СОНГУУЛЬ УГТСАН БОХИР УЛС ТӨРИЙН ТОГЛОЛТУУД ГААРЛАА

Aдмин / Улстөр

Сүүлийн хэд хоногт улс төр хөшигний ард буцлам бужигнаантай байна. Эрх баригч намын дотоод өрсөлдөөн хэдий намжмал ч фракцуудын хүчирхэг төлөөллүүд далдуур тохиролцоонд хүрч чадахгүй гэр гэртээ хутгаа билүүдэцгээх. Эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн заалтуудаас “100 жилийн ойгоороо 100 үйлдвэртэй болно” гэсэн нь одоо утаа манан болох нь.

Харин сөрөг хүчин Ардчилсан нам ил хэрэлдэж, нүдэн дээр асуудлаа шийдвэрлэхээр оролддог. Гэхдээ тохиролцоогүй эрүүл улс төр Монголын төрд байхгүй. Намын тэргүүн дэд даргаар томилогдсон Сангажавын Баярцогт санасандаа хүрч Лу.Гантөмөр ор нэр төдий нэгэн болох уу?

Саяхан ҮБХ нь хуралдаж 15 дэд даргыг фракцуудаас оруулж ирсэн ч тэд чухам юу шийдэх гэж байгаа нь тодорхойгүй. 200 мянган гишүүдийнхээ намын үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж 400 гаруй хүн л намын даргаа сонгодог дүрмийн өөрчлөлт нь ардчиллаас ухарсан хэрэг.

Төрийн өндөр сэнтийд заларч буй зарим улс төрчид нэгэнт суурь муутай суудалдаа удаан тогтохын тулд сөрөг хүчнээ өөртөө үйлчлүүлдэг бохир улс төрийн тоглоомоор тоглож байна уу гэх мэдээлэл хөвөрдсөөр олны чихэнд аль хэдийн хүрчээ. Нэгэнт зовлондоо хахаж байгаа Ардчилсан намыг эрх баригч намын удирдлагууд ээлжлэн талхилсаар байвал нийгмийн идээ бээр хорт хавдрын эцсийн шатанд очиж ядуурал ажилгүйдэл, сүйрэл мөхөлд хүрнэ гэсэн үг.

Д.Энхбат


Сэтгэгдэл

irgen [202.9.40.240] 2023-09-09 19:36:49

Hoshin shogiinhon uls turd eersdee.esvel avgaigaa chihsen bga.Altanshagain avgai.Onongiin avgai ih mungenii heregt orood tag bolson.Odoo eeree eder bur eejteigee marzagnaad fs d yvaad bga.Ene uls turd oroh gd ingeed bga.Booeo gj nuher 4 r delguuriig huvchilj avaad bayjsan.odoo bas tur luu zutgej bga.MAN hugshid uvgediig bur turd oirtuul.

Zochin [86.111.139.127] 2023-09-07 14:13:57

Dandaa hob yarihaa boliochee Ene ANiin heden hulgaich naraa

Зочин [202.9.40.179] 2023-09-08 09:22:47

Шээс чинь гоожих гээд байна уу танай Манын гишүүд болон ард иргэд худалч хулгайч нар төрд үүрлэж улс орныг самарч байна гэж ярьж бичиж эсэргүүцэж байна.Нүдээ нээгээд чихээ дэлдийлгээд хар сонс үз.Үнэнээс хэнч зугатаж чадахгүй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.