“Авлигал хороолол”-ыг буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болно

Aдмин / Улстөр

Хэн ч юм, “Авлигал хороолол” гээд нэрлэчихсэн “Aqua Garden” хотхоны талаар улиг болтол ярьцгааж байна, бид. “...Наадмын өмнөх үерээр “Авлигал хороолол”-ын барилгын талбай нь Дунд голын урсацыг хаасан” гээд Онцгой комиссынхон “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж, тэр гольдролоор усыг нь урсгасан. Тэрийг бүгдээрээ харсан шүү дээ. Дээрээс нь “Эм энд жи констракшн”-ынхан өнгөрсөн 15, 16 жилийн хугацаанд “Авлигал хороолол”-ынхоо газрыг эзэмшиж ирсэн түүх нь их хачин. Хэдэн удаа цуцлуулсан. Цуцлах бүрт нь шүүхэддэг. Тэгээд сэргээлгэдэг. Яахав, эрхэм шүүгч “...Байгаа нотлох баримт, үйлчилж буй хуулийн хүрээнд итгэл үнэмшлээрээ шийдсэн” гэж хэлнэ. “Авлигал хороолол”-ын газрыг хамгийн сүүлд сэргээж, Ж.Батбаясгалангийн цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүгч “...Яагаад шүүхийн шийдвэр олон нийтэд ил гараад ирчихэв ээ” гээд эрж хайгаад явна лээ. Шүүхийн шийдвэр ил байх хуультай. Shuukh.mn дээр ч нийтлэгдэж байх ёстой. Тэгэхээр “...Тэр шийдвэр яагаад нууц байсан юм бол” гээд гайхаад байгаа юм. Удахгүй учир нь тайлагдах байлгүй дээ. Энэ мэтчилэн “Авлигал хороолол”-ын асуудал яахын аргагүй “асуудал”-тай. Хэрэгтээ, гарч ирж яриад байдаг гүйцэтгэх захирлын ард “том гар”-ууд байхыг ч үгүйсгэхгүй. Та бүхэн анзаараад үзээрэй, 2007 оноос хойш өнөөг хүртэлх түүх нь ихээхэн сонин шүү.

Нөгөөтэйгүүр Онцгой комисс дүгнэж, олон талаас “...Үерийн буруутан” хэмээгдэж буй нь үнэн л бол “Авлигал хороолол”-ынхонтой ярьж хөөрч, нялцаганаад байх хэрэг юу байна вэ. Хуульд юу гэж заасан байна, түүнийг биелүүлэх нь төрийн үүрэг биш юм уу. Хамгийн гол нь өнгөрсөн зуны үерээс бол таван амь үрэгдлээ. Энэ бол үерийн даланг хамгаалж, үерийн бүсийг “цэвэрлэж”, голын гольдролыг чөлөөлөх гол шалтгаан юм.

Тэгээд бас Засгийн газар энэ оны “Авлигатай тэмцэх жил” гээд зарлачихсан. Он дуусахад ганцхан улирал үлдлээ. Тэгтэл энэ ажил нь “Авлигал хороолол” дээр гацчих гээд байх шиг байна. Шулуухан хэлэхэд, “Авлигал хороолол”-ын буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болоод дуусна. Ийм л юм болно.

Ганц энэ хороолол ч бус, голын гольдрол өөрчилж, үерийн далан хаасан барилга, байшингуудыг нийтийн эрх ашгийн төлөө нурааж, буулгаж л таарах биз. Цаашлаад бургас хядсан, хот орчмын гол усны урсац өөрчилсөн гэж яригдаад байдаг нөхдүүдийг ч “захиалагч, гүйцэтгэгч”-тэй нь ил гаргавал зохино.

