Тойрог, мандатын хуваарийг ирэх нэгдүгээр сард батална

Aдмин / Улстөр

Нэг жилийн дараа УИХ-ын сонгуулийн дүн гарч манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болно. Иргэдийг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Гэхдээ тоглоомын дүрэм хараахан бүрэн дүүрэн дэлгэгдээгүй байна. Учир нь, тойрог, мандат хуваарилах тогтоолын төслийг УИХ-ын сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ны дотор батлах учиртай. Тэгвэл дээрх тогтоолыг ирэх нэгдүгээр сард батална гэж УИХ-аас мэдэгдээд байна.

УИХ-ын 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг намын жагсаалтаас сонгоно. Тойргоос гишүүдийг хэрхэн сонгох нь ойлгомжтой. 2012 онд намын жагсаалтаас 28 хүнийг сонгож байсныг эс тооцвол 48 хүнийг хэрхэн нэр дэвшүүлэх сонгох нь бараг шинэ зүйл. 2012 оныхоос ялгаатай нь нам, эвслүүд жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүсээ сурталчлахыг хуульчиллаа. Энэ нь жагсаалтын ард ямар хүн байгаа нь ил тод яригдана гэсэн үг. Тэр ч атугай жагсаалтад нэр дэвшигчдээ олон нийтэд танилцуулж, сурталчилна.

Бүр намын самбар гэх ойлголтыг Сонгуулийн хуульд тусгав. Тойрогт нэр дэвшигчид нэгдсэн нэг самбартай байхаас гадна тойрог бүрт намын самбар байрлаж нам, эвслүүд жагсаалтад нэр дэвшигчдээ тухайн самбараар дамжуулан сурталчлах юм.

Сонгогч саналаа өгөхдөө тухайн тойргийнхоо мандатын тоотой тэнцүү саналыг тойрогт нэр дэвшигчид өгөхөөс гадна аль нэг нам, эвслийг сонгон саналаа өгөх юм. Нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрийг саналын хуудсанд бичих санал гарч байсан ч энэ нь техникийн хувьд боломжгүй гэдгийг СЕХ-ноос мэдэгдсэн. Тэдний зүгээс “Нэг сонгогчид саналын хуудас гээд хоёр болон түүнээс дээш цаас өгөхөд хүндрэл үүснэ. Тойрогт нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн саналын хуудас, жагсаалтад нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн саналын хуудас хоёулаа хүчинтэй байх ёстой. Нэг нь хүчингүй болоход сонгуулийн дүн гаргахад түвэгтэй болно. Үүнээс болж маргаан үүснэ. Техникийн хувьд ч хүндрэлтэй” гэсэн тайлбар өгчээ. Тиймээс сонгогч зөвхөн нам, эвслийн төлөө саналаа өгөхөөр хуульчилсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

2024 онд нэг иймэрхүү зүйл болно. [66.181.181.176] 2023-08-03 02:53:21

Ирэх сонгуулиар МАН дахиад л олонх болно. 2-т МоАН, 3,4,5,6-д бусад жижиг намууд орно. Тэгээд ганцаара засаг барьж шүүмжлэлд орохгуйн тулд МАН бусад намуудаас 1-2-той нь "эвсэж" Засгийн газраа байгуулна. Прогноз нэг иймэрхүү. Ингэхийн тулд сая Үндсэн хуулийг өөрчилсөн.

Зочин [192.82.88.130] 2023-08-02 19:34:27

Дахиж хулгайч сонгохгүй

Зочин [202.126.89.24] 2023-08-02 14:15:03

MAN , AN zailtsgaagaasai

Зочин [203.98.76.249] 2023-08-02 13:58:56

сонгуульд орж тэнэглэх хүн алга . харин шуарга болохтал дээрхуралдаж шийдэж хуульил


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.