Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АРД ТҮМНИЙ ХИЛЭН НЭГ АСВАЛ ЦУСААР УЙЛААД Ч НЭМЭРГҮЙ ШҮҮ
Чуулган завсарлаад л Монголын улс төр амардаг байв. Одоо больжээ. Наанаа намдуу мэт боловч, хөшигний ард улс төрийн үйл явдлууд өрнөж, улстөрчид шаагилдан язганалдаж байна. Ордны тамхины цэгийн мэдээ гэдэг шиг улс төрийн хүрээнийхний уйдаахааргүй бор шар мэдээллүүд олон л дуулдана. Ингэж буй нь ирэх жил ээлжит сонгууль болно, түүнтэй холбоотой ажээ. Эв нь таарвал жагсаалтад орчих, эвгүйтсэн ч тойрог аваад нэр дэвшчих хүсэлтэй хүн Монголоор дүүрчээ. Тэд нам намын хаалга сэвэлзүүлэн гүйлдэж байна. Басхүү том намуудад, тус тусдаа данслагддаг ч өөр бусдаараа ойртон шадарласан бүлэг бүлэг нөхдүүд аймаг дамжин агаар салхинд болзоцгоож байгаа сонсогдоно. Үүнийг аятайхнаар хэлбэл, улстөрчдийн уулзалт гэнэ. Аягүйхнээр бол “хор найруулах” гэдэг. Хотод ч, хөдөөд ч ингэж уулзалдаад эхэлжээ. Мөн засаг, шүүх хоёрын эвдрэлцэл ч үргэлжилж буй бололтой. Наадам дамнан дахиж буй үер, наадмын өмнөх өдөр Т.Бадамжунай суллагдсан зэрэг засаг дээр шүүхийн тухай яриа дахин өрнөх сэжүүр болсон гэж байна. Өнөөх л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөгөөх л шүүхээ чичлээд авчээ. Улстөрчдийн ам, улс төрийн нам дамжин яригдаж буйгаар Л.Оюун-Эрдэнэ “Авлигал” хорооллын асуудлаар гаргасан шүүхийн шийдвэрийг шүүмжилсэн байгаа юм. Нийслэлийн Засаг даргыг “Давж заалд” гэжээ. Тэгээд тэр талаар “Газрын наймаа, эмх замбараагүй төлөвлөлтийн асуудлыг бүгдийг нь шүүхэд шилжүүлнэ. Үүн дээр яахыг нь нүд цавчилгүй харцгаая. Хэрвээ “Авлигал” хороооллын асуудалд ханддаг шигээ байх юм бол шүүх хот төлөвлөлтийг хариуцаж хийх хэрэгтэй” гэжээ. Бас Т.Бадамжунайг сулласан асуудлаар “Шүүх ингэж энгийн иргэдэд арслан бар шиг, эрхтэн, мөнгөтөнд гөлөг шиг ханддаг. Ер нь шүүх өөртөө дүгнэлт хийхгүй бол улайм цайм ялгаатай хандаж байгаад институцийн хувьд гүнзгий хямралд орох вий. Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Шүүхээс бүх хууль бус орлогыг нь нэхэмжлэх өдөр ирнэ. Билүүтийн голын захад уулзах өдөр ирнэ гэдэг дээ” гэсэн байна.
Л.Оюун-Эрдэнийн шүүх хаяглаж дайраад байгаа “Авлигал” хороолол, ер нь үерийн суваг хааж газар олгосон, барилга байгууламж барьсан асуудлаар УЕПГ-аас тодорхой арга хэмжээ авч эхэлсэн. Тэр талаараа мэдээлсэн. Тэгэхээр удахгүй шүүх тэдгээртэй холбоотой хэргүүдийг хүлээж авна гэсэн үг. Наадмын өмнөх болон ердөө өчигдөр уржигдархан дахин үер буулаа. Ерөөсөө бороо ахиухан орох болгонд ингэдэг болчихлоо. Түүнчлэн МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппинээс сүр дуулиантай барьж авчирсан. Тэгээд хорьсон. НПГ-аас түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Харин шүүх гурван сар хориод наадмын өмнөх 10-ны өдөр суллажээ. Ингэхдээ хилийн хориг тавьсан гэх албан бус мэдээллүүд байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ уурсаад байна гэхээр Т.Бадамжунайгийн талаарх мэдээлэл үнэн бололтой.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.249] 2023-07-29 11:43:42
Оюун эрдэнэд Ажил хийх гэхээр саад их зарим үед ганцаардаад бгаа харагдах юм. ЕК хүчтэйхэн дэмжээд өгч болдоггүй юм уу? ИХ -н дарга яагаад энэ асуудалд танихгүй хүн шиг бгдаг юм бэ?Шүүхийн зарим шийдвэр гайхшрал төрүүлдэг….
