​Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАР НАМРЫН АЖИЛ, ӨВЛИЙН БЭЛТГЭЛДЭЭ ОРООРОЙ

Aдмин / Улстөр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлахаар өчигдөр эх орноосоо мордлоо. Тэрбээр тус улсын дэд ерөнхийлөгч Камала Харристай албан ёсны хэлэлцээ хийж, засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзах юм байна. Үүгээр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцох тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлжээ.

Ер нь бол энэ айлчлалаар АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацид зэрэгт зочилж, хоёр орны улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцохоор төлөвлөжээ. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулах юм байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ руу нисэхийнхээ өмнө аймгийн Засаг дарга нарт найр наадмаа цэгцэлж, намрын ажлын бэлтгэлдээ орохыг үүрэг болгожээ. Бас 100 жилээ тэмдэглэсэн аймгуудын наадмаар гарсан маргаан дагуулсан асуудлуудыг нягталж, хариуцлага тооцохыг холбогдох албаны хүмүүст даалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Архангай, Завхан, Төв, Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам болсон. Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн наадам өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 5-6-нд Хүрээ цам даншиг наадам Хүй долоон худагт болно.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын АНУ дахь айлчлал дуусч, эх орондоо ирэхээс нь өмнө аймгуудын ой, Хүрээ цам даншиг наадам болчих аж.

Үнэхээр ч наадмын дараах намрын ажлууд юу болж байгаа нь бүрхэг байгаа юм. Хадлан тэжээл, ургац, хүнсний ногоо гээд мал аж ахуй, газар тариалангаас гадна эрчим хүч, түлээ түлш, хотын утаа зэрэг “өвөлжөөний хүндрэл”-үүд биднийг хүлээж байна. Тэгэхээр аймгийн Засаг дарга нараас гадна сайд нар хариуцсан салбар дахь өвөлжилтийн бэлтгэлээ хангах талаар яаралтай ажиллаж эхлэх шаардлагатай гэсэн үг. Энэ ажилдаа орохгүй бол сайд нар нь тэр чигээрээ наадам хэсэж гүйлдээд байгаа л харагдаад байгаа юм.

Уг нь өдийд чинь түлш, эрчим хүчний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон зам, тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангах, тэрчлэн цаг агаарын хүндрэлтэй үед авто зам, замын байгууламжийг авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллуулж засвар, арчлалтын ажлыг байгууллага, иргэдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, төв, суурин газрын авто замын арчлалтыг сайжруулан тогтмолжуулах, тусгай хамгаалалтын болон хилийн зурвас газруудад мал оторлон өвөлжүүлэх асуудлыг судалж энэ талаар шаардлагатай зохицуулалтад бэлтгэх, өвс ногооны гарц болон хадлан авах газрын хүрэлцээ муутай нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад улс, аймаг, сумын хадлангийн нөөц газраас хадлан авах, мал өвөлжүүлэх, хаваржуулах зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, цагийн байдал хүндэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө гаргах, хүйтний улирлын төлөв байдлыг үндэслэн зарим аймагт байгаа улсын нөөцийн цэг, салбар болон аймаг дундын отрын бүс нутагт нэмж өвс, тэжээл худалдан авах, байршуулах арга хэмжээ авах зэрэг нарийвчилсан төлөвлөгөө гаргаад, түүнийгээ хэрэгжүүлж, өвөлдөө бэлтгээд эхэлсэн байдаг сан.

Харин маргаан дагуулсан асуудал гэдэгт Хэнтий аймгийн 100 жилийн ойн наадмын их насны морины уралдаан орж таарна. Өндрийн хэмжилтээр хасагдаад хашаатай байсан Хөвсгөлийн хээр морийг аймгийн Цагдаагийн дарга нь гаргаснаас болоод будилаан үүссэн гэх мэдээлэл тараад байна. Гэхдээ Хурдан морины хороо нь энэ маргааныг шийдүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандсан гэх мэдэгдлийг гаргажээ.

Ө.Бааст


Сэтгэгдэл

Zochin [91.86.153.41] 2023-08-02 13:35:36

Oo Amerkid Masktai uulzaj mongoliin govid Mars tiviig kolonchloh zorilgod ne tusalj humuus yavuulah tov baiguulah gej baigaa gesen, ingeed orond ne gazar nutgaa huvaah ezemshuuleh zarah luivarduulah baahan gol garguulah bailgui, 3 dahch tunsh geed guigeed ardchilal gej savsaganaad sain um uzeh bolov uu harj baihaas.

зочин [122.201.19.99] 2023-08-02 08:40:27

Бөөрөнхий хэлтэй боловсролгүй төгөссөн сургуулгүй малаар улсаа удирдуулнаа

Энэ ер нь ажлын айлчлал мөн юм уу? [192.82.75.41] 2023-08-01 17:41:54

ЕСайдыг Сансар судлал, удирдлагын газар үзүүлж яах юм бэ? Монголчуудыг сансарт нисгэх үү? Сансрын мэдээллээр монгол малчин, тариачдыг хангах уу? ЯГШДЭЭ. Үүний оронд хэрэгтэй зүйл үзүүлдэггүй юм уу? Ж-нь фермерын аж ахуй, уул уурхай, нийгмийн халамж. Үзүүлж санаа өгөхгүй юм бол ажил хэрэгч айлчлал биш юм байна ш дээ.

irgen [202.9.40.21] 2023-08-01 16:28:06

Hairan tusev.hurenge.ediin zasag.uls sudlal.shinjleh uhaan medehgui zugeer NAM.Ner tur.alvan tushaal huusen humuus bolhoor hedii hurenge urgui ursaj bgaag ch medehgui.Eersdee nairlaj 2 yvaad.odoo nairaa boli genuu.Yaj udirdaad bn ve.Turiin olon hulgaich nair naadam.jiriin shudarga humuus shorond bn.

иргэн [66.181.190.142] 2023-08-01 12:55:11

Яасан дуусдаггүй наадам вэ ?????? Тэр дорхи нь Намар өвөлдөө ингэж бөөнөөрөө баяртай бэлдээсэй ???????!!!!!!!!дараа нь Гуншигнаад л бай !!!!!!!!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.