Үерт өртсөн айлуудад таван сая төгрөг олгоно

Aдмин / Улстөр

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид үерт өртсөн 280 өрхөд таван сая төгрөгийг олгохоор болжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Баяр ярихдаа “Дарь-Эхийн үерт өртсөн иргэдэд таван сая төгрөгийн дэмждэг үзүүлэх саналыг гаргасан. Өнөөдрийн хуралдаанаар бид бүхэн хоёр шийдвэр гаргалаа. Нөхцөл байдал сайнгүй байна. Тухайлбал, үерийн улмаас өнчирч үлдсэн, өндөр настан эмнэлэгт хэвтэж байхад нь үерт гэр нь урссан, гэх мэт айлаар дамжиж хоног төөрүүлж байгаа иргэд цөөнгүй байна.

Зарим хүүхдүүд нь хичээлийн бэлтгэл ажлаа хангаж чадаагүй ийм л байдалд байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэл хийгээгүй. Зарим иргэн гудамжиндаа гуйлга гуйгаад сууж байна. Тиймээс бид дүүргийн ИТХ-ын төлөөгчид газар дээр нь ажиллан шийдвэр гаргасан.383 өрх байгаагаас нэн шаардлагатай 280 өрхөд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Энэ зардлыг ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлаас хэмнэж бүсээ дахин чангалаад шаардлагатай үед нь иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нь зөв гэсэн шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, иргэдээс бид судалгаа авсны үндсэн дээр цаашид үерийн далан байгуулах нэн шаардлагатай. Харамсалтай нь дүүргийн төсвийн хөрөнгөөр хийж чадахгүй байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.136] 2023-08-28 19:03:18

280×5.000.000=1.4тэрбумаар шороо овоолчихож чадахгүй ээ

Иргэн [103.57.93.102] 2023-08-28 18:07:37

Нураана гээд байгаа байраа өгөөд Гэр хороололоо шийдээч зөндөө хоосон байр байгаа Эрх баригчид аа Том сэтгэж бодож бай их жоохон 4 ханаиай гэр шиг бодох юм.Зам нь хүртэл тал тавина яана !!!!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.