АХМАДУУД 300 МЯНГАД БАЯРЛАЖ АВЛИГАЛЧИД 300 ТЭРБУМААР ТУЙЛСААР
Тэтгэврийн тэгш бус нэмэгдлийн гогцоог эрх баригчид тайлалгүй улам орооцолдуулж ижилхэн 500-550 мянган төгрөг авдаг хөгшин нэг нь 1 сая нөгөө нь 500 мянгаас 550 мянган төгрөг л болж нэмэгдэл нь мэдэгдэхгүй шахам хоцорчээ. Энэ нь хуучин нийгмийн тогтолцооны ялгавартай байдал өнөө яг хэвээрээ хадгалагдаж үлдсэний гор юм. Хэрэв нийгмийн шинэчлэл, ардчилал бодитоороо хэрэгжсэн бол өдийд бүх тэтгэвэр авагч нар өргүй, өвчлөл багатай, өмчийн ялгаагүй санаа амар амьдрах сан.
Нэгэнтээ МАН-ын нөлөө бүхий нэгэн улс төрч Оюутолгойн ашгаар гадаадад ахмадууд өндөр тэтгэвэр авч түүгээрээ дэлхийг тойрон аялж байна гэх ухааны үг амнаасаа унагасан нь оргүй биш.
Зарим улсын удирдагчид бусдын баялгаас булааж шахам аваад эх орныхоо эдийн засгийг өөд татдаг бол Монголын улс төрчид ард түмнээсээ чадлын хэрээр хулгайлж цөхрүүлээд тэтгэврийн шинэчлэлийг хүртэл тэгш бус байдлаар улам гааруулж, шүлсний чинээ нэмэгдэл олгосондоо хөөрцөглөх.
Монголын нийгэмд хөндөгдөж буй авлигалын тоо хэмжээ 30,40,60 тэрбумаас эхэлж 300-400 тэрбумаар дундчилагдаж 40 их наядаар хэмжигдэж байна. Гэтэл авлигалаар хөдөлмөрөөрөө 30 сая төгрөгийн бизнес эхлүүлсэн залуу татварын дарамтад сөхөрч гадаадад цагаачлан амьдрахаас өөр арга олдохгүйдэж байна. Энэ бол эх орноо тонон дээрэмдэгч харь сэтгэлтнүүдийн балаг мөн.
Сэтгэгдэл
Туул [66.181.160.20] 2023-07-17 23:00:42
Улсдаа 40,50н жил ажилчаад 500,000 авна гэдэг утгагүй.40,50н жил төлсөн мөнгөө 85н насандаа нэмүүлж авлаа.Барилцалдаад үхлээ,хийсэн төлсөн тэгээд үнэн зөв бодуулж авах ёстой биз дээ.Тамын тогоо байхаа болиоч.Удирдах ажил хийсний ялгаа гарах ёстой.
Монголд цалин орлого өсөх боломж маш хягзгаарлагдмал. [139.5.216.179] 2023-07-17 12:24:13
Монгол бол дэлхийн захад байдаг улс. СОЦИАЛИСТ Хятадтай хөрш, Хойд Солонгост их ойрхон оршдог. Хятад манай эдийн засгийн ГОЛ тэтгэгч хүч. Тэгээд л БОДОХГҮЙ ЮУ. Монголын цалин орлогын хэмжээ социалист хэмжээнээс нэг их өөд яваад ӨГЧИХГҮЙ, хөршүүдийнхээ түвшинд ОЙР байх болов уу? Засгийн газар ч үүнд ИХ ДУРТАЙ. Харин Орос нь Монголд ахиухан бизнес хийвэл бидний цалин капиталист жишгээр тогтоох магадлалтай. Даан ч оросын бизнесменууд Монголд нэг их орж ИРЭХГҮЙ юмдаа, оросууд манай гадаад хөрөнгө оруулалтын 10 орчим хувийг л бүрдүүлдэг.
Иргэн [64.119.23.54] 2023-07-17 11:55:47
300т баярлаж байгаа нь хэд бол!!!!!!! 550 амдрарахад хэцүү байхад юунаа баярлах вэ дээ зайлуул ??????? 30,жилийн цалин чинь өсөн нэмэгддэггүй юмуу?????? Уул нь өсөж нэмэгдэж Хөгжиххэрэгтэйл байх юм .!!!!!!! 300т 100жил болж байсан Нэмэгдэхгүы Ёстой Сонин Хөгжилтэй Монголоо!!!!!!!!!!!Юунд баярла вэ дээ !!!!!!!!
Tegshbayar [66.181.178.248] 2023-07-17 09:51:03
Яг л үнэн хэллээ. 1960 он буюу өмнө төрсөн хүмүүс ихэнх жил нь өмнө нийгэмд ажилласан нэг, 2 жил өөрсдөө төлж жилээ гүйцээсэн, нийгэм өөрчлөгдөж бүх үйлдвэр аж ахуй дампуураагүй бол ажиллаж л байх байлаа. Ялангуяа төрийн бус байгууллагад ажиллаж байсан хүмүүс өөрөөс шалтгаалаагүй хэлмэгдэл шүү дээ. Өнөөгийн нийгэмд хөлд нь чирэгдэж эмээ л авбал их юм. Улны хүн болж яваадаа бодохоос гомдоод явах юм