Г.Занданшатар: Тулгар төр биш Их гүрэн байгуулагдсаны 2232 жилийн ой шүү дээ

Aдмин / Улстөр

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Тулгар төрийн 2232 жилийн ой гэж ярьж болохгүй ээ. Тулгар төр бол түүнээс өмнө үүссэн гэдгийг түүхчид нотолчихсон. 2500, 3000 жилийн өмнө үүссэн гээд янз бүрээр ярьж байгаа. Хүннү гүрэн буюу Их гүрэн байгуулагдсаны 2232 жилийн ой шүү дээ. Үүнийг анхаараарай" гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Аймгууд наадмаа хийхдээ өөр аймгийн бөхийг барилдуулахаа больсон. Сумынхан ч тэр. Өөр аймгаас ирсэн бөхчүүдэд бүртгэл дүүрсэн гээд нэг жагсаалт харуулдаг. Гэвч цаанаа бөхийнх нь тоо бүрдээгүй байж байдаг. Спорт гэдэг цаг хугацаатай. Үндэсний бөх бол уламжлалынхаа дагуу хаана ч очоод барилдах боломжтой спорт" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.222] 2023-07-05 21:17:33

за муж салага чи гагц удаа зөв дугарлаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.