Бусдаас хамааралтай байлгах сэтгэхүй

Aдмин / Улстөр

Нийгмийн аль ч түвшнийхэн аливаа асуудлыг бие дааж шийдвэрлэх ухамсар дархлаа нь суларчээ. Үүний хурц илрэл болсон нүүрсэн шахмал түлшээ урд хөршөөс худалдан авах мэдэгдлийг төрийн бурангуйдлын жишээгээр нэрлэж болно. Монгол бол газрын дээр доор асар их баялагтай орон гэтэл хувцас хунар, түлээ түлш, идэж уухаараа хүртэл бусдын хэт хамааралд оршсоор л...

Ард түмэн чөмөг дундартал хөдөлмөрлөв ч олсон орлого нь хумсын чинээнд ч хүрэлцэхгүйн дээр элдэв татвар хураамжаар дарамталж, хулгайч улс төрчид түүнийг нь хээв нэг залгидаг бохир тогтолцоотой удлаа. Үнийн өсөлт хоёр оронтой тооноос арай гэж 9 хувь руу орсон ч иргэдийн худалдан авах чадвар улам суларсаар байна.

Бидэнд хүчээ сэлбэх эрс шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Сэтгэхүйгээсээ эхлээд хууль эрх зүй төрийн тогтолцоогоо зөвхөн ард түмний сайн сайхны төлөө эерэгжүүлж л бодит өөрчлөлт бий болно. Нам бүлгийн эрх ашгийг дээдэлсэн ор нэр төдий үйлдлийг шинэчлэл гэж болохгүй. Энэ бүх бие даах ухамсар доройтол нь улсын тусгаар тогтнолд нөлөөтэй юм.


Сэтгэгдэл

Бараагий чинь тогтмол авч чадах улс байна уу? [66.181.190.134] 2023-08-12 11:00:49

Монгол энд бүтээсэн зүйлээ дэлхийд борлуулж чадах уу? Ашигтайгаар тогтмол, баталгаатайгаар худалдаж ашгаа авч чадах уу? Чадахгүй бол бид бусдын хамаарлаас хэдийд ч гарахгүй.

Зочин [174.204.71.219] 2023-08-12 01:47:45

Энэхүү сайтын эзэн баттулга бол тэдгээрийн толгойлогч!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.