Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээллийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар гаргасан иргэн О.Батхүүгийн мэдээллийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Тодруулбал, иргэн О.Батхүү Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 21 дүгээр зүйлийн 21.23 дахь заалтад “Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулга бүхий мэдээллийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр болоогүй, Улсын Их Хурал “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлээгүй байх тул дээрх иргэний мэдээллийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.41] 2023-08-14 16:19:47
ХЭДЭН МАЛЧДЫН САНАЛЫГ АВАХ ГЭСЭН АВИЛГАЧ ХУЛГАЙЧУУДЫН УЛСАА ХОРЛОХ БОДЛОГЫН ДАГУУ ГАРГАЖ БАЙГАА ХУУЛИЙН АВИЛГА ЭНЭ