УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хүүхдийг өдрийн турш 1500 төгрөгөөр хооллоод үзээч???
УИХ-ын зарим гишүүд хүүхдийн үдийн хоолны 800 төгрөгийн 1500 төгрөг болгосондоо сайрхан жиргэжээ. Гэхдээ 1500 төгрөгөөр өнөөдөр таваг хоол байтугай таван ширхэг төмс авахад ч хэцүү юм. Улмаар хүүхдийн хоолны мөнгөний төсвөөр яам, тамга, сургууль, тендерчид шимэгчлэхгүй өнгөрнө гэвэл эндүүрэл юм. Монголчууд хүүхдийнхээ хоолноос хүртэл хумслахаас буцахгүй ёс зүйн доройтолд орсон нь нууц биш ээ. Практик дээр бодит байдал ямар байдгийг УИХ-ын гишүүд өөрсдөө шалгахын тулд хүүхдээ нэг өдрийн 1500 төгрөгөөр ямар хоол авч идэхийг харах туршиж үзэх нь зөв.
“Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн хоол зүйч А.ЯНЖМАА /https://news.mn/r/2591423// Харамсалтай нь, "Үдийн хоол"-нд өгч байгаа хоол 600 ккл-даа хүрч чадахгүй байгаа. Яагаад гэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Брокли гэхэд гадуур 8-9 мянган төгрөг байна. Ногоо, жимсийг илүү өгье гэхээр үнэтэй болчихдог учраас авч чаддаггүй. Тиймээс жимсийг аньсны шүүс, чацаргана гэх мэт уух юмаар хангачихдаг. Илчлэгийг хангахын тулд хоолны мөнгийг нэмэх шаардлагатай.
Үнэндээ1500 төгрөгт ганц пирошки юм уу мантуун бууз ч авч чадахгүй шүү дээ. Хичээл дээрээ халуун хоол идэж байвал хүүхдийн эрүүл мэндэд тустай. Мөн гал тогооны ажилчдын цалинг нэмээд, төсөв мөнгийг батлах хэрэгтэй. Гэр хороолол дунд байдаг учраас хүүхдүүд сургуульдаа хоол идэхийн тулд хичээлээ таслахгүй ирж байгааг багш нар хэлдэг. Хүмүүс гэр хорооллын нөхцөл байдал ямар байгааг мэддэггүй.
Ирц нэмэгдэж байна гэдэг чинь хүүхэд тэр хэмжээгээр сурах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж байна гэсэн үг. Үүнээс харахад хүүхдүүдэд 1500 төгрөгийн хоол зөвхөн цатгах мэдрэмжийг л өгч өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээнд хүрч чадахгүй байна. Мөн гэр хорооллын хүүхдүүд үдийн хоолоо л идэх гэж хичээлдээ явдаг гэх жишээ татагдаж байгаа нь өр өвтгөм байдал мөн.
Сэтгэгдэл
Зочин [122.201.22.153] 2023-08-01 17:23:29
хоолож хувцаслаж чадахгүй бол хүүхэд тэй хүн мөн үү? энэ чинь ардчилсан зах зээлийн хүссэн нийгэм биз дээ. бүх юмаа өөрсдөө даах ёстой биз дээ. ээбии ахаас асуу???ямар нийгэм бэ???
Зочин [202.9.46.172] 2023-07-26 03:35:18
Намайг хүүхэд байхад 10 төгсөн төгстөл соц-ийн үед ч тэр, шилжилтийн үед ч тэр үдийн хоол цай улсаас өгч байгаачгүй, мэдэх ч үгүй юм байна. Анх 2006 оны төсөв батлах үед энэ Намбарын Энхбаяр л өөрийгөө насан туршдаа сонгуулж мөнхийн эзэнбаяр болох санаатай гаргаж ирсэн пий-аар шүү дээ чааваас. Тэр 1500 төгрөгөөс хумсхлдхг ч аргагүй, хэний янаагүй цалин тэтгэвэр нь амьдрал ахуйд аманд ч үгүй хамарт ч үгүй байхаар аргагүй чааваас.
Зочин [203.91.115.52] 2023-07-23 16:41:19
Наанатай цаанатай бай. Өдрийн хоол бол хүүхдийн бүтэн өдрийн идэх хүнс биш. Хүүхэд гэртээ очоод хоолоо иднэ. Зурган дээр байгаа шиг 2 бууз, аяга шөл өдөр болгон өгдөг бол лав манай хүүхэд гэртээ ирээд хоол идэхгүй юм байна. Өдрийн цай бол хүүхдийн сурах идэвхийг дэмжих л төдий зүйл юм. Бодит амьдрал дээр хүүхдүүд маань 2 боорцог юмуу 1 боов тэгээд бор цай уугаад болдог. Үнэндээ сургууль дээрээ голчлон тийм л юм иддэг. Гээд бид нар гомдоллодоггүй. Заримдаа юу болсон юм гэмээр цуйван, пирожки өглөө гэдэг.
