Нарны хороололд “тарваган тахал“ өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Aдмин / Эрүүл мэнд

Энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод өнөөдөр тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэнийг Зооносын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн билээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүрэгт сэжиг бүхий тохиолдол илэрснээр шинжилгээ хийхэд шинжилгээний хариу эерэг гарсан тул өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлээд байгаа юм. Тус халдварт өвчний голомт Хэнтий аймагт гарсан бөгөөд холбогдох байгууллагаас арга хэмжээ зохион байгуулж, нэгдүгээр хавьтлын 5 хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлсэн талаар мэдээллээ.

Харин дөнгөс саяхан дахин шижигтэй нэг тохиолдол Нарны хороололд бүртгэгдсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Энэ талаарх шуурхай мэдээллийг ЗӨСҮТ-өөс өгөхөөр болжээ.

Иймд иргэд анхаарал болгоомжтой байж, хөдөө орон нутгийг зорихдоо аль болох тарваганы мах идэхгүй байх, идсэн тохиолдолд тахлын шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаж шинжилгээ өгөхийг анхааруулж байна.

Мөн тарваган тахал өвчнөөс сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.


Сэтгэгдэл

зочин [202.9.41.18] 2023-08-11 09:01:08

амьтан идэхгүй бол үхлээ юу ,

Зочин [202.9.40.57] 2023-08-11 08:39:56

Харх иддэг оркууд!!

зочин [202.9.41.18] 2023-08-11 08:29:46

цаазын ялаа сэргээ ,,,,,,

М . Ядамсүрэн . [202.9.40.241] 2023-08-10 19:28:58

Алдаагүй бичиж сураарай . 70жилийн турш хэрэглэсэн крилл үсгээр ингэж алдаатай бичдэг мөртлөө " Монгол бичгээ албан ёсны болгоно " бас англи хэл .... Бараг нийтээрээ бичиг үсэггүй болох мөч айсуй .

Ж.Түвшинбат [103.229.122.201] 2023-08-10 18:29:56

За ингэх гээд байсан юм Энэ чинь хамгийн аймаар гамшиг шүү дээ Энэ оркуудыг хот руу тарвага оруулж байхыг харсаар байгаад хар тахалаа алдлаа шүү дээ цаазаар авдаг ялтай болго


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.