Хулгайн төртэй-Ядуурал гуйланчлалд живж буй Монгол
Сэтгэл зүй, нийгэм судлаачдын үзэж буйгаар ядуурал хомдсол хүний ухамсарт шууд сөрөгөөр нөлөөлдөг ба гэмт хэргийн гаралт нэмэгдэх суурь шалтгаан бодог байна. Ядуурал, зэрлэгшил хоёрын шалтгаан нь баялгийн шударга бус хуваарилалт, улс төрчдийн явцуу ашиг сонирхол авилгалын хорт үр дагавар гэх мэт нийгмийн шинжтэй. Харин ядуурал бол эдийн засгийн хүрээнд үнийн өсөлт жил дараалан буурахгүй удсанаар харилцан алдагдал, эрсэдэлээ нөхөх, сэргээх чадваргүй эдийн засгийн уналтаас хамаарсан өргөн хэрэглээний барааны хомсдол үнэ ханш огцом өсөхөөс үүдэн иргэдийн худалдан авах чадвар асар муудаж улмаар банкны хамааралтай, зээлийн бүтэцтэй эдийн засаг дефолт зарлахад хүрэхийг хэлдэг.
Дагаад хүн амын дундах соён гэгээрэл, ёс суртахууны хэм хэмжээ алдагдаж, хэрцгийлэл газар авахад хүргэх талтай. Хяналт, хуулийн үйлчлэл эрх зүйн нөлөөлөл суларах үед нийгмийн айдас туйлдаа хүрэх, гэмт хэрэг үйлдэх сэдэлжих, сэтгэлгээний хөгжил зогсонг байдалд орох, хүн амын дийлэнх нь өнөө маргаашаа аргацаахаас үүдсэн хүүхэд залуусын уламжлал, эх оронч сэтгэл мартагдах зэрэг олон ноцтой аюул дагуулж байдаг ажээ.
“Ядуурал ба эмзэг байдал” нэртэй судалгаанд Ядуус байгалийн, улс төрийн гээд янз бүрийн эрсдэлд хамгийн их өртөмтгий, мөн тэдэнд эрсдлийг даван туулах арга хэрэгсэл тун бага байдаг. Нийгмийн бусад бүлэгтэй харьцуулахад аливаа шок ядуусын амьжиргаанд хамгийн их сөрөг нөлөөг үзүүлдэг тул хамгийн эмзэг бүлэгт тооцогддог. Иймээс, ядуурлыг бууруулах асуудлыг гол зорилгоо болгож буй нөхцөлд төрийн бодлого ядуу болох нь аль хэдийн тодорхой бүлэгт чиглэж, ядуурлыг бууруулахад чиглээд зогсохгүй, ядуурч мэдэх, мөн ядуурлынх нь түвшин улам гүнзгийрч мэдэх бүлгийг дэмжин тусалж, ядуурлаас сэргийлэх, өөрөөр хэлбэл янз бүрийн шокын нөлөөгөөр ядууралд өртөж мэдэх эмзэг хэсгийг хамгаалахад чиглэх нь зүйтэй.
Сэтгэгдэл
Зочин [150.129.141.186] 2023-07-06 22:11:24
Энэ үнэн л дээ,үүнийг Монголын ард түмэн нэгдэн нийлж тэмцэж байж л засах байх даа,ер нь эрс өөрчлөлт эргэлт хийхгүйгээр бид цашшаа мнгэж яваад байвал жинэхнээсээ живих л болно.
зочин [59.153.86.88] 2023-07-06 07:48:25
Москвад найтайвал монголд ханиад дэлгэрнэ гэсэн үг байсан . оросын авилга улсаасаа хулгайлах бузар булайг хэн монголд цэцэглүүлэн дэлгэрүүлсэн бэ гэвэл оросод сурч байсан хүмүүс тэндээс сайныг ч сурсан, саарыг нь бүр сайн сурч ирж монгол улсыг баллаж байгаа .
Балай минь. Фактуудаа эргээд хараач. [66.181.160.4] 2023-07-06 10:44:47
Америкт ханиасан, Европт ханиасан ч Монголд ялгаагүй өвчин дэлгэрч байгаа ш дээ. Жишээлбэл Боловссролын зээлийн сангийн мөнгө ихэнхэдээ ХААНА шингээд алга болчихлоо? Орост уу? ЯГШДЭЭ. Тэр Америк, Австрали, Их британаар чинь дийлэнх нь алга болсон. Барууны улсад сурсан төгсөгчид нь тэгээд Монголд бүгд ирсэн юм уу? ЯГШДЭЭ. Иймд санаагаа бичихээсээ өмнө өөрийнхөө өчүүхэн ухаанаараа бодож бай.
зочин [192.82.68.146] 2023-07-05 16:13:48
Өөрсдийнхөө арчаагүйг төрд битгий тох, цаана чинь ажилд авна гэсэн зараас их юм алга, хөдөө очоод мал хариул, ер нь ажил хийж сайхан амьдарая гэвэл ажил шиг их юм монголд алга.
Энэ хүн гишүүн бололтой. [202.126.90.80] 2023-07-05 19:43:50
Ьбьб
Ядуусыг өрөвдөж туслах хүч Монголд байна уу? [66.181.160.16] 2023-07-05 15:09:30
Ядуучуудыг Монголд ХЭН өрөвдөж байгаа юм бэ? Буддын шашны байгууллагууд уу? Христийнхэн үү? Лалынх нь уу? Шашнаас ИЛҮҮ төрийн байгууллага нь өрөвдөөд туслаад байгаа юм уу? Ядуусыг их өрөвдөж хайрлаад байгаа зүйл нэг их ХАРАГДАХГҮЙ л юм. Люмпенуудын хувьсгал Монголд болох вий дээ.
Иргэн [192.82.77.87] 2023-07-05 13:41:41
Орос монгол 2 шиг их хурал нь хулгайчдаар дүүрсэн улс энэ дэлхий дээр өөр алга
Зочин [202.9.46.8] 2023-07-05 14:40:06
Африкийн орнууд байна.
Зочин [202.9.46.8] 2023-07-05 11:17:31
Тэмцдэггүй ард түмэн мөхөж, урсдаггүй ус ширгэдэг жамтай гэдгийг анхаарна уу?
ЗОЧИН [202.126.88.233] 2023-07-06 10:39:40
ОДОО ДОРИУН УРСАЖ БАЙНА ҮҮНИЙГ ДАГААД ЭНЭ ҮЕР ШИГ ТЭМЦЭЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА