Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОДОО ХАНГАЛТТАЙ, ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛ, ЯЛТАЙ БОЛГО
Улаанбаатар хот үерт хоёр ч удаа өртлөө. Сүүлийнхэд нь дөрвөн хүн амь эрсдэж, нөхөж барахгүй гарз тохиов. Эд хөрөнгө нь сүйдсэн иргэд, аж ахуйн нэгжийн хохирол ч замбараагаа алдав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкт айлчилж ирээд Засгийн газрын ээлжит хуралдаан дээр энэ талаар ярьж, хэд хэдэн чиглэл өгчээ. Ингэхдээ нөгөө л "Шалга, шийтгэ" гэдэг хандлагаараа "хашгичсан" байна.
Тэрбээр "Одоо хангалттай. Газрыг нэгдсэн журмаар олгодог тогтолцоонд шилжинэ. Ерөнхий төлөвлөлтөд ороогүй газрыг олгосон, барилга барьсан зэрэгт ял шийтгэлтэй болгох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулна.
Хот байгуулалтын урт хугацааны төлөвлөлтийг цогцоор нь хийх асуудлыг гадаад, дотоодын зөвлөх байгууллагуудтай хамтарч хийнэ. Үерийн үеийн хохирлыг буруутай хуулийн этгээдүүдээр төлүүлнэ" гэжээ.
Энэ хуралдааны талаар "Үерийн гамшигт өртсөн өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах, холбогдох хуульд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.
Мөн гамшигт нэрвэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг ЖДҮДС-гийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Үүнээс гадна болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тэр дундаа үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, цаашид газар олгохыг дүүргийн Газрын алба дангаараа шийдэх биш Геодози зураг зүйн газраас зөвшөөрөл авдаг болох эсэхийг судалж, наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа" гэсэн албан ёсны мэдээллийг Хэвлэлийн албанаас нь өгөөд байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь 2023 оны долдугаар сарын 6-нд "Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуул" гэж байсан. Мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд өгдөггүй байх хууль санаачлах, БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах, гэр хорооллын үерийн аманд байрладаг айл, өрхүүдэд онцгой анхаарах, халдварт өвчин тархахаас сэргийлж ариутгал, халдваргүйтгэлийг шуурхай хийхэд анхаарахыг үүрэг болгож байв.
Мөн 2023 оны долдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдаан дээр “Үер усны далан, суваг, шуудуу хааж барилга барьсан S Outlet дэлгүүр болон “Aqua garden” хороолол зэргийг нураах ёстой. Тус барилгыг барих газрын болон барилгын зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг нийтэд ил болго” гэх байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Эндээс үзвэл, үерийн далан хааж, үерийн бүсэд газар олгосон, барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнууд Эрүүгийн хуулиар шийтгүүлэхээр болж байна. Бас үерийн хохирлыг нөгөөх барилгуудын эзэд төлөх бололтой.
П.Хуяг
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [43.242.242.59] 2023-08-17 11:05:57
АН-ын гишүүд дэмжигчид нийлж байгаад Оюун-Эрдэний засгийн газрыг огцруулах нь чухал байнаа. Мөн Сумъяабазарыг нь хамт огцруулъя. Тэгээд оронд нь хэнийг ч албан тушаалд нь тавиулсан ялгаагүй. Тэр нөхрийг хэсэг хугацааны дараа бас л огцруулна.
Зочин [43.242.242.59] 2023-08-16 12:36:18
Юм болгоны хохирлыг улсаас гаргаж болохгүй. өөрсдөө эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж тэнд очиж буучихаад одоо болохоор улсыг буруутгаад мөнгө төгрөг нэхээд сууж байгаа нь шурдарга ёсонд нийцэхгүй. Ардчилсан нийгмийн нэг зарчим нь хэн амьдарч чадаж байна тэр хүн нь амьдар гэсэнд байдаг юм. Дээшээ харж хэвтчихээд улсаас хохирол нэртэй мөнгө нэхдэг тэнэг сэтгэхүйгээс салах хэрэгтэй
Зочин [66.181.161.22] 2023-08-16 19:05:11
Яш үнэн
Зочин [150.129.142.182] 2023-08-15 18:14:20
БЗД-12хороонд ХСИС-ын замын эсрэг талд Үндэсний Телевизийн ннвтрүүлэгч Ичинхорлоогийн эзэмшдэг Ломекс компаний ыарилга барих зөвшөөрлийг нь авч эхлүүлсэн Ботаник центр хотхоны 7,8-р блокийн захиалагчид 2020оноос хойш байраа хүлээгээд ордоггүй 3жил боллоо Орох оронгүй иргэд үнэхээр туйлдаж бна арга хэмжээ авч өгөөч
Зочин [202.179.25.41] 2023-08-15 19:13:07
Ботаник цкнтр хотхоны жинхэнэ эзэн нь шадар сайд АМАРСАЙХАН болно. Амарсайхан сайдаа гүйцэтгэгч ГанОчироо ажиллуулж өгнө үшү
зочин [202.126.89.179] 2023-08-15 16:52:38
ярьсан юмнуудаасаа ганцыг нь ч болов ажил болгоосой доо... бурхан минь энэ улсад туслаарай
Бид олон улсын жишгээр хөдөлж чадах нь уу? [66.181.160.9] 2023-08-15 10:55:24
Оросын Приморский край буюу Алсад Дорнодод нь үер болоод орон сууцны барилгууд өчнөөгөөрөө 2-р давхар хүртэл үерт автагдчихсан, хүн нохойгоо завиар хуурай газар шилжүүлж байнлээ. Америкийн Гавайн арал дээр түймэр болж одоогоор 100 орчим хүн нас барсан, цаашид энэ тоо өснө гэж байна. Бүгдэд нь улсаас нь болон даатгалаас хохирлыг нөхөн төлнө гэх юм. Монгол тэгэхлээр үүнээс хоцрохгүй байлгүйдээ? Нөөц хөрөнгө байгаа байхдаа?
Зочин [66.181.183.89] 2023-08-14 22:09:17
Худлаа л тэнгэрт хашгираап бга бхоо хэлсэн үг нь хэрэгждэггүй юм доо
Зочин [202.126.90.87] 2023-08-14 18:01:28
Үерийн аман дээр дураараа буусан нөхдүүд ийм олон хүний амь насыг хохироож эд хогшил сүйтгэж байгаагаа мэдэж байна уу? Арай дэндүү ус үерийн амыг таглаж буучихаад олон долоон юм донгосож хэн нэгнийг буутгах буруу шүү хэн ЯЛ ӨГӨХ ГЭЖ САЙД АА.ХӨДӨӨНИЙ ДУРААРАА НӨХДҮҮДИЙГ ЗАХ ЗАМБАРААНД ОРУУЛААЧЭЭ ЕРӨНХИЙ САЙД АА.
Zochin [49.229.221.202] 2023-08-14 17:56:00
Said maani butehgui hun ym bna Neg bol tamhinii ish hayval 50 sayar torgonch geh shig Tatvariin nemeed ug hairtsag tamhi 100.000 tegeed hot chin ishgui unsgui ur hoich min tamhind orohgui ...Huuliin batlaal uguldoo... Uer buudag gazar huuguud nuugeegui ail uuriu ersdelee uureh yodtoi Ene halamjaa zogsoo bidend undur tsalin ajiliin bair Tsever biznes hiih orchin burduul Turiin heden myangan hulgaichaa ehleed tsegtsel Hurunguu notolj chadahgui bgaag n shuud huraa eniig hiicheed daraa n Uls ornii tuhai yari
Зочин [202.126.89.160] 2023-08-14 17:06:32
Хулгайч, луйварчид засаг барьж буй үед хэзээ ч асуудал шийдэгдэхгүй.
