ЗГ: Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болгон өөрчиллөө
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 162 дугаар сургуулийг 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгон өөрчиллөө.
Хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, ОХУ-ын талаас ирж ажиллах багш нарт оршин суух зөвшөөрөл олгох, аюулгүй байдлыг хангах талаар зохих арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын 162 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай, 2022 онд ашиглалтад орсон.
Тус сургуульд сурагчдыг элсүүлэхдээ ямар нэгэн шалгалт, шалгаруулалтын дүнгээр бус хамран сургах тойргийн сурагчдаас эцэг эх, асран хамгаалагчдын саналыг харгалзан элсүүлэх юм байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.180.149] 2023-09-01 09:47:00
Баярлалаа. Орос улс Монголтой боловсролын салбарт ажиллаж байна. Харин Англи, Америкийн элчин сайдын яамдууд гомо, лесби ижил хүйстэнг ил цагаан сурталчилдаг болоод удлаа. Өсвөр насны хүүхдүүдийн тархийг нь угаах болсон. Гомо, Лесби байх нь баатар гэж ярьж явна.
Зочин [66.181.191.191] 2023-08-31 08:16:07
Zahiral n hen be
Шихихутаг [59.153.115.10] 2023-08-31 07:44:09
ӨМНӨХ ГАНЦ СУРГУУЛИЙНХ НЬ ХЭРҮҮЛ ТАСРАХГҮЙ БАЙХАД ЮУН ОРОСТОЙ ХАМТАРСАН СУРГУУЛЬ ВЭ?
Иргэн [202.21.108.14] 2023-08-31 06:30:31
Орос хэрэггүй гээд байсан яасан бэ олон зантай улс шүү
зочин [202.9.40.249] 2023-08-30 20:54:50
зөв байх өө
Зочин [202.126.88.133] 2023-08-30 20:07:03
Oros 3 deer oocherlood suid boldog nuhduud end oroochee
Зочин [203.98.76.249] 2023-08-30 16:37:04
орос 3 дээр бөөн юм болоод байсан яасан бэ? нэг л суурьгүй шол удирдагид байна шүү.