Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвхөөр Дашцэдэнгийн Баасандамбыг томиллоо

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамбыг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томиллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ДАШЦЭДЭНГИЙН БААСАНДАМБА:

Бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба 1993 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургууль, 1997 онд Цэргийн их сургуулийг Авто техникийн ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээртөгссөн.

Цэргийн ухааны доктор. ҮБХИС-ийн дэд профессор, авто техникийн зөвлөх инженер, цэргийн мэргэжлийн I дүгээр зэрэгтэй. Англи, орос хэлтэй.

2009 онд Малайз Улсад “НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн захирагчийн дамжаа”, 2010 онд Канад Улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн англи хэлний дамжаа, 2013 онд ХБНГУ-д НАТО-гийн “Хямралт байдлын удирдлагын дамжаа”, 2015 онд АНУ-ын Хавайн Ази-Номхон Далайн аюулгүй байдлын судлалын төвийн “Ахисан түвшний аюулгүй байдлын дамжаа, 2022 онд мөн төвийн “Хамтын аюулгүй байдлын дамжаа”-нд мэргэжил дээшлүүлсэн.

-1997-2003 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч, авто техникийн ашиглалтын инженер, оперативын тасгийн оператор,

-2005-2013 онд ЗХЖШ-ын Сургалтын бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга,

-2013-2016 онд ҮБХИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал,

-2018-2020 онд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал,

-2020 оны 07 дугаар сараас БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,

-2020 оны 10 дугаар сараас ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга,

-2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байсан.


Сэтгэгдэл

Кха! [66.181.160.42] 2023-08-31 14:59:50

Наадах чинь зүгээр л "зөвх" юм байна, зөвлөх биш. Иймд та бүхэн тайвшир. Зөвхийн төлөө санаа зовоод хэрэггүй. Дээрх гарчигаас тэгэж ойлголоо.

Зочин [103.212.119.249] 2023-08-31 14:41:45

хэ хоногийн күрсэд суусан болчихоод нэг их боловсорсон мэт ярихаа болио Баасандамба аа, чиний байх газар бол ар талын хэдэн техник хариуцах л түвшний хүн шүүдээ.

Зочин [202.21.107.33] 2023-08-31 12:30:56

iim tsunh barigch nusan chavhnuud ulsiin terguund zuvluhuur uls uudluh uu?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.