Авлигачдад дээрэлхүүлдэг засаг төрд ИТГЭЛ алдарлаа

Aдмин / Улстөр

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг авлигалын зарим баримтуудыг илчилсэн болохоор бага ч атугай найдварын оч гялалзахсан ч үнэндээ ойрмогхны байдал нь огиудас хүрэм дорой байлаа. Товчхондоо хоёр гуравхан долоо хоногийн хугацаанд УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийг авлигачид бохирын алчуур шигээ үздэгийг ойлгоцгоолоо. Нүүрснээс хамааралтай ард түмнийхээ амьдрал боломжийг хулгайлсан ЖДҮ, Оффшор, 60 тэрбумаас эхлээд эдийн засгийн хохироосон эрүүгийн хэргүүд утаа мананд замхарлаа.

Араас нь сүржин зарлаж даржин шалган, шүлэнгэтэн улс төржсөн нүүрсний хулгай, ХБ, сангуудын хэрэг ямар ч ахицгүй авлигачид төрийг худалдан аваад аль нэг нь гадаад руу дүрвэн зугтсанаар өнөөх “ш” ажиллагаанууд инээдэмтэй үлгэр болоод төгсөх бололтой. Энэ цаг үед хамгийн ихээр уймарч хэзээ ч байгаагүйгээр үймрэх хүн бол Ерөнхий сайд.

Түүний нөхөрлөсөн болгон нь хоёр нүүр гарган авлигачдын карманд далдуур шургаж, ар өврөөс нь зэрэг хутгалцахад МАН-ын даргын эрх мэдэл ч багадаж ганцаардах хэмжээнд хүрчээ. Зориг зүрх чин сэтгэл, чимх зүтгэл хослоод ирвэл залуу Ерөнхий сайд байтугай нь улс орноо өөд татсан олон жишээ дэлхийн түүхэнд арвин бий.

Гэтэл Л.Оюун-Эрдэнэд нам, улс хоёрынхоо дунд “А” суутлаа алцайхаас өөр бодит үр дүн харагдсангүй. ХХБ-ыг нэр бүхий этгээдүүдтэй хамсан цөлмөсөн, Эрдэнэтийг ч хуу хамсан гэгдэх “Сахал” хочит саарал Эрдэнэбилэг Монголын шүүхийг 3 тэрбумаар худалдаж аваад арилжээ” гэх мэдээг засгийн бие төлөөлөгч нь жулдрайтан зарлах гэдэг мөн гутамшигтай. Төр төмөр нүүрээ алдаж бохир төгрөгийн боол болсон шүүгч нарт хатуу арга хэмжээ авч чадахгүй арга мухардах л болно. Баян хүн машинаараа морьтой хүн дайрахаар хөөхөд өдий болтол зунгааралдаж байгаа шиг л шударга ёс хуулийн зарчим үлгэн салган хэвээр удах нь ээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2023-07-25 14:56:51

Энэ засаг сайн үзэлцэж байгаа, олон жил бугшсан муу үйлт этгээдүүд тийм ч амар хорвоогоос арилахгүй, хамтдаа тэмцэх хэрэгтэй, энэ засаг унавал ахиж ийм боломж бидэнд хэдэн арван жилээр олдохгүй, муу үйлт этгээдүүд ахиж засаг авбал бидэнд тэмцэх боломж олгохгүйн төлөө муу бүхнийг хийх болно,,,,,,

Zochin [202.126.88.185] 2023-07-23 12:56:44

Aalzni tor ,bugd neg negendee baritsaalagdsan..

Иргэн [178.16.157.83] 2023-07-23 10:42:38

Ард түмэн босвол төр юу ч хийж чадахгүй шүү. 2008.07.01 онд болсон үймээнийг төр, иргэд мартаагүй л байх ёстой!

Зочин [66.181.160.110] 2023-07-23 22:19:37

Босох албагүй ээ. Сонгуулиар л унагах эрх ард түмэнд бий шүү дээ. Гэхдээ тэр цаг ихээ хол байна даа.

Oluula [202.126.88.137] 2023-07-23 07:31:30

Ard olnii itgeliiig bvv ald. Tsagdaad Ug ugui gj hel Avilga bvv ug oohshvvl tgvl saihan amidrtsgaana.

Авлигачдыг шийтгэдэггүй цаг үе болчихоод байна. [66.181.160.116] 2023-07-23 03:08:36

Сонгууль ойртох тусам авлигын тухай ярьдаг улс төрч цөөрчихдөг ш дээ. Учир нь сонгуульд тэдгээрийг санхүүжүүлэх хүн олдохоо больчихно. Одоо 2025 он гартал шийтгүүлэх авлигач олдохгүй.

Зочин [202.126.90.14] 2023-07-22 11:36:46

Холбоотой хүмүүс нь дээр байгаа болохоор замхарнах

Марсаа [124.158.69.211] 2023-07-22 10:41:01

Хулгайч хүүк саад болоод байгаа гэсэн. Хүүкийг хулгай хийхгүй бж чадахгүй нөхөр гэж ойрынхон нь хэлдэг. Ялангуяа нүүрсний хулгайг хүүк элгээрээ дараад хэвтчихсэн юм байна.

Зочин [103.212.117.53] 2023-07-22 11:21:09

Тийм шүү


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.