БАЯНЗҮРХЭЭС СОНГОГДСОН БАРАА СУРАГ НЬ ХАРАГДДАГГҮЙ ГИШҮҮД ХЭН БЭ

Aдмин / Улстөр

Зуны эхэн сар гарснаас хойш нийслэл хотын дундуур урсах Сэлбэ, Дунд гол урд захаар урсах Туул гол хэдий үерлэсэн ч иргэдийн хувьд эд хөрөнгөөрөө хохирсноос биш эрдэнэт амиа алдсан тохиолдол гараагүй байсан билээ. Харамсалтай нь хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн 11, 17, 22, 21, 27, 28, 29, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орсон түр зуурын аадар борооны улмаас хүчтэй үер бууж эрдэнэт хүмүүсийн амь эндлээ. Амиа алдсан иргэдийн хамгийн нялх нь 10-хан сартай нярай хүүхэд байсан нь нийслэлчүүд бидэнд том цочроо өглөө. Тэр бяцхан зүрхний төлөө хүн бүр гашуудан харамсаж байна. Харин Баянзүрхээс сонгогдсон, тэдний дуу хоолойг Төрийн шийдвэр гаргах түвшинд хүргэж, санал хүсэлтийг нь бодлого болгон хуулиар баталгаажуулах ёстой гишүүд хаачив. Сонгууль дөхөхөөр яс горьдсон нохой шиг дагах улстөрчид нь яав. Баянзүрх бол нийслэлийн хотын хамгийн том дүүрэг. Тэр утгаараа УИХ-ын таван мандат тус тойргоос тодордог. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН-ын таван гишүүн ялалт байгуулан баянзүрхчүүдийн төлөөлөл болж парламентад сонгогдон гарч ирсэн. Түүний нэг нь Э.Бат-Амгалан. Эрхэм гишүүн маань парламентад орж ирэхээсээ өмнө НИТХ-ын төлөөлөгч явсан. Баянзүрх дүүргийн МАН-ын хороонд ах нарынхаа цүнхийг барьж гүйсээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болж улс төрийн гараагаа эхэлж байсан түүхтэй гэлцдэг. Гэтэл эрхэм гишүүн байгалийн гамшигт нэрвэгдээд буй Баянзүрх дүүргийнхээ иргэдэд бараагаа ч харуулсангүй. Усанд хаясан чулуу шиг чив чимээгүй байна. Ийм иргэдийн төлөөлөл гэж байх хэрэг байна уу хэмээн үерт автомашинтайгаа урссан залуу халаглан ярьж байна лээ. Э.Бат-Амгалангийн хувьд Төрийн ордонд УИХ-ын чуулганы танхимд согтуу орж, журмын нөхдөдөө агсам тавьсан гэх үйлдэл нь олны хэл ам болж байсан удаатай. Ордныхон түүнийг өрөөндөө төрөл бүрийн архи, дарс цуглуулах сонирхолтой гэлцдэг. Уг үйлдлээс нь болоод түүнийг Төрийн ордонд “Баар ажиллуулдаг гишүүн” хэмээн цоллох болсон.

Дараагийн Баянзүрхээс сонгогдсон эрхэм гишүүн бол Батсүхийн Саранчимэг. Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга хэмээх албыг давхар хашдаг. Түүнийг “МОН-УРАН” ХХК-ийн босс Б.Наранхүүгийн төрсөн эгч гэдгээр нь ард түмэн андахгүй. Түүнийг сонгууль дөхөөд ирэхээр тойргийнхоо ахмадуудыг тойглохдоо сайн эмэгтэй гэлцдэг. Энэ үйлдлээс нь болоод түүнийг Баянзүрхийн “Ногоон дарь эх” хэмээн өргөмжилсөн удаатай. Гэвч “Ногоон дарь эх” маань дүүргийн иргэд, тэр дундаа тойглоод байдаг ахмадуудынх нь гэр үерт урсаж байхад хаана байж, юу хийж явав. Одоо тэгээд ичих нүүргүй сонгуулиар мөнөөх ахмадуудаа тойглоод л явах байх даа хэмээн тойргийн иргэд нь ярьж байна.

Усанд хаясан чулуу шиг алга болсон дараагийн гишүүн бол шударга үнэн яриатай гэх УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, ноён Б.Энхбаяр билээ. Чуулганы хуралд үг хэлэхдээ хөмсгөө зангидаж, бусдын буруу зөвийг улаан нүүрэн дээр нь улалзтал хэлдэг хүн бол Б.Энхбаяр. Энэ чанараараа тэрбээр сонгогчдынхоо дунд рейтинг өндөртэй улстөрчдийн тоонд орж чадсан. Харамсалтай нь ноён Б.Энхбаяр гишүүн маань начир дээрээ шударга, бусдын төлөө, ард иргэдийнхээ төлөө явж үзэгдэв үү. Угтаа тэрбээр энэ цаг үед нийслэлийн удирдлага битгий хэл Ерөнхий сайдыг загнаж, шударга ёсыг нэхэх ёстой улстөрч шүү дээ.

