Л.Энх-Эмгалан: Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн төлбөрийг төрөөс дааж байгаа нь ХАЛАМЖ биш

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Боловсролын багц хуулийн хүрээнд хот, хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг зарлаж, бүх түвшинд хөтөлбөрөө шинэчилнэ.

Тодруулбал багш бэлтгэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих тогтолцоо, багшийн цалин хөлс, нийгмийн баталгааны хүрээнд шинэчилнэ.

Боловсролын чанарын асуудал хамгийн чухал. Чанартай боловсрол бол чанартай багшийн асуудал гэсэн үг юм. Багшаа яаж бэлдэх үү, ямар хөтөлбөрөөр бэлдэх үү гэдэг тогтолцооны асуудлыг хөндөж байна. Багш нар ажлын байрандаа тасралтгүй хөгжиж байх ёстой.

Багшийн хөгжлийн тогтолцоо бол Кембриджийн тогтолцоо. Цөөн хэдэн Кембриджийн тогтолцоотой сургууль ямар их эрэлт хэрэгцээ байна вэ. Тиймээс төрийн өмчийн 750 сургуулиудад энэ тогтолцоог бий болгоно. Дөрвөн жил багш бэлтгэх төлбөр чухал биш. 40 жилийн багшийн ажлын үнэлэмж чухал байна.

Боловсролын салбар халамжийн салбар байж болохгүй. Багш мэргэжлээр сурах хүүхдийн төлбөрийг төрөөс дааж байгаа нь халамжийн бодлого биш. Энэ боловсролын сэргэлтийн хүрээнд төлөвлөсөн бодлогын шийдвэр. Багшийг хөгжүүлэх, дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах гурван том бодлогын нэг хэсгийг тасалж авч улс төрийн зорилгоор харлуулах, оноо цуглуулах байр суурийг илэрхийлж болохгүй. Нийгэмд багш хамгийн нэр хүндтэй, цалин сайтай байх ёстой гэсэн хэлэлцүүлгийг хийж буйд талархаж байна." гэв.


Сэтгэгдэл

бат [66.181.191.121] 2023-09-04 10:18:06

ЭНЭ ХАЛАМЖ БИШ, СОНГУУЛИЙН АВИЛГАВ

Зочин [202.126.90.126] 2023-09-02 17:02:46

Энэ нөхөр болов ролыг юу гэж ойлгодог юм бол.

Зочин [203.98.76.249] 2023-09-05 09:29:36

цаасны дээр байгаа нэр гэж ойлгодог нь илт байна

Зочин [103.212.116.45] 2023-09-02 12:28:23

Багш хүн нэр хүнд гээч юмыг өөрөө олж авах учиртай тэр нь сурагчдынхаа суурийг яаж тавьж өгсөнөөс алс хэтдээ үнэлэгдэнэ байхаа. Сурагчид алс хэтдээ сайн яавуул багшийгаа жаргах зовход нь хамт хуваалцаж жинхэнэ баян хүн болгож харагдийм билээ.

Зочин [66.181.160.88] 2023-09-02 08:29:38

Одоогийн багш нар ч дээ, олонхи хь хичээл заахаасаа илүүтэй хүүхдүүдийг харааж загнах, элдвээр гоочилж гутааж хичээлийнхээ цагийг бардаг болсон шүү. Сурагчид нь ч тэднийгээ дуурайсан хараалч хэрүүлчид ... Харамсмаар ...

Зочин [66.181.191.146] 2023-09-02 10:56:08

эцэг эхээс авч байгаа хүмүүжил.тэдний нэг нь ёи өөрөө байна

Зочин [203.98.76.249] 2023-09-01 18:10:41

бас нэмээд стипенд өгөөд дураар нь тавь


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.