Газраар оролдсон нь гай л болох вий, Л.Оюун-эрдэнэд

Aдмин / Улстөр

Энэ Л.Оюун-Эрдэнэ өөрөө ердөө болдоггүй нөхөр аж. Сав л хийвэл ямар нэг юм сэндийчиж явдаг. Хамгийн сүүлд, нийслэлийн газартай холбоотой асуудал руу ороод явчих шиг боллоо. Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 23-ны хуралдаанаар Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгажээ. Энэ нь “Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл” үргэлжлэх юм байна.

Дэлгэрүүлбэл, тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Тус тогтоолоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-ын намрын чуулганд оруулахаар шийджээ. Эдгээрийг шийдтэл Улаанбаатар хотод шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахыг хориглосон.

Мөн тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль тогтоомж зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судалж, газруудыг чөлөөлөхөөр болсон.

Бас үерийн бүсэд буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэж, хууль зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэгт хүлээлгэх хариуцлагыг нэмэх хуулийн төслийг боловсруулахаар шийдсэн. Цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгасан байдаг.

Дээрх хуралдаанаас гарсан гол шийдвэр гэвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар болсон нь юм. Нэг үгээр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газартай холбоотой асуудлыг гартаа авлаа гэсэн үг. Гэхдээ тэр яах гэж хотын газрыг “сонирхоод” эхэлсэн бэ гэдэг сонин байгаа юм.

Эхэнд хэлснээр юм юм сэндийчиж явдаг уламжлалаараа газрын асуудлыг сөхсөн байж болох юм. Нөгөө л “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, шүүх, МАНАН бүлэглэл гэж ярьдгаараа ярьж давхисаар байгаад ийшээ орсон байх талтай.

Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын өмнө Үндэсний телевизээр “Яагаад заавал одоо газар авахын тулд бид Хотын даргад юм уу, Хотын менежер, эсвэл ерөнхий архитекторт авлигал өгөх ёстой гэж. Яагаад Зайсангаар дүүрэн хаус отог гэдэг нэртэй баригдчихаад бүх дарга нь энд амьдраад байхад тэрийг бид өнөөдрийг хүртэл ярихгүй явах ёстой гэж.

Дархан цаазтай газарт яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж, энэ бүх зүйл авлига шүү дээ. Яваад үзээрэй, манайх шиг эмнэлгийнхээ урд нүүрийг нь хаагаад барилга барьчихсан, төмөр замыг дундуур нь таслаад байшин барьчихсан, ийм төлөвлөлтгүй, авлигалын систем нь маш ойлгомжтой хот гэж байхгүй. Бүгдээрээ түгжирчихээд байж байдаг.

Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж ирээд тавихаар Захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг. Сүүлийн үед хүмүүс Туркийн газар хөдлөлтөөс болоод үнэхээр эмзэглэж байна. Үлдэх барилга байгаа юу. Авлигал ингэж л хүний амь нас, аюулгүй байдалтай холбогддог. Энгийн иргэний амьдралын боломжийг хулгайлж байдаг хорт хавдар байгаа юм. Тиймээс бид Улаанбаатар хотын газар олголт, техникийн шийдлүүд яаж явсан, олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон, тэр хүмүүс авлигал авсан уу, үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, ойлгож, дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал цэгцрэхгүй” гэж байв. Үер болж, газрын асуудал хөндөгдөхөөс хамаагүй өмнө шүү дээ. Тэгэхээр төлөвлөж байсан болж таараад байгаа юм.

Цаашлаад Л.Оюун-Эрдэнийн энэ газрын асуудал хотын өмнөх удирдлагууд, тэр дундаа Т.Бадамжунай нар руу дөхөөд байгаа нь анзаарагдах болсон. Байгаль орчны сайд нар ч хамрагдах магадлалтай. Ер нь тэгээд хотын газрын асуудал гэдэг бөөн маапаан л даа. Угтаа энэ бол гэмт хэрэг. Газрын наймаа гэдэг бизнесийн салбар болтлоо өргөжсөн шүү. Тэр утгаар нь харвал энэ үйлдэл нь цаашид Улаанбаатар хот, ер нь улсад арга хэмжээ болно. Гэхдээ сонгууль дөхсөн үед энэ бол солиотой үйлдэл юм. Нам намд байгаа олон фракц бүлэглэлийн нэлээдэд нь газартай холбоотой улстөрчид бий. Тэд зүгээр байхгүй. Өмнө нь босгож орхисон олон асуудлын эзэд дээр газрынхан нэмэгдэнэ. Тэр утгаараа, газраар оролдсон нь гай л болно доо, Л.Оюун-Эрдэнэд. Гэхдээ “Овоо босгоогүй бол шаазгай суудаггүй” гэдэг. Өөрөө л эхэлдэг аж, тэр.