Түүний хувьд саяхан Хөгжлийн банкны сонсголыг өөрийнхөө хэмжээнд амжилттай явуулсан. Гэвч түүнийхээ шанг хүртэн ах улстөрчдөдөө атгууллаа гэх жив жув улс төрийн хүрээнд яригдаж байна. Өөрөөр хэлбэл түүнийг ах нар нь хүмүүжүүлсэн бололтой. Тиймээс л тэрбээр шударга бусын өмнө хүлцэнгүй болсон байх магадлалтай ажээ. Чуулганы танхимд тэрбээр өөрийн “сайн охин” Х.Булгантуяа руу байн байн харан маасайж суудаг зуршилтай. Түүний “сайн охин” гэгдэх Х.Булгантуяа сайд ч Баянзүрх дүүргээс сонгогдсон МАН-ын таван гишүүний нэг. Боловсролтой, мэдлэгтэй, улс төрийн учир начрыг олчихдог чамгүй авьяастай бүсгүй гэдгийг нь Ерөнхий сайд үнэлж, түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилсон. Угтаа МАН-ын эмэгтэй улстөрчдийн дунд энэхүү сайдын суудлыг авах сонирхолтой олон гишүүн байсан ч Ерөнхий сайд түүнийг сонгосон. Тиймээс улс төрд архагшсан “аниа” нар нь түүнийг байнга гадуурхаж, шахдаг гэсэн яриа ордны зүгээс сонсогддог билээ. Юутай ч нийгмийг халамжилж, хамгаалах үүрэгтэй сайд маань сонгогдсон тойргийнхоо иргэдийг “хамгаалж” чадсангүй.

Баянзүрхчүүд түүнийг эмэгтэй хүн учраас хамгийн түрүүнд ирнэ дээ гэж харсан гэлцэх. Гэвч эрхэм сайд харагдсангүй. Иргэдийн амь наснаас илүү нэр хүнд гэж үгүй. Иргэдийн амь нас, эрүүл мэндийг нь хамгаалан сахих тангаргийг эмч хүн өгдөг. Тэр утгаараа Баянзүрхчүүд эмэгтэй сайд ирнэ гэж харахаас илүү иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг хүлээсэн нь тодорхой биз. Түүний хувьд 2020 оны сонгуулиар “Бүх Монголоо эмчилнэ” хэмээн том лоозонгоор баянзүрхээс сонгогдсон МАН-ын тав дахь улстөрч. Үнэхээр бүх Монголоо эмчлэх хүн мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Улстөрч хүн хүн эмчилдэггүй. Харин эмч хүн хүн анагаадаг. Үүнээс нь харвал бүх Монголоо эмчлэх түүний том лоозон хоосон мэт. Эрхэм гишүүний хувьд эрүүл мэндийн салбарт хийсэн гавьяа олон бий л байх. Гэхдээ сонгогдсон тойрогт нь эмзэг үйл явдал болчихоод байхад эмч гишүүн хаана явна вэ. Наадам, найр хэсээд олдохгүй явна уу, нарийн мэргэжлийнхээ ажлыг хийгээд завгүй явна уу. Юутай ч байгалийн гамшиг тохиолдож эрдэнэт хүмүүсийн амь нас эндэгдчихээд байхад эрхэм төрийн түшээд нь зүс царайгаа ч харуулсангүй. Царайгаа харуулахын оронд цахимаар эмгэнэл илэрхийлсэн болоод л суух УИХ-ын гишүүдтэйдээ ард түмэн бухимдаж байна.

М.ОРГИЛ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Базар [66.181.181.55] 2023-08-09 07:37:40

Өөр өөоюрсдийн хөө нутагт сайхан амьдраач дээ. АЛТАН ТЭВШИЙН ХӨНДИЫГ ДҮҮРГЭЭД БҮР 4 ХАЙРХАН, УУЛ ОВОН ДЭЭР БУУЖ ЯЛГАДАСААР ИБОХТРДУУЛЖ, СУВАГ ШУДУУГ НЬ ХОГООР ДҮҮРГЭЖ ДУРААРАА НҮҮЖ ИРЖ БУУГААД АРАЙ ДАВРААД БАЙСАН ЮМ АА.. ТА НАРЫН АЙМАГ СУМЫНД ОЧООД УУЛ ОВООГ УХАЖ СЭНДИЙЧН ЖОРОН УХАЖ ХАШАА ХАТГАН БАЙШИН БАРЬЖ СУУВАЛ ЗӨВШӨӨРӨХ ??? УУЛ ОВВОНЫ СУЬАГ ШУУДУУ ЖАЛГЫГ ЧӨЛӨӨЛӨӨЧ ЭЭ. .уих гишүүд та нарыг нүүлгэж авчирчраагүй л юм бол битгиы эргүүтээд бай . Ямар ч юм хэмжээ хязгаартай алтан иэвшиын хөндий дүүрчихлээ Хотын захиргаа битгий нялцаганаад байлгүы шиыдвэртэй арга хэмжээ ав.

