Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ОГЦРУУЛАХ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ АЛБАЖИЖ НАМРЫН НАНЧИЛДААН ШИРҮҮСЭХ НЬ ЭЭ

Aдмин / Улстөр

Энэ намрын улс төр “халуурна” гэсэн нь үнэн байна. Эхний мэдээлэл яригдаж эхэллээ, улс төрийн хүрээнд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суудлыг ганхуулж эхлэх чимээ гарч байна. Үүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Шүүхийн ерөнхий зөвлөл дээр хэлэлцээд дуусгаагүй орхисон асуудлыг гүйцээж шийдвэрлэснээр гүйцэлдүүлэх бололтой. Тэр өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл Л.Оюун-Эрдэнийг огцруулах агуулга бүхий асуудлыг хэлэлцсэн. Тэд “Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнүүд нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлэх "хэрэгтэй” хэмээн хуралдсан байдаг. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхийн талаар таатай үг унагадаггүй нөхөр л дөө. Байнга хэмлэж байдаг. Тэр нь л ийм хурлын үндэс болсон хэрэг.

Тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөл түүний 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзахдаа “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн. 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг.

Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй” гэж ярьсан. 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй.

Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэснийг авч хэлэлцсэн байдаг. Тэгээд уг хуралд оролцсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн есөн гишүүний зургаа нь тогтоолын төслийг дэмжсэн. Өөрөөр хэлбэл “Огцруулъя” хэмээсэн. Харин татгалзсан гурван гишүүний нэг нь болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Бид ингэж улстөржиж болохгүй. Би эсрэг байр суурьтай байна. Авлигатай тэмцэж байгаа субъекттэй тэмцэж болохгүй. Энэ явсаар шүүх засаглал маань шударга ёсны тэмцлийг эсэргүүцсэн явдал болно. Харин бид шүүх, шүүгчдийнхээ нэр хүндийг дээшлүүлж, иргэдийн итгэлийг сэргээхийн тулд салбар руугаа хандаж, тэдэнтэйгээ ажиллах талаар арга хэмжээ авах ёстой” гээд тогтоолыг баталгаажуулаагүй орхисон. Шүүхийн ерөнхий зөвлөл гурав хоногийн дараа дахин цуглаж хуралдаад Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхээ больё гэж шийдсэн гэдэг.

Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сарын 3-нд авлигын эсрэг ажиллаж буй ажлын хэсгүүдийн хурал дээр “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргасан нь гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл, хугацаа хожих үйлдэл байсан гэж үзэж байна. Энэ нь “5Ш” ажиллагааны хамгийн том сорилт нь шүүх болж байгаагаас харагдаж байна. Тийм учраас л шүүхийг нүд цавчилгүй хараарай гээд байсан юм. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Хэдий хүртэл хэрэг дарахыг нь харж л байя” гэсэн агуулгатай зүйлийг ярьсан байна. Түүнээс өмнө, хойно ч шүүхийн талаар хэд хэдэн удаа ноцтой дуугарсан.

Жишээлбэл, 2023 оны тавдугаар сарын 9-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр “Шүүхийг шударга байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ. Ухрахгүй. Болохгүй бол Төв талбайд иргэдтэй жагсаж байгаад нэг талдаа гарна. Мишигийн Батсуурийг чөлөөлж чадаагүй Шүүхийн ерөнхий зөвлөл Засаг руу орох гээд байх хэрэггүй байгаа юм. Ер нь шүүгчдийн авлигын асуудлыг шалгах ёстой. Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд шалгагдаж байна. Шүүгчдэд ч хамаатай. Шүүр ажиллагаанаас шүүгчид үлдэх ёсгүй. “Эрдэнэтийн 49” хувийн хэрэг хэдэн жил болов. Цахим дээр бүх хэргийн процесс ил байх ёстой. Д.Мөнх-Эрдэнийн сенсацийн ард Кёкүшюзан Д.Батбаярыг чөлөөлсөн. Энэ үнэн шүү. Үндсэн хууль дундуур Б.Ганхуягийг гаргана. Тэгснээ нийгэм шуугихаар буцааж хорино. Ийм шүүхтэй байхад хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх юм бэ. Хэнийг хуураад байгаа юм бэ. Ер нь бол хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү" гэж хэлжээ.

