ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭС ШУДАРГА ҮНЭН ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ

Aдмин / Улстөр

Монгол Улсын төр нийгмийн бүх тогтолцоонд хулгай, залилангийн систем ноёрхсон нь гашуун үнэн. Гэмт хэрэгтнүүдийн мөнгөөр шударга бус шийдвэр гаргаж хариуд нь хувьдаа баяждаг хөгийн албан хаагчид бий болж авлигалын сүүдэр газар бүрд туссаныг арилгах гарц гаргалгаа уг нь бий. Албан тушаалтнуудад хариуцлага тооцож хүчрэх эрүүл цэвэр хуулийн засаглал Монголд хэрэгтэй. Харин хулгайч нарыг засарна гэж найдсаар эцэстээ улсаараа сүйрч мэдэх дүйнгэ байдлаасаа гарахын тулд зоригтой эрс шинэчлэлийн алхмууд чухал.

Төрд ажиллавал төрсөн биеэс өгсүүлээд гэр бүл төрөл төрөгсөд хангалуун амьдарч болно гэх тэнэг ойлголтыг халахад үзэл санааны өөрчлөлт зайлшгүй болжээ. Үзэл санааны өөрчлөлтийг өнгөц төдий бус үндэснийхээ унаган ухамсар сэтгэлгээний дархлаанд суурилж хийвэл сая зөв болно.

Улс төрчид аль нэг намыг боломж гэж харахаас илүү хариуцлага үүрэг гэж дотроо ухамсарлах дориун чиг баримжааг бий болгож чадвал суурьтай шинэчлэл болно. Гэмт хэрэгтнүүд төрд үүрлээд амжсан олон жилийн нэгширмэл уналтыг нийгмийн шинэчлэлийг эрс шийдлүүдээр цэвэрлэх ёстой.

Цоо шинэ гэгээлэг хэр нь судалгаа баримттай үзэл санааны дэвшлийг тарьж ургуулсан улс төрч түүхэнд үлдэх болно. Харийн хоёрын хооронд гурвын дунд үлгэн салган гэлдэрсээр сүйрэл рүү улам хөтлөгч удирдлагууд хожим сайнаар дурсагдах аргагүй.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-08-23 09:40:19

ардын шүүх байгуулаад хээрийн шүүх бий болгоод улс төрчидөө цэвэрлэмээр байна. нэр тод үйлс нь хар хүмүүс тодорхой байна шүү дээ.

Сонгуульд ялах нь чухал. Бусад зүйлд одоо анхаарах хэрэггүй. [103.57.92.20] 2023-08-22 21:55:55

Еоөнхий сайд хэдэн лоозон зарлачихсан. Хэрэв лоозон нь хэрэгжвэл МАН спонсоргүй болно. Иймд ЕСайд намаа 2024 оны сонгуульд унагаахгүйн тулд лоозонг доозонгоор үлдээнэ. Хэнийг ч шийтгэхгүй.

Зочин [139.5.218.47] 2023-08-22 21:14:24

Төрийн алба гэж байхгүй болгох хэрэгтэй,бүх юмыг хувийн компаниудад хариуцуул.Тэгвэл нийгмийн бүх асуудлыг дор нь шийднэ,хүнд суртал,авлига арилна,иргэдийн амьдрал дээшилнэ,амь нас баталгаатай болно.

Зочин [103.212.117.163] 2023-08-22 15:15:21

Төрд ажиллаж хулгай хийх гэсэн залуусыг МАН өөрсдөө хар залужгаас гь бэлтгэж, бүх муу муухай зүйлд сурган, залгамжлуулж байгаа шүү.

Зочин [103.145.235.254] 2023-08-23 21:42:39

АН ч ялгаагүй бүгдээрээ хулгайчууд!

иргэн [66.181.191.79] 2023-08-22 14:06:32

Эд нарыг одоо зайлуулах боломж Огцоруул !!!!!!!Ерөнхийлэгтэйн цуг Огцоруулах хангалтай их муу ажиллаа!!!!!!!!!

Зочин [202.179.27.98] 2023-08-22 12:51:17

Углуургаар нь зөвд гаргалгаа гаргаж төрд орох гэж шүлэнгэтэх хүмүүсийн цуваа тасарч шударгаар бизнес хийх эрх чөлөөг буй болгосон цагт улс хөгжиж үйлдвэржихээс эхлээд банк бизнестэй хутгалдаж банк бусаар хүүлж шулах шулаа Банкны тогтолцоо хэвийн болж доллор өсгөж төгрөгийн ханш унах аюул ард хоцроно.Үрсээ төрд оруулж ашиг завшаанд сургаж хөлжих гэдэг тоглоом тасрах болно. Бүх сангуудаас зээлж эргүүлж төлөхгүй дампууруулдаг ж-НДС гаас олонхи зээл аваад төлдөггүйг зогсоож эргэн төлж ахмадууд амьд ахуйдаа тэтгэвэрээ нэмэгдүүлэх эрхээ эдлэнэ.Иргэд хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлж эх орондоо ажлын байр орлоготой болох үүд нээгдэнэ.Баялагдаа эзэн Монгол хүн бүр ашиг хүртэх хувьцаа эзэмшихч болцгоох болно.Нам гэж талцалгүй аль ч нам хуульд захирагдаж ЦЭЦ шудрага ёсонд үйлчилэх үйлчилэх үүрэгээ нэр төртөй биелүүлдэг болно.Намд хандив өгч суудал эзэгнэх өгсөн хандивиа үржүүлж авах Төрийн албыг ах дүү үр хүүхэд эхнэр танил талаараа дүүргэж ажил цалгардуулахгүй болно. Сургууль цэцэрлэг түгжрэл арила


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.