Нүүрсний экспорт энэ оны төлөвлөгөөг давжээ

Aдмин / Улстөр

Манай улс энэ сарын 4-10-ны өдрүүдэд нүүрс экспортын 11,313 автомашин, 797 чингэлэг тээвэр, 957 AGV тээвэр хийлээ. Дээрх хугацаанд 1,457.4 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 76.5 хувиар өссөн байна. Оны эхнээс 37,476.3 мян.тн нүүрс экспортолсноор өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2 дахин өсөж 2023 оны төлөвлөгөөг давсныг УУХҮЯ мэдээллээ.

Харин 296 автомашин, 153 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолжээ. Оны эхнээс нийт 931.5 мян.тн зэсийн баяжмал экспортод гаргаад байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 20 автомашин, 1,480 чингэлэг тээвэр хил нэвтрүүлэв. Оны эхнээс нийт 3,284.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар өсөв. Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны өдрийн байдлаар 9.53 тонн алт худалдан авсан аж.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.230] 2023-08-16 11:13:46

End yagaad oyutolgoin alt mungunii too barimt dursagdahgui bgaan bol.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.