СЭМҮТ-ийг онлайн покерт “ДОНТСОН” 25-40 насныхан зорих нь ихэсчээ
Монгол Улсад мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг хуулиар зөвшөөрдөггүй ч энэ төрлийн тоглоом олон хүний хангалуун сайхан амьдралыг хар нүхрүү чирж байна. Бид өмнө нь байр, автомашинаа зарж цахим мөрийтэй тоглосон залуу 1.2 тэрбум төгрөг алдаж, өрөнд орсон залуугийн талаар мэдээллийг хүргэж байсан.
Энэ тоглоомд хожигч гэж байхгүй. Гэтэл залуус өнөөдөр л хэдэн төгрөг хожчихвол маргаашнаас нь эхлээд гарна, өнөөдөр алдсан мөнгөө олж авъя гэх сэтгэлээр тоглож, улам л өрөнд орон дордох нь бий.
Энэ төрлийн мөрийтэй тоглоомноос үүдэлтэйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ирэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн тухай тус эмнэлгийн Статистик, тандалт судалгааны албаны дарга, АУ-ны доктор, зөвлөх эмч Т.ГАНЦЭЦЭГЭЭС тодруулахад тэрээр "Эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчийг насны байдлаар нь ангилвал 20-40 насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Залуус маш олноороо онлайн покерын хохирогч болж байна." хэмээсэн юм.
ХУУЛИЙН ЗААЛТ:
Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ээс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны хооронд зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг байсан бол Эрүүгийн хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэх нэршлээр оруулан гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогыг аливаа хэлбэрээр хувиргасан, нуун далдалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хуульд зааснаар хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлаас шалтгаалж мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, торгох, 6 сараас 5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 5 жил хорих ял шийтгэл, мөнгө угаах гэмт хэрэгт 6 сараас 5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 12 жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.
Харин мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд /Мөрийтэй тоглоом тоглох/-д зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Тиймээс иргэд, олон нийт мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглосон үйлдлүүд нь хууль зөрчиж байгаа гэдгийг ойлгох нь чухал.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.210] 2023-08-16 19:49:16
Наад хүмүүс чинь тархиндаа угаасаа юмтай хүмүүс л байгаа. Алдсан мөнгөнийхөө араас явна гэж байхаас донтоно гэж байхгүй ээ. Тархиных нь ажиллагаа хэвийн бол.
Зочин [202.126.89.1] 2023-08-15 21:03:35
Хохь нь ээ хохь нь малнуудаа
Зочин [66.181.180.196] 2023-08-15 16:33:20
Онлайн покерт хожино гэж яаж сэтгэж чаддаг бнаа. Яаж ч бодсон луйврын л бна шүү дээ.
Зочин [202.9.46.207] 2023-08-15 14:16:37
Дээдчүүдийнхээ шуналыг гайхдаг орк монголчуудад ч шунал байдаг л юм байна.
Зочин [202.55.188.87] 2024-03-15 12:53:39
Хуц омог минь
Зочин [203.98.76.249] 2023-08-16 15:08:54
донтогсод дээдсүүдийн хүүхдүүд шүү дээ.