Б.Энхбаяр: Наадам далимдуулж ЭЗХ-ийн яамнаас гадаадын иргэнд газраа 100 жил ашиглуулах Хуулийн хулгай орж ирлээ
УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулган энэ баасан гарагт хаана. Тодруулбал, хаврын чуулганаар ҮХӨ болоод Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах замаар тоо болон тогтолцооны өөрчлөлтийг хийсэн онцлог үйл явдлууд тохиов. Үүний араас Улс төрийн намын хуулийг баталснаар чуулган үндсэндээ хаалтаа хийхээр төлөвлөөд буй. Харин нөгөө талд хэлэлцэх ёстой байсан олон хуулийн төсөлд "түгжрэл" үүсэж, заримыг нь ирэх намар хэлэлцэхээр товлосон юм.
Гэтэл чуулган хаахаас өмнө "шууруулахаар" зүтгүүлж буй хуулийн төслүүдийг гишүүд шүүмжилж эхлээд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Энэ долоо хоног УИХ-ын Хаврын чуулган хуралдах сүүлийн өдрүүд... Чуулган хаана. Сүүлийн өдөр хэлэлцэх гэж буй хуулийн төсөл нь Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулсан “Хөрөнгө оруулалтын хууль”-ийн төсөл. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор орно. Уг хуулийг дагалдуулж Газрын хуулийн өөрчлөлт явж байгаа.
Ганц өгүүлбэртэй уг өөрчлөлтөөр гадаад улсын аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын газрыг 60+40=100 жилийн хугацаатай олгохоор оруулж ирсэн. Одоо 5+5=10 жил байдаг. Монгол Улсын иргэдэд 15-60 жилээр эзэмшүүлдэг ба газрын захирамж дийлэнхдээ 15 жилээр гардаг. Монгол Улсынхаа иргэдэд 15 жилээр эзэмшүүлдэгээ өөрчлөөгүй байж байж гадаад улсын иргэдэд газраа 100 жилээр ашиглуулах нь хэрхэвч шударга ёсны зарчим, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцэхгүй. Ийм хөрөнгө оруулалтын бодлого байж таарахгүй. Энэ бол баяр наадам далимдуулж, хүмүүсийн анхаарал суларсан үеэр хийдэг ХУУЛИЙН ХУЛГАЙ мөн" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл
зочин [103.111.68.3] 2023-07-31 14:44:07
энэ одоо МОНГОЛ улсад хууль дүрэм ёс зүй гэж байна уу Зүгээр л наймаалж л байвал УЛС МОНГОЛ хамаагүй юм уу ИЙМ БОЛТОЛ ард иргэдээ ДЭЭРЭЛХЭЭД ЯДУУ БАС БОЛООГҮЙ ЭХ ОРОНДОО газар дэлхийдээ тайван амгалан байлгах энэ дээр байгаа ЭНЭ ХУУЛЬ САНААЧЛААД байгаа нөхөд үүд мөнгө олж л байвал ААВ ЭЭЖ ЭХНЭР ХҮҮХЭД эх орон ер хамаагүй юм шиг аашилж байна даа . Энэ хамаа замбраагүй байдлыг хэзээ нэгэн цагт УХААНТАЙ ЗОРИГТОЙ МЭДЛЭГ НЬ БОЛОВСРОЛ НЬ МОНГОЛОО ГЭСЭН ХҮН БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА. ТЭР ҮЕД ОДОО ТӨР БАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС ОЙЛГОХ БАС БОЛООГҮЙ УУЧЛАЛТ ГУЙГААД БАЙЖ БАЙХ ШҮҮ .хатуу л байх бол уу гэж мунхаг миний бие бодох юм даа.
