ГААГИЙН ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН ХУУЛЬЧ Н.ОРЧЛОН: ДАРАНГУЙЛАЛТАЙ ОРНУУДАД ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨХ ДУУ ХООЛОЙГ ДАРАГДУУЛАХ АРГА НЬ ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭСЭН ЯЛ ТУЛГАХ
Нидерландын вант улсын Гааг дахь Олон Улсын Эрүүгийн шүүхэд ажилладаг хуульч Н.Орчлонгийн хүний эрхийн тухай яриаг та бүхэнд хүргэж байна. “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийнхэн түүнтэй өглөөний уулзалт хийсэн юм. “Ирээд удаагүй, цагийн зөрүү гарахгүй, нойрмог яваад байна” гэж зочин маань тайлбарлав. Тэрбээр “Олон улсын Эрүүгийн шүүхэд хуульчаар ажилладаг. 2006 оноос хойш 17 дахь жилдээ ажиллаж байна. Түүнээс өмнө Монголд Цагдаагийн дээд сургууль төгсөөд, мөрдөн байцаагч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Олон улсын хууль, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч. Ажлаасаа халагдчихгүй бол хүүхдээ 18 нас хүртэл тэндээ ахиад хэдэн жил ажиллах бодолтой байгаа” хэмээн танилцууллаа. Мөн “Орос, Украины дайнаас шалтгаалаад ажлын ачаалал ихэссэн. Прокурорын албанаас явуулж байгаа мөрдөн байцаалтын ажил маш өргөн хүрээг хамрах болсон. Тэнд дайны маш олон гэмт хэрэг үйлдэгдэж байна. Гэм буруугийн асуудлыг одоо дүгнэх боломжгүй. Миний ярьж байгаа зүйл хувийн үзэл бодол болохоос биш Олон улсын Эрүүгийн шүүхийн байр суурь биш гэдгийг та бүхэн ойлгоорой” хэмээн оршил болгож хэлэв.
Мөн тэрбээр ярианыхаа эхэнд өөрийн үзэх дуртай сувгаа нэрлэсэн юм. “Хамгийн их үздэг суваг Катарын “Аль-Жазира”. Арай төвийг барьсан, үнэнийг мэдээлдэг. Ямар нэг мэдээг хэдхэн минутад бус маш гүн судалж бэлтгэдэг. Дэлхийн мэдээллийн том агентлагуудын тоодоггүй, ядуурал, хүний эрх, дайн бослого тэмцэл гэх мэт чухал сэдвүүдийг хөнддөг. Яагаад ийм болсныг сайтар харуулдаг” хэмээн тэр үнэлэв. Ингээд түүний яриаг хүргэе.
-Монгол ардчилсан улс, ардчиллын арал гэж ярьцгаадаг. Гэсэн ч эрүү шүүлт, хүний эрхийн зөрчил байсаар ирсэн. Мэргэжлийн үүднээс харахад бид хүний эрхийг хэр их зөрчдөг улс вэ?
-Хорин жилийн өмнө Д.Энхбат гэдэг хүнийг хулгайлж авчирсан хэрэг гарсан.
Д.Энхбат гэдэг хүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн гэж хүн байв. Тэр хэрэгт өмгөөлөгчийг нь холбогдуулж татаж байсан. Би тэр үед Монголдоо өмгөөлөгчөөр ажиллаж байлаа. Л.Санжаасүрэн гуайн өмгөөлөгчөөр ажилласан юм. Тэр хэрэг дээр НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны тусгай илтгэгч Манфред Новак Монголд ирж, шалгалт хийсэн юм.
Одоо бол би гадаадад ажиллаж, амьдардаг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа түвшинд мэдээлэлтэй байгаа. С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн асуудлын талаар видео нотлох баримт цацагдсан шүү дээ. Гэхдээ миний маш гайхсан зүйл бол Монголын хууль шүүхийн системд 30 жил явсан хууль зүйн реформ хаачсан бэ.
