“Сэлбэ” голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Aдмин / Улстөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 13-нд Улсын онцгой комисс болон нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авахыг үүрэг болголоо.

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын далан зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан билээ. Үерийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоодугаар сарын 6-нд танилцаж, үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгч байсан. Сэлбэ голын сэтэрсэн даланг яаралтай сэргээн засахыг Ерөнхий сайд Улсын онцгой комисст үүрэг болгов. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ургац хураалт болон намрын ажлын бэлтгэлийг одооноос хангаж ажиллахыг үүрэгдлээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.