Ө.БААСТ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.137] 2023-09-06 16:20:02

ОюунЭрдэнэ мундаг залуу шүү

Зочин [66.181.183.40] 2023-09-05 10:55:31

Dund gol dotor avilga xoroolold baishin barix zuvshuurul ugsun teneg. Duns Goliig suitgej niigemd jil bur yer usand avtax xorlon suitgex uil ajillagaag ni demjij zuvshuurul ugsun. Ene bol xymyysiig ersdeld sanaatai oruulsan terrorismiin neg xelber gej uzej baigaa shuu. Samar bol baigali orching suitgex xuvitai tursun xyn shig baina. Ertxen Ogtsorch zailsan deer shuu

Зочин [203.98.76.249] 2023-09-05 09:28:56

манаачаа хийж суухгүй тэнэг дээ.

Зочин [103.57.93.44] 2023-09-05 01:48:45

Миеэ.Энхболд мэтийн луухаан Улаанбаатарын газрыг наймааны хэрэгсэл болгож хөлжсөнийг хэрхэвч мартаж болохгүй ээ. Энэ луухаан 60 тэрбумын авлигалын программаа хэрэгжүүлхээр тулж ирээд байх үест нь Оюун-эрдэнэ гэж ачтай хүү гарч ирсэнээр тас зогсоосон юм шүү.

Браво [66.181.190.116] 2023-09-06 10:02:09

Оюунэрдэнэ ерөнхий сайд БРАВО

Зочин [139.5.216.117] 2023-09-04 21:33:30

Луйварчидийн эмзэг газрыг олж харсан Ерөнхий сайдтай ард түмэн нэг байгаа шүү!!!Луйварчидын төгсгөл ирж байгаад халуун баяр хүргээд ,эхэлсэн ажлаа заавал дуусгаарай!!!!!

Д....... [66.181.190.50] 2023-09-04 19:12:40

Там там гэж Там хаанаас байх вэ Тамтаггүй явбал Там чинь тэр буй за

Irgen [202.9.47.45] 2023-09-04 19:11:01

Оюунэрдэнээр оролдсон нь газрын луйварчдад гай л болох вий.Энэ хүн хийх ёстой ажлаа л хийж байгаа.Ард түмэн харж,мэдэрч байгаа.

Зочин [202.126.90.104] 2023-09-04 18:39:42

Ажил хийсэн нь буруутаж таарахнээ!!!! Тэгэхгүй шүү! Оюунэрдэнэ шиг зөвийн төлөө дуугарч чаддаг эрх мэдэлтэн хэд вэ?Бүгд бэмбэгнэсэн хаяагаа манасан, түмэнд таалагдахыг хүсэгчид харагдаад байна.

Зочин [66.181.161.17] 2023-09-04 17:21:12

Газрын наймаа гэдэг монголд бүр утгаа алдсан Хэн нэг мөнгөтэй нөхөр дарга нарыг авилгадаад эцэг өвгөдиин хэдэн мянган жил амь насаараа хамгаалж ирсэн газрыг өөриин юм шиг зарж энгиин биднии мөрөөдөөд ч олохгүй хэдэн тербумыг зүгээр л юу ч хиилгүй халаасалчихдаг нь дэндүү шударга бус явдал Тэгээд бүр энгиин иргэнии 0,07 га газрыг хашаагаа бариагүй гээд 2жил болбол хураагаад авчихдаг байхад авилгалаар авсан газар нь юу ч хиилгүй дамжуулж зараад хэдэн арван жил болоход байж л байдаг Бүр сүүлдээ анандбазараас авхуулаад дархан цаазтай богд уулын амыг тэр чигт нь хашиж орон сууц барьчихаад энгиин хүнииг ч оруулахгүй хамгаалагч тавьчихсан байх шиг Яг л өөрөө төрөхдөө газар авчираад бүтээчихсэн юм шиг Ямар сайндаа голын гольдрол дотор барилга бариад дөнгөж 6м үлдээсэнээс болоод үер болж хот жорлонтойгоо холилдож байхавдээ Тэгээд голын ай савд 50м газар ямар нэгэн юм барьж болохгүй гэсэн хууль нь байхад дарга нар нь зөвшөөрөлииг нь өгчихдөг нь үнэхээр авилгал гэдэг монголд ёстой утгаараа хөгжжэ

TsM [202.126.90.100] 2023-09-04 17:44:04

Юм сэдэж, хийхээр хэлмэгдүүллээ, бусдыг хохироож байна гэх, хийхгүй.сэдэхгүй.болохоор юу ч хийхгүй байна гэж хараах яачихсан хүмүүс вэ! Үүнийг бичигч нөхөр бусдын ятгалгаар Оюун-Эрдэнийг сүрдүүлэх гээд байгаа юм уу хаашаа юм бэ?

