Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн алдагдлыг бууруулахыг үүрэг болголоо

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

Тус компани нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45 мянган төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39 мянга. Үүнээс болж “Шивээ-Овоо”ХК алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны алдагдал 15 тэрбум төгрөгт хүрээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн санхүүгийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Санхүүгийн алдагдлыг бууруулах нэг зам нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ийн цахилгаан станц барих юм байна. Үүнийг судалж үзэхийг Ерөнхий сайд даалгалаа. Мөн Шивээ-Овоо ХК-ийн нүүрсийг дулааны цахилгаан станцад нийлүүлэхээс гадна экспортод гаргах боломж байгаа юм байна. Ойрын хугацаанд экспортод гаргахаар судалж байгааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.

Боловсролын багц хуулийн өөрчлөлтөөр энэ хичээлийн жилээс Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс коллеж болон өөрчлөгджээ. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 1-3 жилээр сургалт явуулж байна. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийг жилд 250 гаруй суралцагч төгсөж 70-80 хувь нь ажлын байртай болдог байна.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


Сэтгэгдэл

зочин [202.9.47.17] 2023-09-08 09:19:19

Энх амгалан дорноговьд ажиллаж байсан төмөр замын МСҮТ хаасан одоо төмөр зам ажиллах хүний нөөцгүй болж он гараад тээвэр доголдох зөвхөн сайн шандад мэргэжлийн 240 ажилчид дутагдалтай тээвэрлэлт хийхэд нэн хүндрэлтэй боллоо доо багшгүй сургууль нээсэн гэж байгаа

Зочин [103.11.192.46] 2023-09-08 09:07:20

Үүрэг өгөөд бууруулчихдаг бол сайхан л юм тэ. Бүх юмыг үүрэгдээд үүрэгдээд явчихмаар юм дөө. Яагаад алдагдалтай ажиллаад байгаа, юу дутагдаад байгаа, ашигтай ажиллахад юу шаардлагатай, бизнес төлөвлөгөө гэх зүйл харж байж алдагдлыг бууруулах болохоос яриад бууруулчихдаг юм бишээ гөхшөөн. Худ шаахаас өөр шидгүй хар дда юмаа. Хамгийн эхний жишээ бол хөлбөмбөгийн болон сагсан бөмбөгийн баг амжилт буураад ирэхэд дасгалжуулагчаа солих, менежментийн багаа солидог. Энэ бол хамгийн энгийн дэлхий даяар хийгддэг зүйл. Яг л энэ шиг зүйл хэрэгтэй дээ.

иргэг [66.181.180.117] 2023-09-07 20:35:17

үүрэг өгөөд алдагдалгүй ажиллах....Сонин логик...Бизнэс хувийн хэвшилд л суурилах ёстой .Үүний тулд ДЦС уурхайнууд хувьчлагдах ,хартн төр маш тодорхоы тоглоомын дүрэм бий болгох үүрэгтэй

Зочин [139.5.216.54] 2023-09-07 19:37:28

6 хан мянган төг нэмэхэд алдагдалгүй бөгөөд ашиггүй ажиллаж коммунист суббоник хийх юм бна. эрчим хүчний суурь үнээ чөлөөлөөч. хүмүүс гар утсандаа өчнөөн мөнгө төлөөд болоод л бгаашдээ

Сонгуулийн панаал эхэлчихсэн явж байна. [103.57.93.189] 2023-09-07 17:50:00

Үүрэг даалгавар баруун зүүнгүү өгөөд л 2024 оны УИХ-ын сонгууль хүргэчихнээ. Гол нь даалгавар нь гоё, панаалтай сонсогдож сонгогчдын сэтгэлийг хөдөлгөж, гижигдэж, глрьдоож байх ёстой. Тэрнээс биш даалгавар биелэх нь чухал биш. Кх!

Зочин [202.131.227.82] 2023-09-07 15:59:41

showman


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.