Улсын наадмын дараахан “Газрын наймаа, эмх замбараагүй төлөвлөлтийн асуудлыг бүгдийг нь шүүхэд шилжүүлнэ. Үүн дээр яахыг нь нүд цавчилгүй харцгаая. Хэрвээ “Авлигал” хороооллын асуудалд ханддаг шигээ байх юм бол шүүх хот төлөвлөлтийг хариуцаж хийх хэрэгтэй” гэжээ. Бас Т.Бадамжунайг сулласан асуудлаар “Шүүх ингэж энгийн иргэдэд арслан бар шиг, эрхтэн, мөнгөтөнд гөлөг шиг ханддаг. Ер нь шүүх өөртөө дүгнэлт хийхгүй бол улайм цайм ялгаатай хандаж байгаад институцийн хувьд гүнзгий хямралд орох вий. Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Шүүхээс бүх хууль бус орлогыг нь нэхэмжлэх өдөр ирнэ. Билүүтийн голын захад уулзах өдөр ирнэ гэдэг дээ” гэсэн.

Хамгийн сүүлд өнгөрсөн даваа гаригт Сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзахдаа “Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг нийтийн эзэмшлийн талбайд газар олгосон, барилга бариулсан, уг үйлдлийг шүүх дээр хамгаалсан албан тушаалтнууд, шүүгчид ийм орон сууцанд амьдарч байгаа бол мэдээллийг нь өгөөрэй” гээд Сууц өмчлөгчдийн холбооныхонд хувийн холбогдох утас, и-мэйлээ өгчээ.

Гэвч дээр хэлсэнчлэн Л.Оюун-Эрдэнийн эдгээр үг өмнөх дээр нь нэмэгдээд удахгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол болж гарч болзошгүй болжээ. Үүний ард улс төр, хууль хяналт, бизнесийнхний томоохон хүч ч байгаа бололтой. Тэгэхээр дэмий нэг хов жив, бор шувуу биш гэсэн үг. Тэгэхээр энэ биеллээ олбол энэ намрын улс төрийн нанчилдаан маш ширүүн үргэлжлэх нь тодорхой болов бололтой.

Ө.Бааст

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Исёх [202.131.248.206] 2023-08-28 16:52:55

Ерөнхий сайдтай нийлж шүүгч прокуроруудыг бүгдийг нь сольж өөрчлөх. Мөн яаралтай шинэ хууль гаргаж батлахыг УИХ аас шаардаж талбайд гарцгаая!!!!

Дорхаааё [202.131.248.206] 2023-08-28 16:50:00

Ард түмэн Ерөнхий сайдтайгаа Талбайд гарч шүүх прокуроруудыг солих, шинэчлэх хууль гаргахыг Их хуралд шаардацгаая. Жагсъя.!

Mash zov. [117.136.32.208] 2023-08-27 09:43:32

Ene Oyun erdene, Nymbaatar geh hoer ymarch chadvargui gai nariig zailuulahgui bol nar uzehgui ni nuurendeeree avilagtai temzene gej pop shaagaad hoshignii arduur gar baridag huuhen arhinaas oor ajilgui 2 sdag odoo zailuulah tsag bolson.

Зочин [59.153.86.88] 2023-08-27 07:49:33

Шүүхийг. Цэвэр ариун шудрага үнэний нүүр царай болгох ёстой шүүгчийн. эрх мэдэл албан тушаалаар хөрөнгөжсөн хүмүүс. Өнгөрсөн. Гуч гаруй жилд олон байгаа шүүгч тэнгэрээс. Буусан. Цэвэр Ариун Хүмүүс. биш бидний. адил буян нүгэлтэй. Хар цагаантай. бодьгал

Зочин [202.126.89.97] 2023-08-27 06:06:49

Монголчууд бид эх орондоо сэтгэл амар аивдрах нөхцөл даан ч алгадаа.Үнийн өмөлт, банкны хүү, зээлийн хүүнд дарлуулаад хэзээ ч босох тэнхэлгүй болжээ. Засгийн газар, ерөнхий сайд энэ талаар аааа ч гэхгүй зөнд нь хаяж байгаа нь туйлын харамсалтай

Зочин [202.126.89.86] 2023-08-26 17:54:01

Засгийн газар ад иргэдийн амьжирГААГ БОДОООД ҮНИЙН ӨСӨЛТ болон дураа ахшилж байгаа наймаачидад ХАТУУ арга хэмжээ аваачээ бард иргэд наймаачидын үнийн хөөрөгдөлтөнд тамаа цайж байна шүүдээ

Зочин [103.212.117.54] 2023-08-28 10:07:23

Бага ТЭНЭГТ .Наймаачидтай тэмц гэнэ .Тэгдэггүй л байхгүй юу.Засаг үндэсний ВАЛЮТЫН ХАНШАА барьж дийлэхгүй байхад наймаачид руугаа ( зах зээл руугаа ) дайрах нь гэмт хэрэг.Хөгжиж ядаж буй монгол улс дампуурахын шинж .