Зочин [66.181.164.157] 2023-09-04 16:05:41

Үнэн үг л хэлээд байгаа юм. Ард нь ард түмэн асаатай гэх юм.

ЗОЧИН [202.126.89.242] 2023-09-04 15:57:28

БААСТ ГЭЖ ЖОРЛОНДОО БАЙМААР НӨХӨР ЮУ ГЭЖ ГУЦААД БАЙГААМБЭЭ МӨНГӨНИЙ ШАНТААЖИН Л БАЙНА

Зочин [88.227.56.14] 2023-09-04 16:25:09

та буруу ойлгосон бололтой. харин ч ерөнхий сайдыг буруутгасан хэв маягаар ёгтолж бичсэн нь хаанаас нь ч харсан түүнийг зөв юм хийж байгаа энэ болж манангийн мафи.д нухуулах гэсэн утгаар бичиж

Зочин [103.212.116.182] 2023-09-04 15:39:40

Газрын асуудлыг гартаа авсан нь зөв ш дээ. Шүлсээ савируулсан юмнуудаас айх юм гэнэ. Сүрдүүлсэн маягтай юм бичжээ энэ Бааст

Зочин [202.21.120.62] 2023-09-04 14:02:14

Сда минь сүрдүүлмээр болоод бгаам уу чам шиг хөлснийхэн өөртөө гай удав Өнгөрсөн цаг дээр бичигдсэн баСС минь

Зочин [103.212.117.46] 2023-09-04 12:45:01

Оюук юм хийх гээд л байгаа гэж харагддаг. Харамсалтай нь хүч нь хүрэхгүй л байгаа. Угаасаа монголд мөнгөтэй хүн эрх мэдэлтэй байгаа , тэр газрын эзэд чинь ард нь дандаа улс төрчид, улс төрч байсан хүмүүс. Хэдэн үеэрээ идэж уух гэж ингэж муухай цөлөмдөг юм бэ. Улс чинь ядуу байхад мянга баян байгаад утга байна уу. Гадаадад очиход нөгөө л ядуу Монголын иргэн хэвээрээ ш дээ. Африкаас гадагшаа гарсан бөячууд хэзээ ч өөдөлдөггүй шиг л байна ш дээ

зочин [59.153.114.253] 2023-09-04 12:23:23

зөв дахиад гарсан гараагүй дуугарч байгаа чинь маш сайн хэрэг эрх мэдэлтэй дээрээ эх орныхоо төлөө муу муухай болгоноос нь өчүүхэн ч болтугай илрүүлнэ гэдэг бол эх орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулж байгаа буянтай үйлс ээ ,,,,

Мөнх [103.57.95.142] 2023-09-04 11:40:15

Одоо ямар байшинг буулгаж барих л үлдэх шив Сургууль цэцэрлэггүй тоглоом машины зогсоолгүй мөнгө хүүлэгчдийн өндөр торон сууц Ямарч төлөвлөлтгүй хот Зөв голидролыг шаардаж бна Хийсэн бүхнийг буруутгах нь одоогийн ёс зүй Оюун эрдэнийг дэмжсэнч хуулиа өөрсөддөө ашигтай боловсруулсан гоншигногчид бгаа

зочин [66.181.160.117] 2023-09-04 10:56:43

Газраар мөнгө хийдэг луйварчид боож үхэх нь байна шүү.

Зочин [71.202.216.255] 2023-09-04 10:55:39

Оюунэрдэнэ дараагийн сонгуульд гарсанч бай гараагүйч бай хэлэх ёстой,хийх ёстой,зүйлийгл хөндөж эхэллээ.оюунэрдэнээс өөо хэн ингэж буруу болгоныг засах гэж шүгэл үлээдэг байсан юм бэ.маш зөв,ард түмэнд таалагдаж бна.газрын наймаачидад яаж таалагдахав дэ.

зочин [202.9.40.85] 2023-09-04 10:49:58

МИЕЭГОМЫН ЭНХБОЛДООС ЭХЛЭЭД Л ХЭЦҮҮДНЭ ДЭЭ

БӨМ Ц [66.181.167.254] 2023-09-04 10:43:27

ГАЗРЫН НАЙМААЧИД ЕРӨНХИЙ САЙДЫГ СҮРДҮҮЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ҮҮ ?


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.