ТОГТОЛЦООНЫ ХЯМРАЛААС ХУЛГАЙ ДЭЭРМИЙН ЕРТӨНЦ РҮҮ

Aдмин / Улстөр

Хууль дүрэмгүй, үнэт зүйлгүй нийгэмд эрүүл шударга харилцаа үлдэж чадахгүй. Бүх эрх мэдэл ард түмний гараас дарангуйлагчдын гарт төвлөрөх тусам нийгэмд дүрэм журмыг өөрсдийн хүссэнээрээ зохиодог хулгайн бүлэглэл улам төгсөрч нийт иргэдэд ажлын байр, шударга хөдөлмөрлөх эрх, зах зээлийн боломж гэх юм юу ч үлдэхгүй нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны тэмцэл элдэв нэртэйгээр эрслэн эхэлсэн ч улс төрийн МАНАНд төөрөөд зүг чигээ олох нь байтугай сохорчээ.

Засаглал, хандлагын зарим өөрчлөлтийг сайшааж болмоор ч үнэндээ МАН өөрөө өөрийнхөө хар хүчинд дийлдээд ухаан сэхээн авч чадахгүй улам доройтож байна. Засаглалын хямрал эдийн засгийг ямар ч нөхцөлд өөд нь татахгүй зөвхөн хөл дээр нь арай ядан тогтоох үлгэн салган байдалд шилжлээ.

Нэг ч авлигалын томоохон хэрэг дорвитой шийдэгдсэнгүй. Дутуу алсан могой шиг булхай буцлам авираар тийчлэх өнөөгийн хямралт нөхцөлд эрх мэдэлтнүүдийг төсвийг тонох, оновчгүй манарсан шийдвэрүүд ард түмний амьдралыг улам уруудуулсаар.

Үндсэн хуулиа сахих нь байтугай цэц нь буруу тайлбарлаж, улс төржүүлж УДШ намын дүрэм журмыг захиалгаар бүртгэн эрх мэдэл, нөлөөлөлтэй, их мөнгөтэй улс төрчдөд үйлчилдэг дампуурал нүүрлэв. Намын дүрмийг үл ойшоож болдог хуульгүй улс юм бол компаниудад ч дүрэм хэрэггүй. Тэд удахгүй нэгнээ намаараа талцаж дээрэмдэж, шүүхийг атгаж байгаа нь нэгнийхээ өмчийг булаана. Ийм үед хулгай дээрмээс өөр харилцаа үүсэж чадахгүй. Чөлөөт эдийн засаг эрүүл нийгэм, эрх чөлөөт шударга хуулийн зарчим, үндсэн хуульт, ардчилалтай улсад бий болдог.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.9] 2023-08-31 00:37:39

Бузар хүүрүүд юма

Zochin [66.181.161.52] 2023-08-30 14:22:21

Ugaasaa yamarch eruul bodlogo garaagui.Garah ch ugui.Ene ah duu Danhan tolgoit,Nianbakter 2-oos yu ch huleegeed nemergui.Ed bol ooriin tolgoigui Aluurchin Putin,Zalit mogoi Zeni zenmini nariin l togloomnii 2nusgai shuu dee.Uheents teneguudiig zailuulj eruuljih tsag irne dee.Novsh gej.

Зочин [103.57.94.147] 2023-08-30 12:01:52

Хязгааргүй мөнгөөр хууль,засаглалын эрхийг гартаа нэгтгээд атгачихсан манан бүлэглэл болон ,авилгын хүчээ авчихсан сүлжээг, түүний аймшгийн хохирлуудыг бут зад татаад, дэлгээд -ёстой нэг тэсрэлт болоод , сэгсрээд уудлаж байнаа.Дэлэгсэн бүхэн Чиг чигээ олж шийдэгдэж ч байна. ЕС-д Оюун -Эрдэнээ ямагт дэмжинэ.Амжилт,амжилт бас дахин амжилт хүсье.

Зочин [202.9.40.34] 2023-08-31 10:44:58

Тэнэглэл хязгаараа алдсанаас болж улс дампуурлын ирмэгт ирлээ.Оюунэрдэнэ гоё ярихаас цаашгүй хүн байна

Хадны хооронд хавчигдсан халиуны зулзага хөөрхий. [66.181.160.44] 2023-08-30 11:12:23

Ерөнхий сайд одоо юу ч хийж чадахгүй. Нам нь сонгуульд орох гэж байгаа, намд нь сонгуульд хэрэглэх мөнгөө спонсоруудаасаа олж авах хэрэгтэй. Гэтэл "спонсор" гэж ХЭН БАЙДАГ бил ээ??? Нөгөө л поохуутай компанийн эзэд, мөнгөний хүүдэйнүүд л байна ш дээ. Иймд Оюун-Эрдэнэ аман дотроо хэлээ хүлхээд илүү дуу шуу гаргахгүй байх нь намд нь өлзийтэй байгаа байх. Кх! Намаа сонгуульд мөнгөгүй болгочих вий.

Иргэн [66.181.160.7] 2023-08-30 10:23:33

Ямар үнэн дүгнэлт хийгээ вэ. Ерөөсөө болж бөйгаа алга байна ш дээ. Ардын намынхан гэх юмуу монголчуудын тодорхой хэсэг Оюун-эрдэнийг ашиглах замаар болж бүтэхгүй байгаа бүхнийг удаан барьж тогтоохын төлөө л явж байна ш дээ!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.