ПАП: АРД ТҮМЭН ЯДУУ АВЛИГАЛЧИД БАЯН БАЙНА… ГЭЧХЭВ

Aдмин / Улстөр

“Үндэстний жинхэнэ хөгжил дэвшлийг эдийн засгийн баялгаар хэмждэггүй, тэр дундаа улс орны сүр хүчиндээ оруулж буй хөрөнгө оруулалтаар хэмжихгүй.”Харин ард түмнийхээ эрүүл мэнд, боловсрол, цогц хөгжлийг хангах чадвараараа хэмжигдэнэ”

Ромын пап Францис

Пап лам буцахдаа жиргэсэн үг сошиал сүлжээнд хандалттай байна. Сүүлийн 30 гаруй жилд төр засгийн эрхэнд ажилласан хүмүүс Монгол улсын хөгжил дэвшлийг хоосон амлалтын шуурганд өртүүлэн үлгэн салган байдалтай өдий хүргэжээ. Нэгэнт ард түмэн өөрсдийнхөө ажиллаж хөдөлмөр, хичээл зүтгэлээс нь үл хамаарсан авлигалын хар сүүдэр нүүрлэснийг мэдсээр ч тэвчээрийн хүлээс алдарч хариуцлагын эрин үе аль хэдийн эхлэв. Гэтэл төрд сандайлж төсвийн мөнгийг хувьдаа завшин улсынхаа эрх ашгийг хувийнх мэт дураар шамшигдуулдаг бүлэглэл самгардахдаа Үндсэн хуулийг хүртэл юман чинээнд тоолгүй хулгайн тогтолцоонд тааруулан засаж өөрсдийнхөө зөөлөн гудсыг зузааруулсан үйлдлүүд дахин дахин давтагдан тэр ч байтугай УИХ-ын гишүүдийн тоог олон нийтийн эсэргүүцэл дундуур зүтгүүлэн байж нэмсэн.

Хулгайгаа хуульчлах гэж оролдсоор буй шившигтэй нийгмийн эл гаж үзэгдлийг гааруулалгүй зогсоож хулгайн хар системийн уг үндсийг тасалж, углуурга, оосор юу ч үлдээлгүй цэвэрлэх цаг нэгэнт ирсэн. Монгол Улсын хүн амын 50 хувь ядуу байгаа нь тун харамсам хэрэг.

Энэ бол улсын хөгжилд зарцуулагдах хөрөнгө оруулалт хулгайч нарын карманд орж хав дарагдан сонгуулиас сонгуулийн хооронд санал худалдаж авах хэдхэн төгрөг болгон илүүчлэх ихэнхийг нь түшмэдийн тансаглалд зарцуулагдах, цөөхөн хэдхэнийх нь хамаарал бүхий этгээдүүд тансаглалд умбах хэрэгсэл болон ашиглагдсаар буй нотолгоо.

Пап лам Монгол дахь авлигалын хар сүүдрийг төр зайдагнагчдаас ч илүү судлан мэдэж сануулсан хэрэг боллоо. Тусгаар тогтносон улсын сүр хүч нь өнөө цагт бол эдийн засгийн бие даасан байдал. Энэхүү чухал үзүүлэлт Монголд бодитоор дархлагдахын тулд юун түрүүнд даварсан авлигач нарыг цэгцлэх хуулийн тогтолцоо. Дараа нь ард түмний ахуй амьжиргааг туйлын ядуурлаас татаж гаргах үйлдвэржилтийн бодлого, эрүүл мэнд, боловсрол, цогц хөгжилд оруулах оновчтой хөрөнгө оруулалт, зөв менежмент болов уу.

Д.Энхбат


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.118] 2023-09-11 10:11:32

man namiig songosnii gai

Ard [202.9.46.165] 2023-09-10 14:42:30

Аргагүйл шудрага хүчтэй бурханл юм дааа мөргөе

зочин [59.153.114.253] 2023-09-09 22:02:29

шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг зантай ,,,,,м ,,,,чууд гамшигийн зантай улс юмаа эв гэж байхгүй ,,,,

Ухаантай, ажигч хүн юмдаа. [103.57.93.189] 2023-09-09 21:02:01

Өнөө үеийн Монголд холбоотой хамгийн чухал зүйлийг олоод дүгнэчих юмаа. Ватиканы архивт энэ дүнэлт нь үлдэнэ, мөнхийг дүгнэлт.

Зочин [139.5.216.195] 2023-09-09 17:43:55

Ард олон дээшээ харж амьдран, авилгачид доош шагайж амьдрах цаг удахгүй ирэх болтугай

Зочин [203.98.76.249] 2023-09-11 10:15:59

авилгачид авсанд орох байлгүй.

zochin [103.57.93.186] 2023-09-09 17:10:32

bi ene Enkhbattai sanal neg bna Mongol yls dayaraa aris shir bolovsryylax tuugeer belen buteegdexuun xiix uildber baigyylax... olon ajil xiij baij bid xugjino

Зочин [202.126.89.125] 2023-09-09 16:28:58

Yoo shaalda bro

Зочин [107.77.208.187] 2023-09-09 11:44:47

Үгүй байхаа. Манай удирдан чиглүүлэгч дарга анги мандтугай! Ура, нөхөд өө!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.