Зочин [202.126.90.65] 2023-07-29 20:55:19
Солиотой хог
Зочин [202.126.90.17] 2023-07-28 23:02:54
Энэ хулгайчыг хамгийн түрүүнд барьж авч шонд өлгөх хэрэгтэй
irgen [202.9.46.186] 2023-07-28 16:54:19
Erunhii said chuuhiig chuumjlehgui ee/ Huuli bus
Зочин [202.21.124.132] 2023-07-27 14:45:42
Ингэж яривал илтгэнэ гэж бодоод бгаа юмуу Та нарт ч бурхан ч итгэхээс өнгөрсөн байхаа
Зочин [202.126.89.165] 2023-07-27 12:14:35
Муу хулгайч, удахгүй өөрөө шорондоо орно биз
Toli [195.123.31.122] 2023-07-27 05:24:35
Ööriinhöö awsan heel hahuul, luiwraa ichihgui martaad jum baina. Er n monholin ard tumen bosoj huwsgal hiij medejgui jum aa.
Зочин [203.98.76.249] 2023-07-26 17:24:25
өөрөө хамгийн түрүүнд мэлэмэнд өнхрөх байж худлаа жүжээд байгаараа
Зочин [117.111.5.226] 2023-07-26 16:53:20
Энэ ёстой солиотой сда шүү данх гэж яг үнэн шүү тэй
Зочин [150.129.141.214] 2023-07-26 15:57:47
шүүхэд салхи оруулах хэрэгтй болжээ,хөгц үнэртээд байна
Зочин [202.126.88.182] 2023-07-26 14:59:14
Хүрэлсүхийг барах уу
зочин [66.181.161.10] 2023-07-26 14:58:10
Хамгийн хачирхалтай нь Ерөнхийлөгч шүүхийн дор орчихсон юм уу?Ямар ч арга хэмжээ авахгүй юм
Зочин [66.181.160.16] 2023-07-26 14:50:50
хууль бус газар олгожбарилга барьсан бол нураах л ёстой шүү. Оюунэрдэнэ зөв. наад шавраа аваадзайл муу хулгайч ноаойнууд
Зочин [202.131.227.82] 2023-07-26 14:26:46
ер нь тэгээд гүйцэтгэх засаглалынхаа үйл ажиллагаа, шүүх, хууль эрх зүйн мэдлэг нь уландаа очсон өөрөөс бусдыг гүтгэсэн, бурууг өөрөөсөө зайлуулах гэж хичээсэн хамгийн хамгийн хамгийн ....
зочин [202.9.40.106] 2023-07-26 13:40:58
эх орны цус сорогчдыг дотроосоо л хай байгаль орчныг сүйтгэж буруу газар барьсан нь нотлогдож байгаа бол барилгыг буулгах нь түмэн зөв дараа -гын эх орны сэтгэлгүй сорогчдод сургамж бно шүү ,,,,
Жирийн иргэн [124.158.70.149] 2023-07-26 12:40:01
Албан тушаалтан тэр дундаа ерөнхий сайд шүүхийн шийдвэрийг шүүмжлэх эрх байхгүй. Шүүхийн шийдвэр хуулийн дагуу л гардаг. Ерөнхий сайд болон хотын дарга сумьяабазар хоёр төрийн бодлогын залгамж байдлын эсрэг дуугарч болохгүй. Өмнөх албан тушаалтнуудын шийдвэрийг буруутгах нь төрийн бодлогын залгамж чанарыг алдагдуулж байнаа л гэсэн үг. Иймд үерээр шалтаглаж байрилга байгууламж нурааж болохгүй. Шүүх ч байсан нураах шийдвэр гаргахгүй гэдэгт итгэж байна.
иргэн [66.181.161.238] 2023-07-27 08:42:14
шүүхийн шийдвэр ч яах аргагүй л мөнгө, эрх мэдэлтэнд үйлчилсэн харагдаад, ард түмэнд сөргөөр шийдэгдээд байгаа ни харагдаад байна л даа
Зочин [107.77.208.37] 2023-07-27 03:13:45
Чи шүүгч ухаантай амьтан уу?!
Муу юм зөгнөөд байх шиг. [66.181.160.41] 2023-07-26 12:10:10
Яагаад гэнэт ЦУС яриад унав аа? Муу ёрлоод байгаарай. Өөр үгээр санаагаа хэлж болдоггүй юм уу?
Зочин [43.228.130.175] 2023-07-26 12:04:41
Намын нөхдөөсөө намнаад бай авилгачидийгээ.Хятад Орос 2 тэгж байж барьж дийлж байна