2024 оны түүхэн сонгуульд оролцох эрхтэй намууд

Aдмин / Хууль

УИХ-ын ээлжит сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгуулиар манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болно. Тэр ч утгаараа түүхэн гэж нэрлэхээс аргагүй. Иргэдийг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Гэхдээ тоглоомын дүрэм хараахан бүрэн дүүрэн дэлгэгдээгүй байгаа. Учир нь, тойрог, мандат хуваарилах тогтоолыг парламент ирэх нэгдүгээр сард батлахаар болсон билээ.

Харин энэ удаагийн сонгуульд одоогоор 37 нам оролцох эрхтэй. Өөрөөр хэлбэл, тэд Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй байна. Цаашид сонгууль болохоос өмнө энэ тоог нэмэгдэх байх. Хаврын чуулганаар баталсан Улс төрийн намын тухай хуульд намын бүртгэлийг сонгуулийн жилээс нэг жилийн өмнө хаах тухай заалт байсан ч тэр нь “унасан” тэгэхээр намуудын тоо сонгууль болохоос өмнө нэмэгдэх магадлалтай гэсэн үг.

Түүнчлэн нам саналаа өгсөн нийт сонгогчдын дөрвөөс доошгүй хувийн санал авч байж УИХ-д суудалтай болохоор хуульд тусгасан. Анх гурван хувь гэж заасан ч хуулиа батлахын өмнө дөрөв болгон нэмсэн юм. Мөн хоёр нам эвсэл болж сонгуульд орсон тохиолдолд тав, гурав болон түүнээс дээш нам эвссэн тохиолдолд долоогоос дээш хувийн санал авч байж УИХ-д суудалтай болно. Бас нэг шалгуур нь нам, эвсэл тойргоос сонгогдох 78 хүнээс хамгийн багадаа 39 хүнийг нэр дэвшүүлж байж жагсаалтаас суудал авах эрхтэй болно. Нийт сонгогчдын дөрвөөс дээш хувийн саналыг авсан ч тойрогт 39 болон түүнээс дээш хүнийг нэр дэвшүүлээгүй бол УИХ-д суудалтай болох боломжгүй юм. Дээд шүүхэд бүртгэлтэй 2024 оны түүхэн сонгуульд оролцох эрхтэй намуудын мэдээллийг хүргэе.

Дугаар

Намын нэр

Намын дарга

Бүртгүүлсэн огноо

1

Монгол Ардын нам (МАН)

Л.Оюун-Эрдэнэ

1990.05.16

2

Ардчилсан нам (АН)

Л.Гантөмөр

2000.12.16

3

Монголын ногоон нам

О.Бум-Ялагч

1990.05.26

4

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)

Ц.Ганхуяг

2000.03.23

5

Монголын уламжлалын нэгдсэн нам (МУНН)

Б.Батболд

1994.01.14

6

Монголын Либерал Ардчилсан нам (МЛАН)

Т.Төмөрмөнх

1998.05.21

7

Эх Орон нам

Б.Эрдэнэбат

1998.12.22

8

Монголын либерал нам (МЛН)

Э.Оргил

2000.01.28

9

Бүгд найрамдах нам (БНН)

Б.Жаргалсайхан

2004.04.05

10

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам /МЭҮНН/

Г.Тунгалаггэрэл

2003.12.16

11

Монголын социал демократ нам

А.Ганбаатар

2005.01.20

12

Ард Түмний нам (АТН)

2005.12.21

13

Монгол үндэсний ардчилсан нам (МҮАН)

Б.Цогтгэрэл

2006.06.12

14

Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам

Ш.Төмөрсүх

2007.02.09

15

Иргэний хөдөлгөөний нам

Б.Батсайхан

2007.10.17

16

Хөгжлийн хөтөлбөр нам

О.Заяа

2007.10.30

17

Монголын ардчилсан хөдөлгөөний нам

Т.Оюунаа

2008.02.01

18

Хамуг монголын хөдөлмөрийн нам (ХМХН)

Ц.Шинэбаяр

2011.10.21

19

Хүн нам

Т.Доржханд

2011.12.05

20

Эх орончдын нэгдсэн нам (ЭОНН)

Г.Ганбат

2012.01.20

21

Монгол Консерватив нам(МКН)

Н.Дашдаваа

2012.10.23

22

Тусгаар тогтнол, Эв

нэгдлийн нам (ТТЭНН)

Ц.Баянбилэг

2015.05.29

23

Ард түмнээ хайрлая нам /АТХН/

Л.Аззаяа

2015.06.26

24

Монголын хүний төлөө нам /МХТН/

Х.Бат-Ялалт

2017.03.27

25

Үнэн ба зөв нам /ҮБЗН/

А.Отгонбаатар

2017.06.07

26

Зон олны нам /ЗОН/

Э.Одбаяр

2017.06.30

27

Дэлхийн монголчууд нам /ДМН/

Г.Тэмүүжин

2018.03.05

28

Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/

А.Батдорж

2018.12.21

29

Их эв нам /ИЭН/

З.Бат-Отгон

2018.12.21

30

Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/

Б.Батсүх

2019.01.07

31

Миний Монгол нам /ММН/

Ж.Бат-Ирээдүй

2019.05.06

32

Монгол шинэчлэлт нам (МШН)

Н.Жамсран

2019.07.16

33

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/

Ц.Гантулга

2019.09.12

34

Зүй ёс нам /ЗЁН/

Б.Насанбилэг

2019.09.12

35

Ардчилал шинэчлэлийн нам

Э.Бямбацэрэн

2020.02.21

36

Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)

Ц.Оюунгэрэл

2022.05.20

37

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам/САИНН/

Б.Жагар

2023.05.08

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Хан [101.176.216.171] 2023-08-17 11:34:44

Ер нь манайд нам хэрэггүй Хувь хүнийг л сонгосон нь дээр Монгол намаар дутаагүй. Маш олон намтай тэгээд тэд монголыг өөд нь татсан юм хаана байна. Улам л доошоо ороод байна. Урьд өмнө намаас сонгодог байсан нь их буруу болсон Одоо бол нам ер хэрэггүй хувь хүнийг л сонгосон нь дээр

л баяр [66.181.182.119] 2023-08-15 16:41:22

2024 онд сонгууль өгөхгүй байсан нь дээр. тэгж байж энэ их дампуурлыг цэгцэлж шинэээр үндсэн хуулиа гаргаж цааш явцгааяв одоо юунд найдаж сонгууль өгөх гээд байгаа монголчууд вэ

Уншигч [203.23.199.2] 2023-08-15 16:23:22

Байгаа үгүй нь мэдэгддэггүй ийм олон балай намуудаар яадаг байна аа, намууд ажилладагд бол монгол улс өнөөдрийн байдалд хүрэхгүй ээ

Ip [202.55.188.41] 2023-08-15 15:37:05

Хөдөлмөрийн Үндэсний Нам шүү.

Зочин [202.9.46.90] 2023-08-15 12:16:24

Монгол 3-5 нам байхад хангалттай. Даанч улс төрөөр өвчилдөг хүмүүс нэгдэж чаддаггүй учраас МАНАН ялна

Иргэн [202.126.88.75] 2023-08-15 10:45:33

Намууд ард түмнийг залхааж байна.

Huz [122.201.23.66] 2023-08-15 10:37:27

Tsagaan songuuli ögvol högjiliin manlai todroh bhdaa

зочин [202.9.41.15] 2023-08-15 10:21:03

хөл толгойгүй олон намд хийж чадах чадвар ,сэтгэж чадах оюун ухаан гэж бна уу 30жил боллоо ,,,,,,,,,аймшигтайяа


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.