ЗГ: “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг баталлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүү, татварын боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөө амьдрах сэдлийг төрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
Аймаг тус бүрийн урт хугацааны хөгжлийг тэтгэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг арилгах зорилготой “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төслийн хүрээнд авто замын сүлжээний шинэ үеийг эхлүүлж аймаг хоорондыг холбосон, хилийн боомтуудыг холбосон, аялал жуулчлалын гол чиглэлүүдийг холбосон нэгдсэн төслүүдийг хэрэгжүүлнэ.
Аймгуудын дулаан хангамжийг бүрэн шийдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Одоогоор хэрэгжиж байгаа 10 аймгийн төвийн дулааны станцын төсөл, түүний дагалдах хоёрдугаар хэлхээний төслүүд мөн бусад аймгуудын дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Аймгууд болон томоохон суурин газруудын цахилгааны эх үүсвэрийн чадлыг нэмэгдүүлж, орон сууцжуулахад шаардлагатай эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэнэ.
Аймаг тус бүрийн хүн амын тоо, томоохон суурин газруудын нягтаршил зэргийг харгалзан үзэж орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлнэ” гэж мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбоно.
Мөн хилийн боомтуудыг холбох авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал, одоогоор Алтанбулаг-Замын-Үүд, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур чиглэлийн авто замын хоёр коридортой байна. Тэгвэл энэ төслийн хүрээнд Бага Илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван коридор нэмж барина. Мөн хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр-Цагааннуур-Ульхан боомтыг холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болно” гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.197] 2023-09-01 18:37:09
Нэг санал хэлье эхний ээлжинд мөрөн г Завханы тосонцэнглийн 3 замын уулзвартай Согоотын даваа Хөх хөтлийн даваагаар даьуулан хуучин сайжруулсан замын дагуу холбо тэгвэл аялал жуулчлалд маш их хэрэгтэй
Зочин [203.98.76.249] 2023-09-01 18:12:11
3 З хөтөлбөр гарга. Зайлуулах -1-т УИХн хулгайчууд Зайлуулах -2-т Зуйрган шүгчид Зайлуулах -3-т ЗАмбараагүй ГЛБТ хүмүүс