Тийм асуудал болж байна гэдэг маш аюултай. Хэн ямар гэм буруутайг би хэлж мэдэхгүй. Гэхдээ эрүүдэн шүүлт болсон гэдэг маш тодорхой байсан. Ялангуяа ардчилсан улсад ийм зүйл байж болохгүй.
Энэ бол хувь хүмүүсийн асуудал биш. Ямар ч улсад эрүүдэн шүүх асуудал гарч болзошгүй. Гэхдээ энэ бүхэл бүтэн системийн олон нүх сүвтэй, маш их эвдэрсэн, олон хэрэг харанхуйд үйлдэгдэж байгаагийн илрэл. Ийм зүйл үргэлжлэх боломжтойг илтгэж байгаа юм.
-Манайхан асуудал дэгдэхээр “Олон улсын шүүхэд хандана” гэцгээдэг. Танд олон хүн хандаж тусламж хүсдэг үү?
-Байсхийгээд бөөн хүн чат бичиж, “Хүний эрхийн шүүхэд хандана, та монгол хүн байж яагаад туслахгүй байгаа юм бэ” гэдэг. Дэлхийд олон улсын шүүх цөөхөн. Хүний эрхийн асуудлаар гэвэл Монгол Улс харьяалагддаг Олон улсын хүний эрхийн шүүх гэж байхгүй. Латин Америкийн хүний эрхийн шүүх, Африкийн бас Европын хүний эрхийн шүүх гэж байдаг. Европын хүний эрхийн шүүх дэлхийн хамгийн шилдэг, хүний эрхийн хуулийг хэрэгжүүлдэг систем. Харамсалтай нь дэлхийн хүн амын тал нь амьдардаг Ази, Номхон далайд хүний эрхийн шүүх байдаггүй. Олон улсын тогтолцоо нь ийм. Монгол Улс миний ажилладаг Олон Улсын Эрүүгийн шүүхийн албан ёсны гишүүн. Гэхдээ дөрвөн төрлийн гэмт хэрэгт л манай шүүх шүүн таслах ажиллагаа явуулдаг. Эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг. Дайны гэмт хэргүүд, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүд, төрлөөр нь устгах (геноцид) гэмт хэрэгт л шүүн таслах ажиллагаа явуулдаг. Африкийн Руандад 1994 онд гуравхан сарын хугацаанд нэг сая хүнийг хядсан байдаг. Олон улсын Эрүүгийн шүүхэд энэ мэт ноцтой хэргүүдийг шүүн тасалдаг юм.
НҮБ-ын дэргэдэх Олон Улсын шүүх байдаг. Энэ зөвхөн улс хоорондын маргааныг шийддэг. Энд хэн нэгэн УИХ-ын гишүүн, иргэний хөдөлгөөний тэргүүн, хүний эрхийн хуульч хандах боломжгүй. Улс хоорондын хилийн маргаан, олон улсын гэрээний маргаан шийддэг шүүх. Монголд гарч байгаа Хүний эрхийн асуудлыг шийддэг олон улсын шүүх байхгүй.
Гэтэл хүмүүс надад маш их ханддаг. “Та туслаач ээ” гэдэг. Би тэр болгонд хууль зүйн зөвлөгөө өгөх боломжгүй. Хувьчлан ярих зав ч байдаггүй. Иргэд “Хүний эрх зөрчлөө” гээд Засгийн газраа өгөх олон улсын шүүх байхгүй. Ямар боломж байгаа гэхээр Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хүний эрхийн гэрээг хэрэгжүүлдэг, Хүний эрхийн тусгай хороод бий. Гэхдээ энэ бол хүний эрхийн шүүх биш. Монгол Улс нэгдэн орсон олон улсын хүний эрхийн бүх гэрээг хэрэгжүүлдэг олон улсын хороод байдаг. Эдгээр хороодод гомдол гаргаж болно.
