М.ЭНХСАЙХАН: МОНГОЛЫН НИЙГЭМ АРДЧИЛАГДААСАЙ, МОНГОЛ ТӨР ӨӨРӨӨ АРДЧИЛСАН БАЙГААСАЙ
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.
-Сонгууль болохын өмнөх жил сонгуулийн хуулийг шинэчилж байгаад та болон танай намын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардчилсан нам УИХ-д цөөнх л дөө. Тийм учраас шийдвэр ямар байх тал дээр голлох үүргийг МАН гүйцэтгэсэн. Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж хувь тэнцүүлсэн тогтолцоо оруулж ирсэн улсууд л суудлын тоог нь нэмсэн. Эмэгтэйчүүдийг жагсаалтад сөөлжүүлж оруулахаар болсон . Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тогтоосон. Би үүнийг дэвшил гэж үзэж байгаа. Яагаад гэвэл сонгогчдын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Тиймээс тэднийг төрийн тусламжтайгаар дэмжиж, улс төрийн оролцоо, идэвхийг нь дээшлүүлэх гэх мэт асуудлуудад зөв алхам болно гэж хэлмээр байна. Иймд бид гарсан шийдвэрийг дэмжиж байгаа. Харин энэ шинэ нөхцөл байдалд улс төрийн нам өөрийгөө шинэчилж, шинэ маягаар ажиллах шаардлагатай.
-Ардчилсан нам нилээн хэдэн фракцад хуваагдчихаад байгаа шүү дээ. Ирэх жилийн сонгуульд Ардчилсан нам яаж оролцох вэ. Фракцууд нэгдэж чадах болов уу. 126 гишүүнтэй болж байгаа нь Ардчилсан намд ямар боломж олгож байгаа гэж харж байгаа вэ?
-Би аль нэг нам тэгээсэй, ингээсэй гэж санаа зовохоосоо илүү Монголын нийгэм ардчилагдаасай, монгол төр өөрөө ардчилсан байгаасай гэж хүсдэг. Ийм байх асуудал нь Ардчилсан намаас маш их хамаарч байгаа. Ардчилсан нам өөрийгөө шинэчилж чадвал сонгуульд чамгүй амжилт гаргаж болно. Ер нь улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй хүн байгаа бол тэр итгэл үнэмшилтэй байгаа хүн бусдын итгэл үнэмшил, үзэл баримтлалыг хүндэтгэдэг, хүлээн зөвшөөрдөг үүрэгтэй байх ёстой.
Тэр утгаар нь хангах юм бол Ардчилсан нам дотор фракц, клубүүд байгуулагдсан нь өөрөө эерэг үзэгдэл. Энэ нь намыг шинэчлэх бас нэг түлхүүр гэж хэлмээр байна. Олон клуб, фракц бий болж байна гэдгийг нам хагарч байна гэж харахын эсрэг байгаа. Дэлхий даяар өөрчлөлт явагдаж байна. Тэр өөрчлөлтөд зохицох гэж намууд янз янзын хариу олох гэж оролдсоор явна. Тэр хариуныхаа зөрүүнээс болж фракц, клуб болж хуваагддаг. Тэгэхээр эдгээр клуб хоорондоо нэгдэж, дундын шийдвэр олох явдал нь өөрөө ардчиллыг сайжруулах том алхам юм.
-Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт таны бодлоор ямар шатандаа явж байна. Цаашид нөхцөл байдал ямар болох бол?
-Эдийн засгийн байдал тийм сайн биш байгаа. Гол шалтгаан нь Монголын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай бус тээвэрлэлт, дэд бүтцээс хамааралтай эдийн засаг болчихсон. Би нэг удаа өөрийнхөө нийтлэлд бичиж байсан. “Бид нүүрснээс хамааралтай биш, нүүрсний тээвэрлэлт хийж байгаа төмөр замаас хамааралтай эдийн засагтай болчихсон” гэж. Тийм учраас төмөр замын хувьд зөв бодлого, зөв чиглэл гаргах хэрэгтэй. Өмнөх алдаануудаа засах хэрэгтэй. Ингэж чадвал дэд бүтцийн өргөн бололцоо нээх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж болно. Ер нь зүгээр эдийн засгаа өсгөе гээд хоосон гүйгээд байвал дэд бүтцийн сул хөгжилд хашигдаад, өсч чадахгүй байх аюултай.
-Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн шүү дээ. Энэ нь улс орны эдийн засагт хэр нөлөөлөх вэ?
-Томоор харвал Монголд том төсөл хэрэгжүүлж болдог юм байна гэж гадны хөрөнгө оруулагчдад сигнал буюу дохиолол болж байгаагаараа маш чухал ач холбогдолтой. Далд уурхайн олборлолт явагдсанаар Оюу толгой компанийн өөрийнх нь үр ашиг дээшилж байгаа гэсэн үг. Энэ утгаар нь аваад үзвэл Монголын эдийн засагт том үүрэг рольтой. Төсөвт төлөх төлбөр нь Эрдэнэттэй бараг ойролцоо. Тун удахгүй түүнээс ч илүү болно гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр бид уул уурхай түшсэн эдийн засаг байгуулсан. Мөн гадны хөрөнгө оруулалтыг татаж байж дараагийн том төслийг хэрэгжүүлэх бололцоо нээгдэнэ.
-Манайх мал аж ахуйн орон. Мал аж ахуйгаа яаж эргэлдүүлж, эдийн засагтаа хувь нэмэр оруулах вэ?
