ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайЗасгийн газрын тогтоолын төсөл,
- Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээ,
- Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
- “Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- 2023 оны хаврын тариалалтын урьдчилсан дүн,
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 50 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл
z [59.153.113.141] 2023-07-05 13:06:44
gostuu nabag hulgai hiiheer irsen naizuudiinh ni hamt zailuul