Энэ хороод таны гомдлыг авч үзээд, Засгийн газрын байр суурийг бас сонсоод хүний эрхийг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргадаг. Гэхдээ яг шүүх биш. Хууль зүйн дүгнэлт гаргадаг. Хүний эрхийн зөрчилтэй холбоотой пактыг шалгадаг Олон улсын хүний эрхийн хороод байдаг.
Иргэний болон улс төрийн эрхийн пакт гэж олон улсын маш том конвенц байдаг. Үүнийг хэрэгжүүлэгч нь Швейцарийн Женев хотноо байдаг Хүний эрхийн хороо. Хүүхдийн эрхийн тухай конвенц бий. Эмэгтэйчүүдийн эрхийн конвенц мөн тусгай хороотой, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг конвенц бүгд тусдаа хороотой. Хүний эрхийн олон улсын хяналтын ийм механизм ажилладаг.
-Олон улсын эдгээр хороод хүний эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргавал юу болох вэ?
-Тэр дүгнэлт хууль зүйн баримт бичиг. Олон улсын гэрээ гэдэг олон улсын хууль. Олон улсын гэрээг зөрчсөн гэдгийг тогтоосон олон улсын байгууллагын шийдвэр хууль зүйн хүчин чадалтай. Тэр дүгнэлтийг бариад Монголын шүүхэд хандвал шүүх энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой.
- Япон, Хятад гэх мэт улс орнуудтай харьцуулахад Монголд санаатай гэмт хэргийн тохиолдол олон байдаг гэж ойлгосон. Монголд байнга л “Эрүүгийн нөхцөл байдал хүнд байна” гэж дүгнэдэг. Нөхцөл байдал нь хөнгөн болдоггүй юм байх даа. Эсвэл манайхан хүнд нөхцөлд амьдардаг юм болов уу?
-Монголчууд гэмт хэргийн мэдээг яг цаг агаарын мэдээ шиг танилцуулдаг. Өнөөдөр бороотой, маргааш нартай гэж байгаа юм шиг л “Эрүүгийн нөхцөл байдал хүнд байна” гэдэг. Гарч байгаа хэргийг мэдээлээд өнгөрөх чухал биш. Хамгийн гол нь энэ хэргийн мөрөөр ямар арга хэмжээ авсан бэ. Ямар шийдэл байгаа вэ. Эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа хүн амины болон хүчингийн гэмт хэрэгтэй яг яаж тэмцэж байгааг мэдээлэх чухал.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны гишүүн бүх орон гэмт хэрэгтэй тэмцэж байгаа тайлангаа энэ олон улсын байгууллагад илгээдэг. Хүн амины хэрэг ноднин жилийнхээс өссөн аль эсвэл буурлаа гэж мэдээлдэг. Олон улсын агентлагийн гаргасан шалгуурын дагуу тайлангаа гаргаж өгдөг. Энэ бол та бүхний мэдэж байх ёстой бодит мэдээлэл. Монгол хүн амины гэмт хэргээр дэлхийд өндөрт тооцогддог. Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын үүрэг.
-Гурван шатны шүүхээс ял оноосон мөртлөө буцаагаад сулладаг. Энэ хэр зохистой вэ?
-Гурван шатны шүүхээр шийдсэн ч дахиж шалгадаг нөхцөл байдал хаана ч байдаг. Шүүхийн шийдвэр тухайн нөхцөл байдалд үндэсэлж гардаг. Гэтэл шинэ нотлох баримт гарч ирээд, цоо шинэ нөхцөл байдал үүсч болно. Тийм тохиолдолд хүний эрхийг хангах нь чухал. Хүний эрхийг зөрчсөн гэдэг нь мэдэгдэж, шинэ нотлох баримт олдсон байхад заавал гурван шатны шүүхийн шийдвэр үнэн гэж таарахгүй. Шүүхийн тогтоол хэр чанартай байна гэдэг асуудал бий.
