ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 14 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Энэ оны долдугаар сарын байдлаарх мөнгө, зээл, үнэт цаасны зах зээлийн үзүүлэлтүүдийгг ҮСХ танилцуулав.
Төгрөгийн хадгаламж 14.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 59 (0.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.1 (8.5%) их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 12.8 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 1.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 266 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 412 тэрбум төгрөгөөр өсжээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 25.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 211.3 (0.8%) тэрбум төгрөгөөр буурч , өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр өссөн байна.
Иргэд эдийн засагт гурван үндсэн үүрэг гүйцэтгэдэг.
-Хадгалагч (Нийт хадгаламжийн дийлэнхийг иргэдийн хадгаламж эзэлдэг.)
-Хэрэглэгч (ААН-үүдийн бараа, үйлчилгээг хэрэглэн, орлого оруулдаг)
-Нөлөөлөгч (иргэд эдийн засаг өснө, инфляц буурна гэх мэтээр урьдчилан таамаг дэвшүүлж, тэр дагуу шийдвэр гаргадаг. Тэдний хүлээлт ямар байхаас хамаарч шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид хийх алхмаа тооцоолдог байна.)
Сэтгэгдэл
Зочин [66.181.180.196] 2023-08-21 19:24:17
Долларын ханш буурнаа гээд байхад итгахгүй бсан нөхдүүд баахан шатсан байхдаа. Ванга шиг хэлэхэд ахиад ч буурна. Бүр цөм буурна. Итгэхгүй аваад цөм шатваа
Dari Eh [202.126.88.177] 2023-08-21 08:22:14
Bugdeeree Hangaluun Dulaahan Saihan uur amisgaltai amidraarai.
irgen [202.9.40.236] 2023-08-20 14:41:33
Hudlaa yrihaa boliochee.Huuhdiin hadgalamjnaas .bidnii huraasan 5 k aas bas tatvar avna.Kovidiin ued bankni huug navs unagaasan.Lhavgasuren.Javhlan gedeg luivarchin hulgaichuudiin huruunii uzuureer bidni amudral hurvej bn.Javhlan bol ymarch ard tumnee bidoh setgelguu.nuurschin.uurhaichin.Turiin deed alband ahduu hamaatan ajilluulahgui baih huulitai bolgono gj hutsaad bsan Zandanshatar yasan.Naad Javhlang hamgiin turuund zailuul.Irgediin hadgalamj bish heden hulfaichiin munge l bga.
иргэн [66.181.182.201] 2023-08-18 11:44:20
Ингэж худалаа хуцахаа болмоч хэдхэн хүн л хуримтуулаа биз Нийтдээ 550 төгрөгөөр алийг нь идээд !!!альийг эмэнд !!!!!! хуримтлалд аль вэ ???????аяа хэлэх үг үгүй !!!!!!!!!???????