Нүүрсний хулгай гэгчийг ЖДҮ шиг мартагнуулах уу?

Aдмин / Улстөр

Улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮ-ийн зээлээс өөрсдийн хамааралдаа авч эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах үйлдлүүд баримттай илэрсэн ч харамсалтай нь эл хэрэгт нэр холбогдогсод өдгөө УИХ ЗГ төрийн өндөр албан тушаал хашсаар. Учир нь төрийн ямар ч сангаас улс төрчид төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж мөнгө зувчуулсан бол хариуцлага хүлээхгүй өнгөрдөг жишиг тогтжээ.

Өөрөөр хэлвэл БЗС-ийн асуудал ч эрх мэдэлтнүүдийн улсын төсвийг үрэн таран хийж ард түмнийг хуурч хулгайлдаг асуудал мөн атал нэгэнт улс төрийн бохир тохироонуудад хүлэгдээд хууль шударга ёсыг давжээ.

Нүүрсний хулгай гэх хэргийг ч тодорхой нэр бүхий нам улс төрчид хүчтэй сэвэн гаргаж ирсэн ч бусдынхаа эсрэг турхираан харлуулалт болгож сурмаг ашигласан нь хэрэг хөөсрөх эхлэл болсон юм. Энэ бол түймрийг цурманд оруулах урьдчилан оролдлого байсан байж мэдэх. Хөгжлийн банкны нээлттэй сонсгол шиг түмний өмнө баримт түшин хэлэлцэх гэхээр эрх баригчдын сугыг нэвт шагайх аюултай тул хойшлуулсаар байгааг өнгөрсөн үйл явдлуудын логик хэлээд өгчээ.

Өөрөөр хэлвэл "улс төрийн өнгө аяс ихээхэн нэмж аваад зохиол бичээд яваад оръе гэтэл цаадуул нь ихээхэн тонгочвол өнөөгийн төрийн гурван өндөрлөг бүү хэл намыг нь сэгсрэх аюултай баримтууд нэг биш байгаад эмзэглэн хаалт хориг тавиад байгаа" гэх мэдээлэл ч явсан юм. Энэ янзаараа нүүрсний хэрэг ч ЖДҮ шиг үлгэр домог болох нь уу.


Сэтгэгдэл

УИХ -н гишүүн [139.5.219.109] 2023-07-17 23:43:46

малнуудаа нүүрсний хулгай гэж юм байгаагүй шүү

Энэ хэргээр хэн оролдох хүсэлтэй вэ? Хоншоор нь хүрэх үү? [139.5.216.179] 2023-07-17 14:48:50

Нүүрсний хэрэг НЭГ ХУТГАЛДВАЛ хөл гар нь олдохгүй, сэжиглэгсэд буруутай буруугуй нь учир олдохгүй, гэм буруутныг хайгаад унавал лав 2024 оны УИХ-ын сонгуулийн кампанийн үеэр нэг мөр ТОГТОХГҮЙ ЁСТОЙ ЗАВААН ажиллагаа болно. Иймд энэ хэргийг ЛАВ одоогийн УЛСЫН ИХ ХУРАЛ болон ЗАСГИЙН ГАЗАР "илрүүлж зарлах" ямар ч хүсэлгүй байгаа. Энэ хэрэг эсхүл 2024 оны сонгуулийн дараа ЗАДРАН илэрнэ, эсхүл огт ТАГ ЧИГ болно.

Хаха [202.9.46.142] 2023-07-17 12:46:43

Монголын баялгиииг нам дагасан өлөн гоё ярьсан ард түмнии боломжиин хулгаачид бүх салбараас нь шимэгчилж дуусгаж байгааа хүүхдүүдээ хүртэл хэдэн 100 мянган доллорооор сургасан нэртэй дээрэм ул шалууд мах гурил төмсөөл ярин яг таарсан хулгаачууд хохинэээ

Зочин [202.9.46.129] 2023-07-17 13:46:19

Боломжоо алдаж байгаа чам шиг харанхуй оркууд л хөөрхий байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.