МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Aдмин / Улстөр

Монгол улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Энэ үеэр “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж нар гарын үсэг зурлаа.


“Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-ийн тухай

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яамны хоорондхамтын ажиллагааны үндэс суурь болсон аливаа баримт бичиг байгуулаагүй байсан ба цаашидхоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, зам, тээвэр, дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, харилцан ашигтайгаар хамтран ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага, санал санаачлага гарч байгааг харгалзан хоёр яам хооронд түншлэлийг бий болгох зорилгоорСанамж бичиг байгуулах санал гарган хоёр тал байр суурь нэгдэж баримт бичгийн төслийг тохироод байна.

Зорилго:Оролцогч талууд нь энэхүү санамж бичгийн хүрээнд аюулгүй, найдвартай, үр бүтээмжтэй, тогтвортой, тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн нөөц бололцоо, туршлагыг уялдуулан, бүх төрлийн тээврийн харилцан сонирхсон гол асуудлаар тээврийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорин ажиллах юм.

Хамрах хүрээ, чиглэл: Оролцогчид талууд нь бүрэн эрхийн хүрээнд дараах тээврийн төрлийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллах болно. Үүнд:

Авто зам, хурдны авто зам, Төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлийг хамаарна.

Мөн талууд тээврийн салбарын өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага, нийтлэг сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхэд туслах бодлогын чухал сонголт, стратегид чиглэсэн хамтын ажиллагааны дараах тодорхой чиглэлүүдээр ажиллана.Үүнд:

  • Аюулгүй ажиллагаа;
  • Инновац, шинээр гарч ирж буй технологи буюу тээвэрлэлтийн технологи, автоматжуулалт, цахилгаанжуулалт;
  • Олон төрлийн тээвэрлэлтийн төлөвлөлт;
  • Дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, үйл ажиллагаа, хөрөнгийн удирдлага;
  • Ухаалаг тээврийн систем;
  • Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ;
  • Тогтвортой байдал: тээвэр цаг уурын болон байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах буюу хүлэмжийн хийн ялгарал; ногоон худалдан авалт; мөн тээврийн дэд бүтцийн уян хатан байдлыг бэхжүүлэх;
  • Дагаж мөрдүүлэх сайн туршлага;
  • Ачаа тээвэрлэлтийн төлөвлөлт.

Энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр тал томилогдсон төлөөлөгчдөөр дамжуулан байнгын харилцаа холбоотой байх, шаардлагатай тохиолдолд Санамж бичгийн хэрэгжилтийг урагшлуулах зорилгоор өндөр түвшний уулзалтыг зохион байгуулна. Мөн тээврийн салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зэрэг олон талын боломжийг бүрдүүлж өгнө.


Сэтгэгдэл

Зочин [103.111.68.3] 2023-08-07 07:53:27

төр засаг бидгийш сүүлийн 30 жил хуурсаар хуурсаар хуурсаар ирлээ. бид зүгээр нэг күүклдэй пясда нараа. одоо бүр ямар ч нислэг байхгүй байхад ниснэ ч гэхшг. бас боингийг түрээсээр авах гэж байхад манай онгоц ч гэхшг ёстой солиорч өгч байна энмуу бямбацогт ховдын мянгад хөгжлийн банкны дээрэмчин хэзээд мөнгөний төлөө үрэж хатдагаараа явж байхшив

ЗОЧИН [103.10.21.10] 2023-08-05 11:21:10

2024 ОНЫ 2-Р ХАГАСТ 1 ЖИЛИЙН ДАРАА НИСЛЭГ ХИЙЖ ЭХЛЭНЭ ГЭСЭН ЮМ БИШ ҮҮ. ТЭР ҮЕД ЭНЭ ХҮМҮҮС ТӨР ЗАСАГТ БАЙХ УУ.

ЗОЧИН [103.10.21.10] 2023-08-05 09:44:21

САНАМЖ ЫИЧИГ БОЛ ХАТУУ ТОХИРСОН ГЭРЭЭ БИШ, 2 ТАЛЫН ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛИЙГ ИЛТГЭСЭН БИЧИГ Ш ДЭЭ. АГААРЫН ТЭЭВРИЙН ТАЛААР ТОДОРХОЙ ТОХИРСОН ЮМ АЛГА. ГЭТЭЛ АГААРЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НИСЛЭГ ХИЙХЭЭР ТОХИРСОН ГЭЖ МЭДЭЭЛЭЭД БУЙ.

зочин [59.153.86.114] 2023-08-05 06:06:09

Яг хоорондын нислэгийг тохирч чадаагүй бна ш дээ чаавал,ачаа тээвэр ч гэх шиг,олигтой юм хийгдээгүй нэр төдий гарын зсэг шив дээ.

JULIA [103.31.94.15] 2023-08-05 03:37:38

TODAY BEST ESNING SITES --------------->>> JOIN.HIRING9.COM

зочин [91.206.168.197] 2023-08-04 19:14:27

ГУЙЛГА ГУЙЖ ЯВАА ХҮНД ИНГЭЖ Л ХАНДАНА ДА ГАНЦААРАА 2 УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ ЗОГСОХ ДАНХ ХӨӨРХИЙ !

Зочин [66.181.176.39] 2023-08-04 19:20:36

Дотороо цайтай данх шүү хагархай хятад шаазан гуай


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.