МОНГОЛ ХҮН БҮР ГАЗАРТАА ЭЗЭН БАЙХ ЭРХТЭЙ
Монголын газар нутгийг өвөг дээдэс маань түүхэн турш халуун амь бүлээн цусаараа хамгаалан бидэнд өвлүүлэхдээ харьд хагас хугасаар нь зар эсвэл түрээсэлж эрх мэдэлтнүүд нь хувьдаа баяж гээгүй нь ойлгомжтой. Тариачдын үхэлддэг шиг нүүдэлчид газраа дотроо булаалдан хэмхэлдэж байсангүй. Их Монголын аян дайныг бэлчээрийн төлөө дайн гэж зарим нь эндүүрдэг ч үнэн хэрэг дээрээ Монголчууд бусад орнуудтай бие даасан харилцаанд орохыг эрмэлзсэн түүхэн цаг үеийн онцлогтой улс төрийн үйл явц байжээ.
Монголчууд төрт улсад газар хэрэгтэйг маш сайн эрмэлзэж Хүннү гүрний хаадаас эхлүүлээд газар бол төр улсын үндэс гэдэг ухагдахууныг ягштал баримталж, газрын дээр ард түмнээ боолчилж, мал амьтан мэт үздэг суурин иргэдээс тэс ондоо эрх чөлөөний үзлээр төр ёсыг баримталдаг уламжлалтай Аян дайнаас аж үйлдвэржилтийн эрин, техник технологи, хиймэл оюун ухааны ертөнц хүртэл энэ хугацаанд Их Эзэн Чингис хааны цогцлоосон өнөөгийн дэлхийн соёл иргэншилд хөх Монголын төрд ард түмнээ алагчилдаг бурангуй байдал ахархан хугацаанд ухрах маягтай гаж буруу үзэгдэл бий болжээ.
Монголчууд бэлчээр нутаг усаа хашдаггүй, дөрвөн улиралд сэлгэн нүүж буух маягаар сэргээн хамгаалах технологитой байсаар өдий хүрсэн. Харин 21-р зууны эхний хэдэн арван жилд авлигалчид түмний бүх эрх мэдлийг ор мөргүй булааж аваад газрыг нь хүртэл булааж, хашаалан, хөдөө аж ахуйн бодлогыг хүртэл албаар гацаадаг гаднын хорт явуулгад автацгаасан цөөхөн баячуудын хөрөнгө улам зузаарч иргэдийн амьжиргаа улам нимгэрэн доройтжээ.
“Эгэл Монгол хүн гувчуур, дарамтгүйгээр 0, 07 га газраа өмчлөх эрхээ бүрэн эдэлж чадахгүй самгардах цаг дор элэг хатуу харийнханд Монгол газрыг арав , зуу зуун га - гаар нь 100 жил эзэмшүүлэх маш ноцтой санаархал Монголын парламентын босгыг 5 удаа давах гэж завдсан нь үндэсний эрх ашгийн эсрэг уучилшгүй гэмт хэрэг мөнөөс мөн. Аюултай гэмтнүүдийг төрөөс зайлуулах ёстой. Бидний хөх толбот үр сад , ач зээ , гуч дөч , гучинцар дөчинцөр гишгэх газаргүй хөл шиг болохыг хүлцэж болохгүй”.
Д.Энхбат
Сэтгэгдэл
Монголчууд өөрсдөө хөрөнгө оруулдаггүй учир ... [66.181.160.44] 2023-08-30 10:48:43
Мөнгөтэй нь дийлдэг зах зээлийн эдийн засаг ш дээ. Монголын ба нутгийн өөрийн компаниуд нь бизнест оруулах хөрөнгөгүй байдаг УЧИР гадаадын хөрөнгө оруулагчид л мөнгөөрөө санхүүжүүлж уул уурхай байгуулж байна. "Үгүй" гээч? Нутгийн иргэд баяжиж хөрөнгө оруулахыг хүлээх юм бол тэр уурхай, газрыг хэн ч хэдийд ч ашиглахгүй, улсад ашиг гарахгүй.
Зочин [202.179.25.166] 2023-08-30 01:45:03
"Эрхтэй" биш шүү дээ. "Үүрэгтэй"!!! Чадахгүй бол чацаг царайл гэдэг л байна. Өөр газрын хүн орж ирээд дураараа дургиж байхад хөөгөөд явуулж чадахгүй бол тэр газарт хэдэн үеэрээ амьдраад ч хэрэггүй.
Зочин [202.9.46.81] 2023-08-29 13:55:55
Энэ улсад төрсөндөө маш их харамсаж байна.
Зочин [66.181.161.165] 2023-08-29 13:50:46
Хүрэлбаатар мэтиин шуналын дэв болсон нөхдүүд биднииг бараг газартай нь хятадуудад зарчих гээд л байна 100жилиин хугацаатай гадаадынханд өгнө гэдэг бол бараг зарсантай ялгаагүй 100жил ашиглах нөөцтэй орд бол ховор Оюу толгой хэдэн км газрын дор иим хүнд нөхцөлтэй орд гэхэд л ерөнхиидөө 40жилиин дотор ашигтай хэсэг нь дуусна гэсэн Аргагүй нөхцөл байдалтай үед 5-10 жилээр сунгадаг байхад болно биздээ
Зочин [24.114.43.246] 2023-08-29 12:03:49
Арайхийж авсан газартаахашаа хатгах гээд мөнгөө цуглуулж бтал хурааж бгаа сураг сосогдох юм
Зочин [24.114.43.246] 2023-08-29 12:01:54
Харийнханд найр тавьж өгөөд хүн ардаасаа харамлаад арай гэж авсан газрыг нь луйвардаж аваад
иргэн [66.181.191.86] 2023-08-29 11:00:11
7гө газараа - Зарласан Түрээсийн байран бүртгүүлээд ч 10 жил болж байхад Эзэн нь байж чадах уу ??????????ккккккккккЧааваасдаа --- Төр өөрчилөгдөж бж л болно???????!!!!!!
Зочин [202.9.46.81] 2023-08-29 11:29:26
Арчаагүй хүлцэнгүй байхаар аргагүй шдээ оркуудаа