү тэр бузруудыг бүү дагаж далдганарай хүмүүсээ

Zochin [66.181.161.245] 2023-07-03 15:14:23

30 jil yu ch uurchlugduugui

Солонгос хятад монголын эрлийз нэгэн [66.181.161.228] 2023-07-03 15:12:34

Үхэр монголчууд одоо л нэг юм миний гарт удахгүй орхон хаяа юутай сайхан ба ! Та нарын толгой дээр цахиур хагалах өдөр ирдэг байжээ

Гадаадад ажиллахад хувь хүний зиндаа унана, гэхдээ .. [66.181.160.87] 2023-07-03 15:09:34

Гадаад улсын төсөв, хөрөнгө бүрдүүлэхэд ЮҮ Ч оруулаагүй, ЮҮ Ч бүтээгээгүй учир монгол залуус гадаад улсад зүгээр л БЭРТЭГЧИД болно. Иймд манай залууст гадаад улсын үндсэн иргэд тоодоггүй цалин багатай, нийгмийн даатгалгүй ажил л олдох болно. Т-л аяга шанага угаах, цэвэрлэгээ, барилгын болон хөдөө аж ахуйн хар ажил г.м. Гэрлүүгээ л хэдэн зуун доллар явуулж байх юм биздээ? Харин энд сурсан мэргэжлээр бол Баруунд ажил бараг олдохгүйдээ. Мэргэжлээрээ ажиллая гэвэл Монголдоо л ажил хайсан нь дээр. Даан ч цалин муу, маш муу, юүнд ч хүрэхгүй.

Хохинээ [202.9.46.190] 2023-07-03 14:51:09

Нам дагасан өлөн шимэгчилж амь зогоодог бөгс цүнх чингүүд пялдагауудл нам дагаж эр эм жижиг томгүй монголын баялгиииг цуслаж хулгаа хииж баяждаг лалрын хөндиии шүүдээээ лалруудааа ул шалаараа дуудуулаад чацага царайлаад гээдл том том хуцааал амь зогооо тэмцэлгүй ард түмэн сөнөдөг

Зочин [192.82.87.146] 2023-07-03 14:22:15

Угаас л монгол хүнийг монгол эх нутагт нь амьдрах боломжгүй болгох бодлого л харагдаад удаж байгаа биз төр засагт нь хүртэл буруу нөхдүүд сандайлсан байдалтай болсон

Зочин [64.119.21.113] 2023-07-03 12:41:04

Юун жагсах, Хувсгал л харэгтэй

Зочин [202.126.90.37] 2023-07-03 10:56:31

жагсаж цуглаж чадахгүй залуус зайлбал таарнх

Нэр [45.117.35.5] 2023-07-03 10:28:53

Үнэн.

Лдл [150.129.143.55] 2023-07-03 10:10:01

Тийм боллоо


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.