Зочин [202.126.89.194] 2023-08-26 16:07:16

Шударгын төлөө зүтгэсэн Оюун эрдэнэ шударга бус үйлдэл үзүүлсэн шүүхийн өмнө буруутай юу???? ЗГ-н бодлогыг хэрэгжүүлэгч, улс эх орны эрх ашгийг дээдлэгч хууль шүүхийхэн байх ёстой биш үү?

Зочин [117.136.32.208] 2023-08-27 09:39:28

Za bitgii shaa erguu sda mine. Ymar shudragiin toloo zutgev pop sdagiin poprold huurtsan erguu lalar mine am ajil hoer ni ald zorson oyulzganataigaa adilhan sda ymaa

зочин [103.57.93.196] 2023-08-26 15:07:20

Оюунэрдэнэд хонзонтой бүхэл бүтэн бүлэглэл гарч ирж байна аа даа.Мөнгө ийм л хүчтэй болжээ. Ард түмэн илүү хүчтэйг мэдрэх хэрэгтэй.

зочин [103.57.94.190] 2023-08-26 15:59:24

Ардчилагч гэх этгээдүүд бол жинхэнэ луйварч хулгайчууд. Монголыг сүйрүүлэх зорилготой барууны зориуд манайд буй болгосон ,гадаадаас санхүүждэг урвагчид. Тэдэнд улс орноо сайн сайхан болгох,ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх өчүүхэн ч санаа байхгүй. Бусыг байнга хуурна.Луйвар хулгайдаа л гаршсан.Үүнийгээ олон удаа харуулсан.Нийгмийн өмчийг цөлмөсөн.Эдийн засгийг сүйрүүлсэн. Өр зээлэнд унагсан. Улсын данс улайлгасан. Өөрсдөө баяжиж бусдыг гуйлагчин ядуус болгох ганц зорилготой. Монголчууд ийм үл бүтэх этгээдүүдэд олон удаа хууртаж,амьдралаараа хохирч,улс орноо сүйрүүлэхгүй биз дээ.

зочин [202.9.46.128] 2023-08-26 14:40:25

Энэ 30 жилд шудрага үнэний төлөө ард түмний итгэлийг хүлээн ажиллаж байгаа засгийн газар ард түмэн луйварчид авилгачдаас салахыг хүсэж байна

Haha [117.136.32.208] 2023-08-27 09:40:03

Za bitgii shaa lalaraa popiin troll

Зочин [103.57.94.190] 2023-08-26 16:08:22

Монголыг гайгүй шиг аваад явчих,улс орон ард иргэдийнхээ төлөө санаа тавиг зүтгэх,зохих ёс зүйтэй хүчин бол зүүний төвийн үзэлт МАН л байна. Бусад нь цөм нэг адил барууны дэмжлэг гэх долларт шунасан төрийн эрхийн төлөө ямар ч бурангуй зүйл хийж болзошгүй хулгайчууд. Эдний дотор хүн чанартай бусдын төлөө санаа тавих ёс зүйтэй хүмүүс байдаг юм уу.

bYyXPfTSVKmpymxoaHuNLSfzkYKowrVJGGwtYaLwDfgMggCkWYJdVjASkDE login11 [146.70.175.36] 2023-08-26 07:22:50

ZJbndodMTUjEaYigMxFJvUQhBwQAMLqgPcOGVqJxRieGRYyRMvBm login11

Зочин [202.126.89.115] 2023-08-26 06:35:58

Хүнс барааны үнэ өсөөд гүйцэгдэхээ байлаа ЁРӨНХИЙ САЙДЫН ГАРДАХ АЖИЛ ШҮҮДЭЭ ЯАГААД АРГА ХЭМЖЭЭ АВАДАГГҮЙ ЮМ БЭ.ХЭДЭН МУУСАЙН АРД ИРГЭД ЧИНЬ ӨЛСӨЖ ҮХЭХ НЬ ХОЛГҮЙ БАЙНА ЯАГАААД ЯАГААД ҮНИЙН ӨСӨЛТЙЙГ,НАЙМААЧИДЫН ЭНЭ ГАЛЗУУРСАН ШУНАЛЫГ ДАРЖ ЧАДДАГГҮЙ ЮМ БЭ ЭРХ НЬ ТАНЬД Л БАЙНА

