Ардчилсан намаас Д.Сумъяабазарыг 72 цагийн дотор огцрохыг шаардлаа

Aдмин / Улстөр

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг 72 цагийн хугацаанд огцруулах мэдэгдэл бүхий албан шаардлагыг Ардчилсан намаас хүргүүллээ. Өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн орсон аадар бороо нийслэлийн дүүргүүдийн 140 гаруй барилга, байгууламжийг үерт автуулан оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулаад байсан ч холбогдох албан тушаалтнууд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлах төдийхнөөр аргацааж, дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрэв.

Гэтэл төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй суурьшлын бүсүүдэд болсон дээрх үер усны гамшиг нь 8 дугаар сарын 5-ны өдөр дахин давтагдаж, олон аж ахуй нэгж, айл өрх орон гэр, эд хөрөнгөөрөө хохирч эцэст нь дөрвөн хүний халуун амь эрсдэж, нөхөж баршгүй гарз хохирол тохиов.

Өнөөдөр эрх мэдэл, албан тушаалтайгаа зууралдсан хариуцлагагүй албан хаагчид, авлигад идэгдсэн төр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхэд ноцтой хохирол учруулж болдгийг бид нүдээр харлаа.

Нийслэлийн Засаг дарга нь эрсдэлийн үнэлгээ хийлгэн шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар шуурхай хангаж, гамшгийн нөхцөл байдалд хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагад мэдээлэх мөн эдгээр байгууллагуудаас дэмжлэг авах зэрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн бол дөрвөн хүний халуун амь эрсдэхгүй байлаа.

Цаашид нийслэлчүүд бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө ийм хариуцлагагүй албан тушаалтнуудын гарт даатгаад байж боломжгүй байна. Иймд Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар танд дараах хоёр ШААРДЛАГЫГ хүргүүлж байна.

Үүнд:

1.Нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засаг, хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар та улс төрийн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна. Хэрэв ажлын гурав хоногийн дотор арга хэмжээ авч огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг мэдэгдье!

2.Үер усны гамшигт нэрвэгдсэн иргэдийн хохирлын тооцооллыг гаргаж, тэдний хохирлыг барагдуулах!

Ардчилсан нам


Сэтгэгдэл

Airdropics [149.34.244.237] 2023-08-14 09:07:48

Мировой заработок в интернете без вложений и на инвестициях:https://airdropics.com/ На сайте Airdropics, мы вас познакомим с разными проектами и кампаниями, чтобы вы легко и просто получали стабильный доход, не прилагая тяжёлых усилий. - Вы научитесь зарабатывать в таких направлениях как: Заработок без вложений в качественных, и проверенных проектах, которые давно себя зарекомендовали в сети интернет. - Инвестиции в надёжные компании, для получения пассивного дохода. - Стабильный заработок на децентрализованных блокчейн-технологиях, с безопасной защитой и хорошей репутацией. - Бесплатный заработок токенов и криптовалют, в Airdrop и Bounty кампаниях.

ЗОЧИН [66.181.181.29] 2023-08-11 10:01:03

АН гэгч чинь аль хэдий нь ээ сөнөчихсөн шүү дээ.

зочин [202.9.41.18] 2023-08-11 08:24:39

хөөе ан ыхан авилгал хороололоо буулгачихаад дараа нь сумьяабазарыг огцруул за

Ц [64.119.16.230] 2023-08-10 22:05:21

Та нарын үгийг сонсдог нохой ч байхгүй дэ олонд танигдана гэж бодсон юм байх да өрөвдөлтэй юмаа 24 онд та нар яагад ч гарахгүй

Зочин [66.181.181.14] 2023-08-10 18:29:05

АВИЛГА ХОРООЛЛЫГ БУУЛГАНА ГЭСЭН СУМЪЯАБАЗАРЫГ ОГЦРУУЛНА ГЭХИЙГ БОДОХОД ЭД НАР АВИЛГЫНХНААС ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ХӨЛСЛӨГДСӨН ЯЛААНУУД МӨНЛДӨӨ

Зочин [66.181.161.191] 2023-08-10 22:09:23

Сумъяабазар зоригтой ажлаа хийх хэрэгтэй

Зочин [66.181.161.219] 2023-08-10 19:47:14

АН бол ёстой хэрэггүй

zochin [98.214.171.138] 2023-08-10 17:22:42

ta nar daanch chadaxgyi yasan Avilga xoroololyn ezenees xeden xaltar salgasan uu

Зочин [66.181.180.62] 2023-08-10 16:58:20

Сөрөг хүчний ажлыг заагаад хэрэггүйээ, МАН ын тролуудаа

зочин [122.201.19.99] 2023-08-10 16:46:41

Сумка одоо зайлаа 6-сар болход юу ч хийсэнгүй

zochin [103.11.195.2] 2023-08-10 16:43:34

Сумкаг өмөөрсөн хүмүүс л байхын.

Зочин [202.55.188.35] 2023-08-10 16:34:04

Сумъяабазараас өмнө ажиллаж байсан нөхдүүдийн газрын наймаанаас болж үүссэн хохирол. Авилга хорооллыг буулгана гэхээр өс хонзонгоо авах гэж боргоцгоогоод эхэллээ. Одоо Сумъяабазарыг огцруулж яах гээв? АН гэж шуналын дэв бузар шингэсэн тийрэнгүүдийг яая даа!

Зочин [202.126.89.195] 2023-08-10 15:29:05

АН-ынхан попрохоо боливол таарна


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.