УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хүүхдийг өдрийн турш 1500 төгрөгөөр хооллоод үзээч???
УИХ-ын зарим гишүүд хүүхдийн үдийн хоолны 800 төгрөгийн 1500 төгрөг болгосондоо сайрхан жиргэжээ. Гэхдээ 1500 төгрөгөөр өнөөдөр таваг хоол байтугай таван ширхэг төмс авахад ч хэцүү юм. Улмаар хүүхдийн хоолны мөнгөний төсвөөр яам, тамга, сургууль, тендерчид шимэгчлэхгүй өнгөрнө гэвэл эндүүрэл юм. Монголчууд хүүхдийнхээ хоолноос хүртэл хумслахаас буцахгүй ёс зүйн доройтолд орсон нь нууц биш ээ. Практик дээр бодит байдал ямар байдгийг УИХ-ын гишүүд өөрсдөө шалгахын тулд хүүхдээ нэг өдрийн 1500 төгрөгөөр ямар хоол авч идэхийг харах туршиж үзэх нь зөв.
“Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн хоол зүйч А.ЯНЖМАА /https://news.mn/r/2591423// Харамсалтай нь, "Үдийн хоол"-нд өгч байгаа хоол 600 ккл-даа хүрч чадахгүй байгаа. Яагаад гэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Брокли гэхэд гадуур 8-9 мянган төгрөг байна. Ногоо, жимсийг илүү өгье гэхээр үнэтэй болчихдог учраас авч чаддаггүй. Тиймээс жимсийг аньсны шүүс, чацаргана гэх мэт уух юмаар хангачихдаг. Илчлэгийг хангахын тулд хоолны мөнгийг нэмэх шаардлагатай.
Үнэндээ1500 төгрөгт ганц пирошки юм уу мантуун бууз ч авч чадахгүй шүү дээ. Хичээл дээрээ халуун хоол идэж байвал хүүхдийн эрүүл мэндэд тустай. Мөн гал тогооны ажилчдын цалинг нэмээд, төсөв мөнгийг батлах хэрэгтэй. Гэр хороолол дунд байдаг учраас хүүхдүүд сургуульдаа хоол идэхийн тулд хичээлээ таслахгүй ирж байгааг багш нар хэлдэг. Хүмүүс гэр хорооллын нөхцөл байдал ямар байгааг мэддэггүй.
Ирц нэмэгдэж байна гэдэг чинь хүүхэд тэр хэмжээгээр сурах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж байна гэсэн үг. Үүнээс харахад хүүхдүүдэд 1500 төгрөгийн хоол зөвхөн цатгах мэдрэмжийг л өгч өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээнд хүрч чадахгүй байна. Мөн гэр хорооллын хүүхдүүд үдийн хоолоо л идэх гэж хичээлдээ явдаг гэх жишээ татагдаж байгаа нь өр өвтгөм байдал мөн.
Сэтгэгдэл
Ер нь хуучин ч хүүхдийн хоол хангалтгүй байсан. [139.5.216.179] 2023-07-08 10:42:34
Социализмын үед 1970-1990 оны үед ч сургуулийн хүүхдийн өдрийн хоол гэж юү байсан юм бэ? Хүүхдүүд бас л хагас өлсгөлөн сургуульдаа явдаг байсан биздээ? Боломжтэй нэг нь гөөхий, ундаа авчих мөнгөтэй, боломжгүй нь тэднээсээ "Нэг хазуулчих, нэг балгуулчих" гэж гуйгаад л. "Үгүй" гээч.
Хиймэл хөтөлбөр ш дээ. "Үгүй" гээч. [139.5.216.179] 2023-07-08 10:34:35
Хүүхдэд улсаас хангалттай хоол өгч чадахгүй нь АНХНААСАА мэдэгдэж байсан. Монгол дэлхийн хөгжилтэй орнуудыг ДУЙРААГААД Л хоолны хөтөлбөр зарлачихсан. Гэтэл хангалттай төсөв мөнгө.БАЙХГҮЙ байсан. Одоо тэгээд үүнийхээ горыг амсаж байна. Цаашид өдиийн хоолны хэмжээ багасна, эсхүлэцэг эхээр нь нэмж төлүүлж байж хөтөлбөр хэрэгжинэ.
Зочин [150.129.141.175] 2023-07-08 09:50:46
Ернь хэнч байсан өөрсдөө хооллооч! Заавал улс хооллох ямар албатай юм бэ? Улсад өөр хийх том ажил зөндөө баймаар даа!!!!
Зочин [185.17.14.116] 2023-07-07 13:54:20
УИХ-ын гишүүдийн хүүхдүүдийн хоол нь Имартын хүнсээс бүрддэг.