Зочин [103.57.94.190] 2023-08-26 16:19:15

Ардчилагч гэх хулгайчууд байнга үймээн самуун дэгдээдэг.Дураараа авирлах авирийг өөгшүүлдэг.Монголыг хэдэн хэсэг болгон дайсагнуулсан.Монголын доройтол,ард иргэдийн ядуурлын үндсийг тэд тавьсан.Цөөн хэд нь баяжиж олонх нь ядуурах хөдөлмөрөө мөлжүүлэх ёстой гэж үздэг.Улс оронд хэдхэн баячуудын монополь тогтоохыг хичээдэг.Ардчилал зах зээл,хүний эрх эрх чөлөө гэж бусдыг хуурдаг.Төрийн эрхийг аль болохоор сулруулахийг хичээдэг.Тэгээд бүх эрх төрд байна гэж хуцдаг.

Зочин [66.181.190.129] 2023-08-25 20:41:38

ОЮУНЭРДЭНЭ НЯМБААТАР НАРЫГ ОГЦРУУЛЖ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖ ЭЛБЭГДОРЖИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН БОЛГОЖ БАЙЖ Л УЛС ОРОН ХӨГЖИЖ ЖИНХЭНЭ АРДЧЛАЛЫН ЗАМД БАТТАЙ ОРНО

Zochin [103.212.119.57] 2023-08-28 00:07:13

Хуцаваа энэ муу хулгай ч луйварчин

Unen [117.136.32.208] 2023-08-27 09:40:28

Unenshuu

Зочин [103.57.94.190] 2023-08-26 16:22:13

Ардчилагч нэртэй үнэндээ бараг нацист фашист болж зэрлэгшсэн ,монголын хамгийн хог шааруудын хүсэл нь энэ.

Зочин [66.181.181.102] 2023-08-26 08:56:37

Elbegdorjig shorond ywuulaach hamgin ih notoi hun

Зочин [124.158.66.161] 2023-08-25 16:26:15

шүүх бол хэнээс ч хараат бус байх ёстой. Төрийн өндөр албан тушаалтнуудын хэн нь ч шүүх болон шүүгчид хандаж үг хэлэх нь хуулиар хориотой.

Зочин [66.181.161.152] 2023-08-25 17:01:42

Авилгал луйварыг ил гаргасан хүн нь Оюунэрдэнэ Өөр хэн ингэж тэмцсэн билээ Шударга шүүгчдэд бол Оюунэрдэнэ харин ч их тус боллоо Харин авилгачин шүүгчдэд бол авилгалаас нь салгачих гээд байх шиг байна Тэр шүүхиин ерөнхии зөвлөл монгол улс авилгал луйвар байхгүй байна гээд нотолчих тэгвэл Оюунэрдэнэ огцроход болох юм

Зочин [66.181.161.152] 2023-08-25 16:54:37

Шүүх авилгажсан болоод л монгол улсаар дүүрэн авилгачид луйварчид байна Энгиин нэг жишээ Дархан цаазтай Богд ууланд аялал жуулчлалын газар байгуулах ёстой боловч орон сууцны хороолол бариад хүмүүст зараад бүр гадны хүн оруулахгүй байж байхад шүүх дээр хэрэгсэхгүй болгочихож байна Хуулиин заалт нь байгаад байхад Нүүрснии хулгайч нар , хөгжлиин банкны луйварчид , эрдэнэт хөтөл , дарханы төмөрлөгиин үйлдвэрииг луйвардсан хэдэн зуун тербумын хэрэгтэнгүүд хэрэг нь баримттайгаа тодорхой байхад зарим нь 30- 40 сая төгрөгөөр торгуулаад гараад ирсэн зарим нь 6 жил болж байхад хэрэг нь шиидэгдэхгүй байсаар л байна Гол энэ хүмүүс улсыг хэдэн их наядаар хохироосон хиисэн хэрэг нь баримттай байгаад байхад л ямарч ял авахгүй байхад шүүхииг шахаж шаардаж яагаад болохгүй билээ Тэгээд иим шүүхииг үнэнээр шүүсэн гэхүү Одоогиин байдлаар шүүгчидиин ялласан шиидвэрээр бол Монголд ямарч авилгал луйвар байхгүй болж таараад байна Нөгөө л их хөгжлиин банк , нүүрснии хулгай , лиценз газрын наймаа луйварууд гээд хэрэгтэнгүүд хэрэг хиигээгүй шударга хүмүүс байсан гэнэ Авилгал луйвар нүдэн дээр ил байхад нөгөө шүүх нь хэдэн саяар торгосон болоод л өнгөрч байна Ингээд бид шүүхээр хамгаалуулсан луйварчидад бүх амьдралаа алдах эсвэл тэднииг цэвэрлэх гэсэн 2сонголтонд тулж ирэх шиг боллоо