Шүүх хэргийн үнэн мөнийг тогтоож чадаж байна уу. Энэ хамгийн чухал. Дэлхийн олон оронд шүүхийн шат янз бүр. Гурав эсвэл тав, зургаан шат байх нь чухал биш. Хүнд холбогдуулж гаргасан шийдвэрийг давж заалдах эрхтэй байх ёстой. Хамгийн гол нь анхан шатны шүүх дээр яллах, цагаатгах нотлох баримтаа 100 хувь гаргах боломжтой эсэхээс шүүхийн шийдвэр үнэ зөв гарах эсэх нь шалтгаалдаг. Давж заалдах шатны шүүх дээр Анхан шатан дээр гарсан шийдвэрийг хууль зүйн дагуу байна уу, хянах боломж нь байна уу гэдэг дээр шүүхийн шийдвэрийн чанар тодорхойлогддог.
Миний ажилладаг шүүхийн шийдвэр нэг хэрэг дээр гэхэд л зузаан ном шиг байдаг. Бүх нотлох баримтыг судалж үзнэ. Давж заалдах шатан дээр дахиад зузаан ном шиг шийдвэр гардаг. Шүүхийн шийдвэрийн өгүүлбэр болгоныг хянаж үздэг.
-Сая Ц.Хулангийн хэрэг дээр цагаатгах талаас нь ажиллах боломж олгоогүй гэж өмгөөлөгч нь ярьж байсан?
-Хэргийн нарийн ширийнийг мэдэхгүй. Хамгийн гол нь яллах, цагаатгах талуудад адил тэгш боломж олгож байна уу гэдэг чухал.
Олон улсын хүний эрхийн хуулиар нууц нотлох баримт гэж байж болохгүй. Нууц нотлох баримт байвал түүнийг өмгөөлөгч тал заавал шалгах бүрэн эрхтэй байх ёстой. Монголд ганцхан төрийн нууц гэж байдаг юм биш шүү дээ. Дэлхийн бүх оронд бий. Америкт ч төрийн нууц задруулсан, тагнуул хийсэн хэргүүд гарна. Мэдээлэгч бий. Мэдээлэгчийг шүүх дээр авчирч байцаадаг. Гэхдээ тэр нь олон нийтэд хаалттай байдаг. Харин өмгөөлөгч тал ямар ч гэрч, мэдээлэгч, нууц баримт өгсөн хүнийг шалгах, мөрдөн байцаалт явуулах эрхтэй. Төрийн нууцтай холбоотой асуудлаар ч нотлох баримт цуглуулах, шинжээч томилох эрхтэй байх ёстой. Ардчилсан орны, хүний эрхийг дээдэлдэг шүүх дээр бол хэзээ ч нууц нотлох баримт гэсэн ойлголт байх ёсгүй. Хэрэв нууц нотлох баримтаар хүнийг яллах боломжтой бол хэнийг ч яллаж шоронд явуулж болно.
-Эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэхээр олон нийт маш хүнд гэмт хэрэг гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн хүнийг яллахын тулд ялласан уу, эсвэл үнэхээр гэмт хэрэгтэн үү гэдэг нь тодорхойгүй үлддэг. Социализмын үед бол энэ нь амиа алдаж болох хүнд гэмт хэрэгт тооцогддог байсан?
