СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЯРИХ БИШ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ
Ард түмэн ядуу байна. Төр баригчид баян баян байна. Түмний татвар авлигалын замаар орлоо гэж ярьсаар уджээ. Одоо өөрчлөлт шинэчлэлтийг хийж, системийг нуралтыг зогсоох ёстой гэсээр ч багагүй хугацаа өнгөрлөө. “...Тогтолцооны хямралын олон шалтгааны зөвхөн нэг нь улс төрийн сонгуулийн завхрал юм.
Наад захын жишээ нь эрх баригчид Үндсэн хуулийг буруу тайлбарлан парламентын ээлжит сонгууль бүрийн өмнө сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж, сөрөг хүчнээ захиргааны арга хэрэгслээр боомилох, сонгогчдын саналыг хуваах, худалдаж авах зэрэг бохир технологиуд чадамгай ашигладгаас парламентын олонх нийт сонгогчдын талд ч хүрэхгүй хувийн саналаар бүрэлддэг гажиг үзэгдэл.
Эрх баригчдын эсрэг санал өгсөн сонгогчдыг төлөөлөх сөрөг хүчин, парламентын цөөнхийг механикаар нухчин дарах, хуваан задлахдаа төрийн захиргааны удирдлагын институциудыг татан оролцуулсаар зохиомол завхралыг улам дэвэргэж байна.
Сонгогчдын дуу хоолойг төлөөлдөггүй, эрх баригчдын алдаатай бодлогыг шүүмжилдэггүй, тэдэнд тааламжтай, өөрсдийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг эрмэлздэггүй “халаас”-ны намуудын олонлог бидний сайн мэдэх Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс тусгаарлаасан Беларусь, Казахстан зэрэг дундад Азийн орнуудын улс төрийн тогтолцоонд “дэлүү” мэт оршдог.
Тусгаар төрт ёсны түүхтэй Монголын ардчиллын суурь нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс тусгаарласан шинэ улс орнуудын тогтолцооноос тэс ондоо юм…” Иймд тогтолцооны шинэчлэлийг ярьж хөөсрүүлэх, бодит бусаар ор нэр төдий хийсвэрлэх бус жинхэнэ утгаар нь нийт иргэдээс асууж яавал зохих ёстойг тодорхой асуудлуудын хүрээнд гаргаж, шинэчлэлийг замыг түргэсгэх шаардлага нэгэнт тулгарчээ.
Д.ЭНХБАТ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.131.250.83] 2023-08-23 17:12:05
FSGHGJG
Улсаараа байхархаж байна. [66.181.160.11] 2023-08-23 11:29:32
Гоё ш дээ. Бусад улсад байдаггүй монгол "ардчилал".