ooElbbZfmJEWCkeHCOmoBGAStnrsdtjsGNyHoTzOKzlUFlK 4login7 gege [135.181.170.160] 2023-08-25 16:22:17

qiBekZXwTCyZcRspJDQpxLNIQphvejhSjyuMPYSwzMpKfmkrGscnhvpipjW 4login7 gege

Зочин [202.126.89.74] 2023-08-25 14:41:17

Шүүх монголыг уруудан доройтуулаж байна шударга шүүгч прокурор алга

Зочин [202.126.89.116] 2023-08-25 14:34:16

shvvgch nariig hurdan zsiluulah heregtei

Zocnin [68.145.148.122] 2023-08-25 13:59:23

Shudarga bus shuuhiig tatan buulga

Зочин [82.144.201.2] 2023-08-25 13:43:09

Оюун-Эрдэнэ ЕС-дад маш их эрх мэдэл боломж бгаа, үүнийгээ зоригтой хэрэгжүүлээч, ярихаас, шүгэлдэхээс өөр юм хийхгүй, түлзэгнээд, айгаад, бөөрөнхийлээд байвал ийм л үр дүнд хүрнэ, өөрийн чинь хохь болно. Зоригтой шийдвэр гаргаж сур, сонгууль ойртож бншүү, ЕС-даа !!!

тогоо [45.117.35.8] 2023-08-28 09:25:57

оюунэрдэнэд ямар юмны эрх мэдэл байх вэ дээ. ээлжээ хал багатай төрдөө хор багатай өнгөрөөгөөд эзнээсээ хусмаа аваад тонилох хэрэгтэй

Зочин [103.111.68.3] 2023-08-25 13:22:17

ЭНЭ ЗАВХАРСАН ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ҮНДЭСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХӨӨС НААШ ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ.

Зочин [107.77.201.18] 2023-08-25 13:14:45

Санаа баыгаа л даа.

И [66.181.161.224] 2023-08-25 13:07:13

Хэрэв тэгвэл цус гарна шүү

зочин [202.179.3.3] 2023-08-25 12:18:19

шударга ажиллах нэрийн дор Оюунэрдэнэ,Нямбаатар 2 бол жинхэнэ -хуйвалдаан зохион байгуулагчид-өөрсдийн байр сууриа бэхжүүлэхийн тулд эсрэг фракцаа зөв байсан ч намнадаг

Зочин [103.212.119.57] 2023-08-28 00:09:11

Луйварчидийн нэг бууний нохой байна даа

Зочин [66.181.160.51] 2023-08-25 13:31:13

Энэ хаанахын туршуул хэний бууны нохой вэ

зочин [202.9.41.24] 2023-08-25 11:54:13

ард түмний итгэлийг олчихсон засгийн өмнөөс шүүх элдэв бүлэглэл босоод нэмэргүй л дээ өөрсдөө ч сайн мэдэж байгаа байх.чимээгүйхэн шиг яаж амиа авч гарах вэ гэж л сандарч байгаа

Haha yaaj itgel olov [117.136.32.208] 2023-08-27 09:41:46

Yaaj itgel olov zolbin lalaraa heldee. !

Зочин [202.126.89.194] 2023-08-26 16:08:05

Тийм шүү

зочин [203.98.76.137] 2023-08-25 12:31:57

засгийн газар сайн ажиллаж байгаа, ОюунЭрдэнэ шиг ерөнхий сайд харж байсангүй, шүүх засаглал бол арай л байгаа, ард түмэн тэнэг биш ээ, зүрх зориггүй л байна,


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.