-Хулгайн хэрэг, хүчиндэх хэрэг маш ойлгомжтой. Харин дарангуйлалтай орнуудад иргэдээ боож боомилдог, дарамталдаг, сөрөг хүчнийхнээ нухчин дардаг, хүний эрхийн төлөөх дуу хоолойг дарагдуулах арга нь эх орноосоо урвасан гэсэн ял тулгах. Яагаад гэвэл энэ маш тодорхой бус хэрэг. Гэхдээ ямар ч улсад эх орноосоо урвах, тагнуул хийх үйлдэл байдаг. Яг ямар үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож байгааг Эрүүгийн хуульд тусгах нь чухал. Тэгэхгүй бол дарангуйлалтай оронд эх орноосоо урвах, төрийн эсрэг ажилласан гэж буруутгах боломжтой. Яг юуг хэлэх нь тодорхойгүй. Иранд “Бурхны нэр төрийг доромжлох” гэсэн ял байдаг. Хэнийг ч шоронд хийх, буруутгах эрсдэлтэй. Дарангуйлагч төртэй газар хуульдаа зориуд ийм ял байлгадаг. Төрөөс тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг ямар ч утгаар тайлбарлаад хэнийг ч буруутгах боломжтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний асуудал туйлын чухал. Ялангуяа төрийн эсрэг гэмт хэрэг гэдэг бол маш нарийн, хүний эрхийн хараагаар нарийн нягталж байж тухайн үйлдэл нь үнэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг хянах учиртай.
Төрийн эсрэг гэмт хэрэг, эх орноосоо урвах хэргүүдийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг туйлын нарийн харж байх ёстой. Зөвхөн хууль батлаад орхих бус хараат бус шүүх, хүний эрхийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд нь маш нарийн харж байх ёстой. Эх орноосоо урвах гэдэг маш ноцтой сонсогддог. Гэхдээ яг ямар үйлдлийг эх орноосоо урвасан гэж үзэх вэ. Эх орон гэж юуг хэлээд байгаа юм. Ардчилсан оронд хэнийг ч яллаж болох гэмт хэрэг байж болохгүй. Орост сая “Цэрэг армийг доромжлох” гэсэн зүйл анги шинээр гарлаа. Энэ хэргээр маш олон хүн шоронд явж байна. Энэ юу гэсэн үг вэ. Шүүмжилж болохгүй юм уу. Тийм учраас эх орноосоо урвах, төрийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг маш нарийн тодорхойлсон байх ёстой. Ийм гэмт хэрэг дээр нууц нотлох баримтаар хүнийг яллаж болохгүй. Ийм байвал хэнд ч хилсээр ял шийтгэл оноох боломжтой.
-Авлигын хэргийн шүүх хурлыг хаалттай явуулж байгааг сэтгүүлчид шүүмжилдэг, ямар нөхцөлд хаалттай явуулж болох вэ?
-Шүүх хурал нээлттэй эсвэл хаалттай байх ёстой. Нээлттэй гэдэг олон нийтэд нээлттэй гэсэн үг. Олон нийтэд нээлттэй бол хэнбугай ч ирээд суух боломжтой байх ёстой. Ардчилсан нийгэмд олон нийтийн мэдэх эрх чухал. Нэгэнт хаалттай биш бол хэвлэл мэдээллийн байгууллагыг оруулах оруулахгүй гэсэн асуудал байх ёсгүй. Миний ажилладаг шүүхийн хувьд шүүх хурлыг нээлттэй, хагас хаалттай, хаалттай гэсэн гурван байдлаар явуулдаг. Хагас хаалттай гэхээр шилэн хаалтны цаанаас харж болно, гэхдээ хүмүүсийн яриа сонсогдохгүй. Хаалттай гэхээр Монголд шүүх хурлыг бүтэн хаачихдаг. Ийм байж болохгүй. Олон нийтийн мэдэх эрх зөрчигдөнө. Ардчилсан нийгмийн тулгуур зарчмын нэг нь шүүх хурал нээлттэй явагдах. Зарим тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанаар хаалттай явуулж болно. Гэрч хүчингийн гэмт хэргийн талаар мэдүүлэг өглөө гэж бодъё. Бага насны хүүхдийн хүчирхийлэлд өртсөн тухай ярихын тулд тухайн хүүхдийн нэр нас, оршин суугаа газрын тухай мэдээлэл өгөх болно. Зөвхөн энэ хэсэг нь хаалттай. Хувийн мэдээлэлтэй холбоотой хэсэг хаалттай. “Энэ хүний утасны дугаар дурдагдах учир энэ хэсгийг нь хааж өгөөч ээ” гэдэг. Нээлттэй хаалттай, нээлттэй хагас хаалттай, хагас нээлттэй гэх байдлаар явдаг. Түүнээс биш шүүх хурлыг бүтэн хаалттай хийвэл олон нийтийн мэдэх эрх зөрчигдөнө.