Зочин [202.126.88.207] 2023-08-09 07:08:40

ЦОГТГЭРЭЛ ГЭЖ ШАААЛ ХУДАЛЧ НӨХӨР ШҮҮДЭЭ .ХҮНИЙ АМЬ НАС СҮЙРСЭНД ГҮНЭЭ ХАРАМСАЖ БАЙНА ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЭЕ.БҮҮР ТЭР 10 -ХАН САРТАЙ ХҮҮХЭД ШӨНӨЧ НОЙР ХҮРЭХГҮЙ ҮНЭН ӨРӨВДМӨӨР ....... ГЭХДЭЭ ИРГЭД ӨӨРСДӨӨ МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЕРИЙН АМАН ДЭЭР ОЧООД ГЭР БАЙШИНГАА БАРИАД БУУЧИХНА, УС УРСАХ БҮХ Л ДАЛАН ЖАЛГА, СУДАГ ГЭСЭН БОЛГОНЫГ ДҮҮРТЭЛ ХОГОО ЧИХНЭ МАШ МУУХАЙ ЭНЭ БАЛИАР МУУХАЙ ҮЙЛДЭЛ ЧИНЬ ИНГЭЖ СҮЙРЭЛД ОРУУЛЖ БАЙГААГ ТЭР ТУСМАА МАШ МУУХАЙ ДУРААРАА МАЛ ЗАНТАЙ ХӨДӨӨНИЙХӨН СУРГАМЖ АВ. ЕР НЬ ДАЛАН, ГЭР ХОРООЛОЛЫНХОН ХОГОО БИТГИЙ ХАШААНААСАА ГАРГАЖ ХАЯ Л ДАА ЭНЭ БҮГДЭД СУМЪЯАБАЗРЫГ БУРУУУТГАНА ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ 1-РТ БАЙГАЛЫН ГАМШИГ, 2-РТ ХҮМҮҮСИЙН ХӨРИУЦЛАГГҮЙН ГАМШИГ ИЙМ АЮУЛД ОРУУЛЖ БАЙНА ОДОО ХӨДӨӨНИЙ НӨХДҮҮДИЙГ ХОТ РУУ ИРЖ СУУРШИХЫГ БОЛИУЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ БҮХ ХӨДӨӨНИЙ НӨХДҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ОРОН НУТАГ РУУ НЬ ХӨӨЖ ГАРГА

Zochin [66.181.161.214] 2023-08-09 09:43:13

MAN-iin hooson amlaltad huurtaj AN-iin ehelsen ajiliig uguisgen arav tavhan togrogoor sanalaa hudaldaj arvaad jil goloo zogooj baigaa novshnuud oorsoddoo gomd.Hohi chini bolson.Sumtaibazar,Danh tolgoit,Nianbakter,Huurensug naraa shutej huurtaad l honogoo huleetsgee.

Зочин [188.162.254.33] 2023-08-08 21:19:18

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!

Ip [192.82.80.113] 2023-08-08 17:28:01

Заавал харагдах албатай юм уу. Буруу сонголт хийсэн бол тавилан юмдаа.

БЗД-ийн 16 хорооны иргэн [202.179.31.242] 2023-08-08 16:02:29

16 хорооны нутаг 53-р сургууль , Хүүхдийн Өнөр төв , 125-р цэцэрлэг , Хүүхдийн SOS сан гээд хүүхэд бужигнасан тэр орчимд 50 хан метр зам хатуу хучилтаар хучаад өгөөч , нил нүх , тогтоол ус , шороо тоос болсон 50 м газар байнаа . Оршин суугчид ч шаналж байна . байнгын түгжрэл одоо сургууль эхлэхээр бүр таг болно . нийлж байгаад уламжлаад хөрөнгө мөнгө босгоод , төсөвт суулгаад шийдээд өгөөч , 2024 оны сонгуульд 2 гараа өргөөд сонгое , олон хүн ард баярлах нь дамжиггүй Эрхэм гишүүд тунгаана буй за

Зараа [202.55.188.83] 2023-08-08 12:36:47

энэ янзаараа пиардуулсаар сумтай бөхчин маань ерөнхий сайд бүр ерөнхийлөгчийн суудалруу дэвэх гээд л... ккк

Зочин [202.126.89.182] 2023-08-08 12:31:10

HOTIIN DRGAAS OOR HUN BAINA UU UNEHEER MUNDAG HOTIIN DARGA SHUU

Зочин [66.181.161.79] 2023-08-08 11:06:31

Их нам харж мөнгөтэй хүмүүс сонгоод бай тэгвэл ингэдэг юм. Сонгуулиар яахаараа зүгээр нам харахгүй инженер, хар бор ажил хийж байсан жирийн иргэдээ сонгодоггүй юм бэ хохино2

Зочин [150.129.141.155] 2023-08-08 11:00:34

Нөгөө шоучин Цогтбаатар, Оюунчимэг нар зааж чиглүүлээд шоудаад явдаг яасан бэ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.