Зочин [202.126.90.119] 2023-07-09 23:30:25
Баярллаа таньд энэ хууль бол монгол улсын үндэсны аюулгүй байдалд ноцтой халдаж зөрчиж байгаа хэрэг ийм хууль санаачилсан дэмжсэн гишүүдэд хяналт шалгалт хийж арга хэмжээ авах ёстой
зочин [202.126.88.206] 2023-07-08 07:42:20
Хотгор шанага Хүрэлбаатарыг цаазл эх орноосоо урвасан байна
зочин [59.153.86.88] 2023-07-07 23:39:47
эдийн засгийн яамыг хэн толгойлж байгаа вэ . Хотгор шанагын уурхайг солонгосчуудад зарсан гэгддэг Ч.Хүрэлбаатар шүү дээ . тэрнь үнэн бол итгэлгүй хүний хийсэн хууль байна
Зочин [103.229.123.194] 2023-07-06 23:07:14
Энхбаяр гишүүнд баярлалаа.урвагч бас байгаам байна.сонор сэрэмжтэй байцгаая
Зочин [150.129.141.186] 2023-07-06 21:54:31
Энэ нэг ямөр нэгэн бизнес руйьөхлөж болох ямар гарц байна гэж сэтгэхээс өөрт нь унацтай бол бол тэрлүү зүтгэхээс Монгол орноо хөгжүүлэх тухай огтоос боддоггүй дандаа Оюу-толгой,Эрдэнэт,Хөтөл,Дарханы төмөрлөг гм эх орны макро эдийн засагт нэн үүрэг рольтой томоохон үйлдвэрийн тухайд бараг л эсрэг иргэд,ард түмний хүлээлтийг үл тоосон байр суурь илэрхийлдэг ёстой нэг шавар хаасан нөхөр байна.Сайн эдийн засагч гэж харагддаггүй бөөрөнхий гаргалгаагүй бувтнасан юм ярьдаг тун ойлгомжгүй этгээд дээ ттүүнд Монголын газар нутаг Авлига өгвөл хэндч хамаагүй олгож нөгөө сурсан аргаа хийж байгаа нь энэ байх. их зальтай хөрөнгө оруулат татах гэж байна гэж тайлбарлана ёстой хөгийн луйварчин.
Зочин [202.9.40.211] 2023-07-08 13:36:28
Яг үнэн, юу яриад байгаа нь ойлгогддоггүй, бувтнасан, дотуур санаатай, мөнгө , эрх ашиг хаана бна тэнд хүрэлхог явж байдаг, шуналтай, эниыг халах цаг болсон, зайлуулах ёстой. Их хүссэн хүнийг төрөөс хол байлга өөрөөр хэлвэл: их шуналтай хүнийг төрөөс холдуулах ёстой
зочин [103.229.123.66] 2023-07-06 18:31:22
Энхбаяр гишүүнд талархаж байна.Энэ Хүрэлбаатарыг овоо юм байна гэсэн чинь шинхэнэ урвагч юм бна шүү.Хятадын лоббид брэн орж дээ.Ноолуурыг самнаад гаргадаг больё гээд стандарт гаргаад 2023 оноос хэрэгжүүлэх гэтэл мөн л ЭЗХ яамнаас болиулсан ,дараахан нь л Хүрэлбаатар хятадуудтай архи ууж козинодож бна гээд f-ээр баахан яваад дарагдсан .Энэ юу болоод бна аа,ерөнхийлөгч анхааралдаа авахгүй бол болохоо байлаа шүү.
Монголоос [148.253.16.231] 2023-07-06 17:38:15
Энхбаяр гишүүндээ талархаж байна. Энэхүү хуулийн өөрчлөлтийг хэрхэвч батлуулж болохгүй!
Зочин [202.126.88.215] 2023-07-06 16:27:28
Яаааанадаа монгол эх орон минь ямар хэцүү юм болох нь вэ? 100 жилийн дараа тэр газрыг хэнээс хэн буцааж авах юм болдоо хайран ч эх орон газар шороо минь өвөг дээдэс минь амь нас цусаараа бий болгож бидэндээ үлдээсэн газар нутаг юмсандаа ..........
Зочин [183.177.97.70] 2023-07-06 15:52:17
Энхбаяр гишүүнд талархая
Иргэн [202.21.111.170] 2023-07-06 14:25:09
Хэлэх үг олдохгүй юм. Эх орон, нутаг аа авч үлдэх гэж олон аавын хүү амь насаа өгсөн шүү! 1990 оны өмнөх хуулиар шууд цаазаар авах заалттай байсан шүү
Зочин [103.161.242.124] 2023-07-06 13:54:01
Эх орноосоо урвагч гэсэн хуулийн заалт байгаа шүү дээ. Төсөл боловсруулсан этгээдийг насаар нь хорих юмуу дээд хэмжээ өгөх хэрэгтэй...
DR. PRADHAN [197.211.53.123] 2023-07-06 13:53:44
IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Зочин [66.181.191.53] 2023-07-06 13:38:16
Арай л дэндүү юмаа. Ард иргэдээ монгол эх орноо бодоочээ.
Зочин [202.131.225.53] 2023-07-06 12:51:08
өөрийн иргэн нь зуслангийн газраа тав 10 жилээр сунгуулж явдаг хашаа хороо барихгүй бол хураана гэж айлгадаг хэрнээ яагаад ийм юм бэ????????????
зочин [202.9.40.124] 2023-07-06 12:44:06
болиочээ юун даварсан юм бэ өнөөдөр цадаж бно маргааш хүүрээ ч хаях газаргүй бно гэдгээ бодож үзсэн үү шуналын дэвүүдээ,,,,,,,,,үр хүүхдүүд гишгэх газаргүй боллооош дээ