ШИНЭЧЛЭЛИЙГ ШИНЭ ЗОРИЛГО, ШИЙДМЭГ ЗОРИГООР ЭХЛҮҮЛЭХ ЦАГ НЭГЭНТ БОЛОВ УУ?

Aдмин / Улстөр

Тусгаар тогтнол, эрх чөлөө үндэстний эв нэгдлийн төлөө амиа зольсон түүх үнэ цэн, утга учраа алдах ёсгүй. Хэн ч асар их зүтгэлээр бүтсэн Монгол Улсын ололт амжилтыг ухраах, ирээдүйн сайн сайханд хүрэх зам мөрийг бусниулах эрхгүй. Улс төрч, хэчнээн хөрөнгөтөн, бүгдийг дарангуйлагч хэнбугайд ч ард түмний мөнхийн эрх ашгийг уландаа гишгэхийг хүлээн зөвшөөрөөгүй.

Хууль ёсыг хэдийнээс чанд мөрддөг, төрөө дээдлэх ёс уламжлалтай Монголчууд үйлдвэржилтээс технологийн эрин, технологиос хиймэл оюуны асар нарийвчлалтай он цаг хүртэл тээсээр ирсэн нүүдэлчин соёл, бэлчээрийн мал аж ахуйн уг цөмд дэлхий нийтийн эрж хайн дадал хэвшлээ болгох гэж зүдрээд байгаа амьдрахуйн өвөрмөц онцлогтой дархлаа, давуу тал эд эс бүхэнд нь бий.

Гэтэл шударга бусаар тэжээгдсэн өчүүхэн “амь тээгчид” болгохоор улайрах зүсэн зүйлийн хатгаас, холбоос хэрээс хэтэрлээ. Дэлхийд данстай ард түмнийг зөвхөн хар амиа бодсон цөөхөн гэр бүл амархан шиг дээрэлхэж ядууруулан хөрстөөс арчих гэвэл том эндүүрэл, ертөнцийн хүн төрөлхтний өмнөх гэмт хэрэг болох.

Харамсалтай нь нүүдлийн соёл иргэншлийг хавчин устгах улмаар хөрст газарт нь эзэн сууж баян тансаглалд умбах хүсэлтэй өлөнгүүдийн шунал доройтлын ирмэг рүү шахсаар унаж сүйрэхэд нэгэнт тулжээ.

Монголыг сорж идэж буй шуналын золиосонд олон Монголчууд амь амьдралаа эрх чөлөөгөөр сольж зольсон. Шударга бусд дасамтгай, шулуухан хэлбэл аймхай хулчгар араатан болгоход чиглэсэн гаднын хар хүч дотоодын урвагчдаар дамжин хорлонт бодлого болж төр ард түмний хоорондын итгэлцүүр хүндлэл бишрэлийг арчин хаях оролдлогыг эрчимтэй явуулсаар. Иймд харийн нөлөөнд автаж эх орноосоо урвасан этгээдүүдийн төрд заларч түмнийг ташуурддаг харгис системийг нураахын тулд эрс шийдэмгий шинэчлэлийн алхмуудыг тодорхой зорилго зорилт хууль ёсны хүрээнд шийдвэрлэх цаг нэгэнт болсон.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Цаг үеэс мөн чанар нь хамаарна. [103.57.93.189] 2023-09-06 18:26:38

2024 оны УИХ-ын сонгуулийн дараа л жинхэнэ шинэчлэл эхлэх талтай. Харин 2023 онд бол шинэчлэл нь РЕКЛАМНЫ шинжтэй байх болов уу? Энэ нь хэлбэр төдий арга хэмжээ болно.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.