Ер нь тэгээд ажил хариуцсан дарга, сайд нар “...Зөв” гэж байгаа л бол зориглоод хийчих хэрэгтэй. Олон нийтийн сүлжээгээр “хоёр үг” бичихээр л хамаг ажлаа хаяад зугтдаг. Хэд хоногийн өмнө баруун талын Тээврийн товчоог “Драгон”-оос холдуулсан нь буруу. С.Бямбацогтын ашиг сонирхол явчихлаа” гээд л шүүмжлээд байгаа харагдана лээ. Тээврийн товчоо тэндээ хэцүүдээд л байсан шүү дээ. Газар, талбай нь барилгад шахагдчихсан. Замын түгжрээ нэмдэг. Нүүлгэхдээ дахиад ч цааш нь явуулах байсан юм. Харин С.Бямбацогт “...Ашиг сонирхлын зөрчилгүй” гэдгээ сайхан шалгуулаад шүүмжлэлд хариу барих хэрэгтэй. Сонгууль болж байна, энэ байтугай шүүмжлэл сонсоно шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.53] 2023-09-13 18:47:22

Ард нь хотын дарга, сайд, eрөнхий сайд нь байгаа юм чинь аргагүй шүү дээ. 7 давхар хүртэл барьчихаад зөвшөөрөл авна гэдэг бол бөөн ийш тийш авилгал өгч авалцсаны л шинж. Голын гольдролд байшин бариулах хүртэл авилгал цэцэглэсэн л байна.

Т.Нарангэрэл [202.126.90.58] 2023-09-07 20:09:25

Авлига хорооллыг ямар нэгэн шалтаг шалтгаанаар буулгахгүй байж болохгүй заавал буулгаж авлигчдыг шатаах ёстой. Ингэж арга хэмжээ авч хашираахгүй бол Авлига арай дэндүү газар авч байна .

Уншигч [59.153.112.117] 2023-09-07 16:17:21

Драгон төв бас л барилгаас болж нүүлээшдээ авилга хорооллыг нурааж чадвал маш олон хулгайч нарт сургамж болно хохирогч гарах нь мэдээж

Зочин [139.5.218.115] 2023-09-07 16:00:53

Буулгах байлгүй дээ

Зочин [59.153.114.110] 2023-09-07 13:46:51

Юмаа авсан дарга нь хотын дээр суучихсан, хувиа авсан шүүгч нь шийдвэрээ гаргаагүй байхад "Авилгал хотхон"ыг нураана гээд л бөөн шуугиан. Иргэд нь ч нураана гээд л. Чадахгүй, харж бай, амлая. 1рт: ийм өндөр, 20гаран давхар баригдсан барилгыг нурааж байсан туршлага Монгол Улсын "ТҮҮХ"нд байхгүй. Хотын төвд байгаа, Буян ЖАРГАЛСАЙХАН новшын эзэмшилд нэртэй 16 давхарыг нурааж чадахгүй 20гаруй жил болж байж энэ барилгыг нураах уу? 2рт: тэр захирал гээд байгаа, янз бүрийн мэдэгдэл хийгээд байгаа нөхөр хэн нэгнийг буруутгаж чадахгүй, бөөрөнхий юм яриад байгаа биз дээ? Үнэхээр л авилгалгүйгээр уг газрыг авсан юм бол, тэр тэр даргын үед, тийм тийм захирамжаар, тэгж авсаан гээд нэр зааж хэлээд, гарсан хохиролоо уг дарга нараас нэхэмжлээч.

Зочин [202.126.90.58] 2023-09-07 20:15:16

Жаргалсайханы 16 давхар энэ Авлига хороололд ямар хамаатай юм. Хамааралгүй юмыг хамааралтай болгож бичихээ болчихвол яасан юм .Авлига хорооллыг суурин доор нь тэсрэх бодис тавиад дэлбэлхэд л болоош дээ..Тэр нь шиг амархан зүйл байхгүй

Зочин [202.55.191.194] 2023-09-07 11:39:05

Хэл ам хийгээд байгаа ирээдүйн оршин суугч болно гэгч эргүү авгай нараа танай наад шавар тагзыг буулгахаа болилоо, дараа нь үерт автлаа, барилга байшин хазайж нурах нь туслаарай, тусалсангүй энэ тэр гэсэн гомдол бүү гаргаарай, эм хүн богино ухаантай гэж үнэхээр үнэн шүү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.