-Путиныг баривчлах улс орнуудыг зарлахад Монгол бас дурдагдсан. Путин мэдээж Монголд ирж баривчлагдах алхам хийхгүй л дээ. Гэхдээ хэрэв тийм тохиолдол гарвал монголчууд баривчлах үүрэг хүлээсэн гэсэн үг үү?
-Монгол Улс Олон улсын Эрүүгийн шүүхийн гишүүн. Тийм учраас Олон улсын Эрүүгийн шүүхээс гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Путиныг баривчлах шийдвэр гарсан бол баривчлах ёстой. Олон улсын өмнө хүлээсэн Засгийн газрын үүрэг юм.
-Эрүүдэн шүүсэн тохиолдолд яаж хариуцлага тооцдог вэ?
-Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдсэн улс шүү дээ. Эрүүдэн шүүх байдлаар олж авсан нотлох баримтыг шүүх дээр нотлох баримт гэж тооцохгүй л байх ёстой. Эрүүдэн шүүсэн бол тухайн хүн “Би арван хүн алсан” гэж хэргээ хүлээсэн ч нотлох баримт гэж үзэхгүй. Эрүүдэн шүүж олж авсан нотлох баримтыг шүүх хүлээж аваад байгаа учраас эрүү шүүлт хэрэглээд байгаа юм. Эрүүдэн шүүсэн хуулийн байгууллагын ажилтан заавал шийтгэл хүлээх ёстой гэсэн зарчим байдаг. Яагаад эрүү шүүлт хэрэглээд байна гэхээр “Намайг яаж ч чадахгүй” гэж бодоод байгаа гэсэн үг. Эрүү шүүлттэй ийм байдлаар тэмцдэг. Манай шүүх хурал хавтас хэрэг гэдэг юм руу яваад байна шүү дээ. Хавтаст хэрэг гэдэг зөвхөн яллах талын нотлох баримт. Шүүх хурал нь ийм зузаан хавтаст хэрэг өгдөг бол өмгөөлөх тал нь яг адил хэмжээтэй хавтаст хэрэг гаргах боломжтой. Түүнээс биш яллах талын нотлох баримтыг өмгөөлөгчид уншуулаад, шүүх дээр ижил тэгш мэтгэлцэх ямар ч боломж байхгүй.
Б.Янжмаа
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [103.57.92.48] 2023-08-15 12:22:09
Гаагийн шүүхийг удахгүй бөмбөгдөнө дөө… удмаараа хорвоогоос тонилох нь дээ…
Ruby [154.84.132.151] 2023-08-14 20:33:27
สล็อตฝากออโต้ อีกขั้นของการเล่นเกมคาสิโนออนไลน์ด้วยระบบการเล่นที่มีความนำสมัย เร็ว มีความปลอดภัยและความยั่งยืนมั่นคงที่สูง SLOTPLAY138 เปิดให้บริการสล็อตเว็บตรง ที่มีระบบการฝากถอนAutoที่ทุกคนไม่จำเป็นต้องส่งสลิปให้Admin ฝากถอนได้เร็วทันใจใช้เวลาเพียงแค่ 10 วินาทีเพียงแค่นั้น ทำรายการได้ทั้งวันทั้งคืน ไม่จำกัดจำนวนครั้งสำหรับในการฝากถอน ด้วยการประมวลผลโดย Ai ทำให้การฝากถอนของautoสล็อตจะไม่กำเนิดข้อบกพร่องแม้กระทั้งครั้งเดียว ปัญหาจำพวกโอนเงินไม่ตรงบัญชี, โอนเงินผิดปริมาณ, เงินไม่เข้าจะไม่มีอีกต่อไป slot auto เปิดช่องทางการฝากถอนให้สมาชิกได้ทำธุรกรรมทางการเงินนานาประการช่องทาง