Зочин [207.96.54.237] 2023-07-23 22:18:32
tiishd hezee baihad ulsaas manuusd hool ogch baisiin buu davar
ТӨСӨВӨӨС даахаа болих хэрэгтэй [66.181.187.169] 2023-07-23 05:20:55
сургуулийн өдрийн хоолыг эцэг эх нь даах хэрэгтэй. Цэцэрлэгийн мөнгийн талыг ч нцэг эх даах ёстой. Алийн болгон төсөвөөс даах юм
Зочин [207.96.54.237] 2023-07-23 22:19:21
tegelgui yadgiin buh yumiig tosovoos daana gej yu baidgiin
Соншуульд яршигтай асуудал боловш. [66.181.160.116] 2023-07-23 16:42:31
Анх сонгуулийн шоу болгож Сургуулийн хүүхдийн хоолыг бий болгосон юм биш үү? Одоо тэгээд хүн бүр дасчихсан чинь улс төрчид Сургуулийн үдийн хоолыг тоохоо больчихсон. Ямар сонгогчдоос санал авчоах биш.
Англи хэл хүлгйч нарт л хэрэгтэй. [66.181.160.116] 2023-07-23 02:43:57
Англи хэл хүхдүүддээ 1-р ангиас нь сургах гээд байгаа хүмүүс чинь лав улны монголчууд биш. Тэд мөнгө доллараа хэдийнээ "хусчихсан", одоо хүүхдүүддээ хурдан англи хэл сургачихаад гадаадруу зугатах хүсэлтэй хүмүүс. "Үгүй" гээч.
Ханшны тухай [66.181.160.116] 2023-07-23 02:49:45
1500 төгрөг чинь хагас доллартай буюу 50 центтэй ч тэнцахгүй. Тооцвол 39-хөн цент ем уу даа. Хямдхан ард түмэн шүү.
CAGYG [202.126.88.225] 2023-07-22 17:50:25
ХАРИНЧ УЛСААС ДААЖ БАЙГААД БАЯРЛАХ ЁСТОЙ, ИХЭНХ УЛСАД ЭЦЭГ ЭХ НЬ ТӨЛДӨГ,МАНАЙХАН ДЭНДҮҮ ӨЛӨНТӨХ ЮМАА,
Зочин [185.17.14.116] 2023-07-22 19:18:53
Яг үнэн. Хүмүүс коммунизмд дургүй биз дээ. Монголчууд зах зээлийн эдийн засгийг тэгтлээ их хүссэн тул бүх юмыг төлж авах ёстой. Зах зээлийн нийгэмд үнэгүй юм байх ёсгүй. Ядуусыг давраагаад байвал тэд хархнууд шиг үржсээр байх болно.
Zochin [64.119.19.20] 2023-07-22 17:40:31
Zevuun bgazde.bidnees hulgailsan munguuruu huuhduudee surgana,hoollono.uiliin ur gj bg shuuuu.
Зочин [185.17.14.116] 2023-07-22 16:33:28
Улстөрчдийн хүүхдүүд хувийн сургуулиуддаа англи хэлийг нэгдүгээр ангиасаа үздэг. Улсын сургуулийн хүүхдүүдийг өөрсдийнх нь хүүхдүүдтэй өрсөлдөх болно гээд тэдэнд англи хэлийг заахгүй байна.
Зочин [192.82.82.55] 2023-07-22 15:41:48
Улны ард түмэн гэгч нэрээ бид өөрсдөө эдгээр Нам дагсан Төрөөс баяжсан нөхдөө ахин дахин сонгосоор байгаад ийм л ЗГ УИХ МАН тай болсон бус уу
Иргэн [202.126.89.51] 2023-07-22 11:42:22
Үнэнг хэлье:: Өөрсдийх нь хүүхдүүдөнөөдөр идэх юмаар дутахгүй өсөж болно !!!!!!!! - Эцэг эх мөнх хулгайлж чадахгүй учраа -- өтлөх насандаа Зовлонг амсах л цаг хугцаа харуулна !!!!!!! Юу тарна - түүнийгээ сүүлд нь авдаг юм Энэ бол үнэн