-Төсөвт өгч байгаа хөрөнгө мөнгө, татвар, нийгэмд оруулж байгаа баялгийнхаа хэмжээгээр уул уурхайтай мал аж ахуйг харьцуулахын арга байхгүй жижигхэн. Гэхдээ мал аж ахуй манай үндэсний соёл иргэншилтэй холбоотой. Олон хүний амьдрал түүн дээр тогтож байгаа учраас төрөөс дэмжсэн, тусалсан. Тэднийг шинэ технологи, төлөв байдалд оруулах гэсэн дэмжлэг ажлыг зохион байгуулж байх ёстой л гэж хэлмээр байна.
-Та шүүхийн шийдвэрээс хамаарч ирэх жилийн сонгуульд нэр дэвших боломжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр залуу үеэ бэлтгэж байгаа юу. Яаж бэлтгэж сонгуульд оролцох гэж байна вэ?
-Би шинэ залуу үедээ итгэж байна. Өөрчлөгдсөн, шинэ бодол санаатай болсон. Ганцхан бодлогын хувьд цэгцлээд өгөх юм бол амжилт гаргаж чадна. Хувь хүнийхээ хувьд УИХ-д амбиц гаргах сонирхол надад байхгүй. Улс төрийн муйхар тэмцлээс болоод шүүгч надад төрийн албан ажил хийхийг хориглочихсон. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тийм учраас би өөрийгөө дэвшинэ гэж хэзээ ч бодохгүй л явж байна.
-Үндэсний бодлогын хорооны хурлыг хойшлуулах тухай санал гарч байна. Хэзээ товлогдсон байгаа вэ. Хойшлогдох боломжтой болов уу?
-Хойшлох, хойшлохгүй нь намын гишүүдийн өөрсдийнх нь шийдэх асуудал. Цаг хожъё гэвэл эрт хийнэ. Бэлтгэл сайтай, бүх юмаа бодож байж зөв шийдвэр гаргая гэвэл хугацаа хэрэгтэй. Энэ хоёртой аль алинтай нь би санал нэг байгаа. Хойшлуулах эсэх нь энэ асуудлыг шийдэх үүрэг хүлээсэн намын удирдлагатай шууд хамааралтай. Тэр хүний сонголт. Тэгэхээр бид нөлөөлөхөд хэцүү л дээ. Хүсэлтээ л гаргана.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Zochin [139.5.219.254] 2023-07-09 17:18:00
Tanai lalar Gantumur namaa awch yawahiig harnaa ene tend ohinoosoo baga huuhded belgiin daramt uzuuldeg gel uu
зочин [139.5.217.106] 2023-07-08 13:42:39
Та нар зайлсан цагт Ардчилмесан намд санал өгье
Зочин [59.153.115.165] 2023-07-07 21:05:19
Луухааны хүүхдүүд Ардчилал ярьж монголыг доройтуулсан. Энэ луухаан Монголын баялагийг хятад 100 жил үнэ төлбөргүй ашиглуулах төсөл хийж , түүнээсээ болоод хусагдсан.
zochin [98.214.171.138] 2023-07-07 19:29:07
nugel kh xuusen umxii luuxaan Elbegtri niilj mongolyg zarax dhaxsan duugai amaa tat esvel mongoloos zailj hutgaa baraad
Зочин [202.179.21.200] 2023-07-07 14:58:35
Энэ эрлийз өмнөговийн газар шороог Хятадуудад зарж байгаа бичлэг яваад байсан даа. НАХЯамыг татан буулгасан. Бас Да. Ганболд гээд нэг гөлөөсөн юм юм болгонд оролцож явдаг
Зочин [66.181.160.11] 2023-07-07 13:25:58
ерөнхий сайдууд байсан хүмүүс үзэл болын талаас яллагдсан бо өршөөх зүйл. харин хөөнгө мөнгөнд холбогдож ял сонссон нь байж боомгүй муухай уучилшгүй л зүйл, нэр төрд нь мөнх үлдэх хар толбо харамсалтай
Зочин [202.126.89.195] 2023-07-09 13:41:49
Ардчилал гэдэг зүйлийг ану аас үлгэр загвар авч монгол оронд түүний оюуны санааы амьдралд хүчээр тулган хүлээлгэж урьд нийгэмд бий болсон бүхнийг үндсэнд нь устгасан аж үйлдвэр хөдөө аад гарсан дэвшилт харьцаашг муулахын дээдээр муулж устгасан 30 жил болсон үүний үр дүнд ядуу амьдралтангууд олноор бий болсон билээ азийн ардчилалын алтан хараацай гэххиймэл нэр дүр эсгэсэн ардчилал явахаа болилоо үзэл бодол өнөөгийн нийгмийн дүр төрх өөрсдиийн дотоод хүч чадлыг зөв зөв ухамсарласан зүйлийг удирдаж байсан та нар гаргахгүй бол та нар хуучны улс төрийн товчоо гэж муулаад байсан урьдахаас улам дорджээ тийм болохоор дуугүйхан байж үз монгол оронд төрсөндөө баярлаж яв дүү минь ганц хүрц шороо хутгаж үзээгүй ганц кг талх жигнэж үзээгүй ганц хонь хариулж үзээгүй болохоор эрхэмүүдээс юм гарахгүй дээ тэр мэдлэг ард түмэн сэхээлэг иргэдийн цээжинд явж л байгаа тэр хайрцагны чинь бодлого байхаа хө
Зочин [66.181.160.91] 2023-07-07 13:25:51
бас " хүсэлтээ гаргана " - горьдвоо , энэ луухаа ...