เช่น ธนาคารออนไลน์, ธนาคารภายในประเทศ, บัตรเครดิต/เดบิต, โมบายแบงค์กิ้ง แล้วก็คลิปโตเคอเรนซี เพื่อรองรับผู้ใช้บริการที่มีบัญชีในการทำธุรกรรมที่ไม่เหมือนกัน ทั้งสำหรับคนที่ไม่มีบัญชีธนาคารนั้นก็สามารถร่วมบันเทิงใจกับ สล็อต auro ทางพวกเรารองรับการฝากถอนผ่านบัญชีทรูวอเลท (True Money Wallet) ซึ่งสามารถทำรายการฝากถอนไม่มีขั้นต่ำได้ด้วยเหมือนกัน เริ่มต้นเพียง 1 บาทเพียงเท่านั้น สำหรับคนไหนที่ต้องการเล่นสล็อตเว็บตรงกับออโต้สล็อตที่มีระบบระเบียบการฝากถอนออโต้ จำเป็นต้องเข้ามาเล่นที่นี่เท่านั้น รับประกันว่ามีความปลอดภัย ซื่อสัตย์ มั่นคงไม่มีการปิดหนี้สินอย่างไม่ต้องสงสัย เว็บสล็อตออโต้ ได้รวบรวมค่ายสล็อตเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์มาให้สมาชิกได้เล่นมากยิ่งกว่า 31 ค่ายเกมส์ รวมเกมSLOT เว็บตรงที่มีให้เลือกเล่นมากกว่า 1, 000 เกมส์เลยทีเดียว สมาชิกทุกท่านสามารถเลือกเล่นได้ตามที่ใจต้องการ ทางพวกเราไม่มีการกำหนดอย่างน้อยสำหรับเพื่อการเล่น สามารถเลือกว่าพนันเบทได้ตามที่ปรารถนา เริ่มต้นได้ตั้งแต่หลักหน่วยไปจนถึงหลักหมื่นเลยทีเดียว ยิ่งเสี่ยงมากเงินรางวัลยิ่งสูงตามไปด้วย สำหรับเว็บสล็อตออโต้ได้เปิดให้บริการทุกท่านทุกวี่วัน ไม่มีทางหยุด สามารถเล่นได้ตลอด 1 วัน เกมสล็อตออนไลน์ของพวกเรานั้นสามารถเล่นได้อีกทั้งคอมพิวเตอร์รวมทั้งโทรศัทพ์มือถือ รองรับทั้งแพลตฟอร์ม IOS และก็ Android ซึ่งไม่ว่าคุณจะอยู่ที่แห่งไหนของโลกนี้ก็สามารถเล่นเกมสล็อตเว็บไซต์ตรงได้ และก็ด้วยความพิเศษของ เว็บ sslot auto ที่ได้พัฒนามาเป็นอย่างดีทำให้ผู้เล่นไม่จำเป็นที่จะต้องดาวน์โหลดAPP สามารถเล่นเว็บสล็อตเว็บตรงได้หน้าเว็บไซต์หรือบราวร์เซอร์ได้เลย สำหรับผู้เล่นที่ไม่แน่ใจในการลงทุนสามารถทดลองเล่นสล็อตได้ฟรี ทางเรามีระบบการทดสอบเล่นสล็อตให้ทุกท่าน ทดลองเล่นได้โดยไม่ต้องลงทะเบียน ทางพวกเรามีเครดิตฟรีให้ท่านเอาไปเล่นฟรีๆแบบไม่จำกัด สิทธิพิเศษวันนี้สำหรับผู้ที่ยังมิได้เป็นสมาชิกกับทาง เว็บตรงออโต้ สามารถรับโบนัสเครดิตฟรี 100% ได้เพียงสมัครเป็นสมาชิกใหม่เข้ามาเล่นกับพวกเราเท่านั้น รีบสมัครได้เลยวันนี้ auto ออโต้
Зочин [103.145.235.254] 2023-08-13 19:34:29
Америк, НАТО дэлхийн олон оронд цэргийн тусгай ажиллагаа гээч зүйл явуулж гэм зэмгүй энгийн олон сая хүн алж хядсан байдаг. Үүнийг юу гэж тайлбарлах бол, Иракт сулруулсан урантай сум хэрэглэсэн баримт байдаг. Мөн Украйнд Англичууд ийм төрлийн сум, Америкчууд олон улсад хориглосон задардаг галт бөмбөг нийлүүлж байгааг юу гэж бодож байгаа бол!