Иргэн [66.181.182.136] 2023-08-14 16:58:06
Энэ засгийн газар бүтэхгүй ээ.Өсөхийн өлөн 30 жил бидний нас гүйцэхгүй.Булгантуяа нас нь гүйцэхгүй гээд эрт тэтгэвэрт гарсан хөгшчүүлийг улныханд шилжүүлээ биздээ.Ийм хүн хол явахгүй
Иргэн [66.181.182.136] 2023-08-14 16:55:22
Энэ зас
Зочин [66.181.182.127] 2023-08-14 15:58:54
Орон нутгаас шилжин ирэгсдээс 100сая төгрөгийн татвар авах хэрэгтэй.үүгээр нь 1.агаарын бохирдол 2. Хөрсний бохирдол 3.түгжрэл 4.сургууль цэцэрлэгийн анги дүүргэлт зэргийг бууруулах.5.автобус унаа нэмэх
ЦОГТБАЯР [66.181.161.246] 2023-08-14 15:06:18
Хан Уул дүүрэг 25-р хороо Цагаан хаалга 474 айлын цогцолбор хороолол 2018 оноос иргэдээс захиалга аваад одоог хүртэл ашиглалтанд оруулаагүй Бүрэн өргөө ххк гэж компайны захирал Зоригтбаатар гэгч нь 4000-н иргэдийн эрх ашигийг ноцтой зөрчиж байна. Олон мянган захиалагч, иргэд орох оронгүй гудамжинд гарч байна. Үүнийг төр засаг анхааралдаа маш сайн авах шаардлагатай байгааг нийгэм даяараа мэдэж байгаа гэтэл их л хэнэггүй, тоомжиргүй байгаад л байдаг. Сэтгэл санааны хямралаас болж захиалагч бурхан болсон бас харавсан, гэр бүл салсан, хүүхдүүд харъялагдах сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй маш их асуудал үүссэн байгаа!!!
Зочин [103.57.94.58] 2023-08-14 18:10:25
Наад нөхөр чинь маш зальтай луйварчин нөхөр шүү!!! Барилгын мэргэжил байдаг ч юм уу бүү мэд олон граж барилгын ажил авч самарсандаа ард нь баахан хохирсон хүмүүс үлддэг, цаашдаа хүмүүс минь болгоомжлоорой!
иргэн [202.126.88.219] 2023-08-14 14:19:56
худлаа сүржигнэж дүр исгэхээ болиод шударгаар ажилла
Хүний эрх [103.57.94.250] 2023-08-14 13:15:25
Ардчилал хүний эрх гээч юм нь сүүлдээ хэнд ч дийлдэхгүй эзэн биегүй юм болж хувирваа хөөрхий
Ээ [202.55.188.124] 2023-08-14 13:14:00
Наад хажууд чинь зогсож байгаа эргүү гөлөг хотын дарга гэх сумтайбалаг чинь зөвшөөрөл өгсөн гэдэг бхаа. Наад малаа хурдан зайлуулаачээ. Ер нь боловсрол, мэдлэгтэй аж ахуйн ажлын туршлагатай сайн менежер сонгож тавих хэрэгтэй . Ийм тэнэг эргүү боловсролгүй малнуудаа зайлуул.
Зочин [188.162.250.191] 2023-08-14 12:48:59
Энэ худ бойдоо байж байгаа нь янзын гөлөг байгаан шоронд шаах цаг чинь ирнэ шүү баатар нямбаатар гэсэн өсөхийн өлөн лаларуудтайгаа зайлаарай
Зочин [202.55.188.45] 2023-08-14 12:25:38
Чи барахгхгуй дээ газарын мафи хучтэй ингэж бж газарын иафи засагыг унгах бх шуу нэг хун гэхэд 500 газартай бхад
Dss [91.73.54.76] 2023-08-14 11:41:14
Amjih uu ene danh
Зочин [192.82.82.46] 2023-08-14 10:46:12
Shaagaad baigaarai pozda
Зочин [202.9.46.235] 2023-08-14 10:33:33
Бас ээлжит ШОУ байлгүй дээ
Хан [101.176.216.171] 2023-08-14 09:42:11
Зөв зөв хуулийг гууль болгож байгаа нөхдүүдэд хатуу хариуцлага өгөх нь зүйтэй Одоо хятад хүний нэр дээр байгаа бүх газрыг хураах хэрэгтэй Нэг хятадад ч газар өгч болохгүй Муусайн юмнууд газар авчихаад өөрсдийхөө эх оронд байгаа юм шиг даам гарчихсан монгол хүнийг доромжилж байгаа юмнуудыг хөөх нь л чухал шүү Манайхан өөрсдөө том том газар авчихаад хятадуудад зардаг эх орноо боддоггүй шуналын бузруудыг шоронд хий Ингэж чадах юм бол ….
Зочин [202.126.89.186] 2023-08-14 09:47:23
Хүрэлсүхийн хуулбар хэзээ хэлсэн ярьсан нь биелж байлаа
Зочин [203.98.76.249] 2023-08-14 09:33:25
одоо хууль гарахаас өмнө амжуулна гээд шуурна. барилгын өргөтгөл зөвшөөрөл өгөхгүй хаасны дараа хэдэн жил зөвшөөрөл өгсөөр байсан даа