АНЭУ-тай авто зам, агаарын тээврийн салбарт үр дүнтэй хамтран ажиллана

Aдмин / Улстөр

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /2023.07.09/ Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн сайд Тани Бин Ахмад Аль-Зивуидитай уулзаа.

Сайд С.Бямбацогт

-Дархан Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг 4 эгнээ болгон шинэчлэн өргөтгөх төсөл,

-Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто камыг 4 эгнээ болгон шинэчлэн өргөтгөх, 220 у/метр гүүр барих,

-Улаанбаатар-Шинэ Хархорум хот чиглэлийн 340 км авто зам болон хурдны төмөр зам барих төсөл,

-Нийслэлд Туул хурдны зам барих,

-Өмнөговь аймгийн Гурвансайхан болон Ховд аймгийн Ховд нисэх буудлыг иж бүрэн шинэчилж олон улсын статустай буудал болгох зэрэг Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжих дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

-Түүнчлэн агаарын тээврийн чиглэлээр хамтран ажиллах олон боломж байгааг онцлон тэмдэглэв.

Тодруулбал, АНЭУ-ын Эмиратс болон Этихад эйрвэйз компаниуд манай улс руу нислэг үйлдэхийг бүх талаар дэмжиж ажиллана. Мөн манай авиакомпаниудтай боломжтой бүх хэлбэрээр хамтран ажиллаж, Дубай хотын нисэх буудлаас туршлага судлах, нисэхийн салбарын боловсон хүчнийг тэтгэлэгтэйгээр бэлтгэхэд дэмжлэг авах сонирхолтой байгаагаа хэллээ. Хоёр тал цаашид ярилцсан төсөл хөтөлбөрүүдийн бодит ажил хэрэг болгоход бүх талаар хамтран ажиллахаар тогтов.

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.