Зочин [66.181.191.241] 2023-08-12 11:47:46
УРВАГЧ ТЭНЭГ НОВШ ХОЛ ОЧИЖ ХУЦ
Zail [202.21.108.17] 2023-08-12 12:36:21
Man buunii nohoi mn zail
Зочин [66.181.161.169] 2023-08-12 05:21:26
Тийм байхаа. Манай орон ардчилсан орон гэж ярих мөртлөө хүний эрхийн асуудаар нууц баримтаар төрийн нууц гэж байгаад Ц.Хуланг шүүчихэж. Одоо яах вэ. Олон улсын хүний эрхийн хороонд хүсэлт гаргаж байгаад нууц гээд байгаа нотлох баримтыг нь илчлээд сулаах боломжтой юм байна. Яг 1937 он шиг юм болж дээ.
Хогийн хуульч байна. [66.181.190.134] 2023-08-12 00:34:35
Ийм юмнууд Барууны бөгсийг долоогоод, тэндээс гоожих шавхрууг балгачих гээд үхэх юм. Ийм л хуульч болж болдоггүй юм шүү, монголчуудаа. Кх!
Цэцгээ [202.126.88.128] 2023-08-11 21:06:13
Маш ойлгомжтой ярьсан байна. Сэтгүүлч Мөнхбаяр яруу найрагч Хулан 2ыг үнэнийг хэлж шударга дуугарсны төлөө тагнуулч гэсэн сэтэр өгөөд ял өглөө гэж би боддог шүү.Иймэрхүү хэлмэгдэлт ихэдвэл юу болох вэ?!?!
Зочин [64.119.21.114] 2023-08-11 20:12:15
ЭНЭ АЦ НАТО ДОРНО ЗҮГТ ТЭЛСЭН, ЮГОСЛАВЫН ГЭМ ЗЭМГҮЙ АХ ДҮҮ АРД ТҮМНҮҮДИЙГ ХООРОНД НЬ АЛАЛЦУУЛ АНЫГ ОЙЛГОДОГ БОЛОВ УУ
Зочин [202.126.88.122] 2023-08-11 14:15:51
Шүүх байгууллагын олон улсын жишигийг гайгүй сайн ярьсан бнаа, манай шүүхийхэн иймэрхүү шударга энэр энгүй филисофид суралцах хэрэртэй юмаа !
Зочин [66.181.177.104] 2023-08-11 11:58:05
Манай өмгөөлөгч нар юу хийдэггүй ярьдаг тоть л гэсэн үг үү!!
Зочин [66.181.161.147] 2023-08-12 13:07:19
Үнэн
Нэг л их ухаантан [66.181.188.60] 2023-08-11 10:28:16
сонгууль дөхөхөөр ийм өвчтэй юмнууд гэнэт гараад ирдэг
Зочин [103.229.121.220] 2023-08-11 14:35:04
Ярилцлагаас юу ч ойлгоогүй бол мал гэдгээ хүлээн зөвшөөрч чимээгүй бай.
Зочин [202.126.88.122] 2023-08-11 14:17:16
Энэ ухаантан өөрөө шүүгч юм бна !