Л.Оюун-Эрдэнэ: Малчдын төлөөллийг УИХ-д оруулахаар зорьж байгаа...

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд тус аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 62,4 их наяд төгрөг, экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Төрийн албан хаагчдын цалинг 20-60 хувиар нэмсэн, 2016 онтой харьцуулахад дундаж тэтгэврийн хэмжээ 2,2 дахин нэмэгдсэн байна.

Ерөнхий сайд Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг дурдаад Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй нь эдийн засагт эергээр нөлөөлж буйг хэллээ.

Дорноговь аймгийн иргэд аймгийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийг шийдэх, Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрханы орчимд олгосон хайгуулын лицензийг цуцалж өгөх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон Политехник коллежийн барилгыг шинэчлэх, Замын-Үүд сумын жолооч нарын тээвэр хийх асуудалд анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, малчдын талаар цогц бодлого хэрэгжүүлэх зэрэг саналыг хэллээ.

сонин mn

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 2024 оны улсын төсөв батлагдахаас өмнө орон нутагт ажиллаж иргэдийн саналыг сонсож буй.

1.Дулааны станцыг өргөтгөх ( Сайншанд сум)

2.АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн цогцолбор барих

3.Хамарын хийдийн гурван замын уулзвараас-Зүүнбаян чиглэлийн 22 км автозам барих

4.Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөх, хэрэглээний халуун усны шугамыг шинээр хийх

5.Хатанбулаг-Ханги чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам

6.320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга (Даланжаргалан сум)

7.200 суудалтай соёлын төвийн барилга ( Дэлгэрэх сум)

8.Соёлын төвийн барилга (Эрдэнэ сум)

9.Политехник коллежийн барилгын зураг төсөв

10.Шүүхийн шинжилгээний албаны барилга барих ажлыг ирэх онд хийх шаардлагатай гэдэгт уулзалтад ирсэн иргэдийн төлөөлөл санал нэгдлээ.

сонин mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариулт өглөө. Аймгийн иргэдийн эрэмбэлсэн бүтээн байгуулалтыг ирэх онд улсын төсөвт тусгана гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Иргэдийн санал хэлсэнчлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрханы асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, улсын тусгай хэрэгцээнд авна гэв. Мөн Замын-Үүдийн жолооч нарын тээвэрт үүссэн асуудалд ажлын хэсэг ажиллаж, нэг сарын дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Малчдын талаар төрөөс баримтлах цогц бодлогыг боловсруулж байгаа, малчдын төлөөллийг Парламентад оруулахаар зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.42] 2023-09-11 11:26:15

Яадалтай эрдэмтэн улс төрч эдийн засагч удирдах ухаантай ажлын туршлагатй 40-с дээш насны хүн дэвшүүлч.малчингаар яах юм бэлчээр мал байхад тэнэнд өөрюм хэрэггүй. Нямхайнямбуу баатрыг яалаа түүхэн гашуун үнэн бна шүү. Одоо малын панз ашигтай гэж үзэж бна уу

Зочин [172.59.225.2] 2023-09-11 07:11:55

Шоронгийн ялтануудаас нэгийг оруулах л дутаж… энэ Данх нээрээ балай дурак юм аа… хөдөөний сумын галч

Зочин [82.63.112.32] 2023-09-10 21:50:03

юу хуцан вэ шудрага хэлий та нар өөрсдөө одоо бол малчдын төлөөлөл шүү дээ та нарыг сонгодог нь малчид та нарч өөрсдөө малчдаасаа илүү малтай болоо байлгүй дээ

Зочин [103.57.95.60] 2023-09-10 16:23:20

iim teneg, zoolon suudald tuxlaxiin tuld ix xurald noxoi ch baj bolox boljdee. iim mal uxeesei

Зочин [59.153.114.110] 2023-09-10 15:18:34

Энэ одоо юу ГУЦААД байна вэ, хүүхээ

111 [202.126.89.222] 2023-09-10 07:56:59

Хүн аиын төлөөллүүдийг оруулжөга юм бол Ерөнхий боловсролын сургуулийн сурагч .цэцэрлэгийн нэг нэг хүүхэд бас оруулна гээч

Бүтэхгүй санаа. [103.57.93.189] 2023-09-09 20:56:31

Бэлэг тэмдэг болгоход малчид хэрэгтэй л байх. Харин БОДИТ байдал дээр малчид УИХ-д ЮҮ Ч болж ЧАДАХГҮЙ. Улсын Бага Хуралд бил үү нэг малчин МАХН-аас байсан, тэр хүн юү хийж чадсан бэ? Харин малчид Малчны нам байгуулаад сонгууьд оролцвол байдал өөр болно байх.

Зочин [103.212.119.41] 2023-09-09 21:03:43

тэр хүн дараа нь дотуур байрны жижүүр хийж байгаад л дууссандаа

Иргэн [124.158.69.6] 2023-09-09 17:18:31

Улсын их бол юуч мэдэхгүй баахан хүний цуглуулга байх ёсгүй. Их хурал бол хууль тогтоох төрийн бодлого тодорхойлох чиглэлээр мэргэшсэн хүмүүс байх ёстой. Одоо тэгсэн чинь юм юмны төлөөлөл гээд үхрийн бөөр шиг юм ярьж попрох хэрэггүй. Хуулийн нэг ч заалт зөв томьёолж чадахгүй нэгч хуулийн заалт ойлгохгүй хүмүүс их хуралд орвол наад төр чинь жинхэнээсээ дампуурна.

Зочин [66.181.161.123] 2023-09-09 15:29:28

Одооны танхимаар чинь дүүрэн хөдөөнийхөн чихэлдэж байгаа биш үү? Зүгээр нэг мөрөөрөө ажиллаад ирэхээ мэдэхгүй, худлаа хуцаал, Элбэгээ шиг хүн хашгируулаал явахын.

Зочин [139.5.219.231] 2023-09-09 13:25:32

Малчид байснаас малын эмч, зоотехникч хүмүүсээс байвал харин ч боломжийн байхда . Тэд бол малынхаа тухай овоог мэдсэн байх учиртай шүү дэ .

Зочин [202.126.88.78] 2023-09-09 12:03:51

Pooprono gehed ingej pooprohgui ee. Bohchuud duuchid hudalchuid samarsan. odoo bolij uz

Зочин [202.126.89.78] 2023-09-09 11:24:48

Энэ хүн ямар хэцүү хүн бэ.Малчид,хөгжлийн бэрхшээлтэй хүмүшс ИХ-д орж хэрэггүйээ больж үз.Харин ИНЖЕНЕР ЭДИЙН ЗАСАГЧ,ХУУЛЬЧИД ОРОХ ХЭРЭГТЭЙ ХАРИН МАШ САЙН ШАЛГУУРААР ОРУУЛАХ НЬ ЗӨВ.ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ АРД ИРГЭДЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ,ЧАДАЛТАЙ ХҮМҮҮСИЙГ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

МАЛ [202.70.44.116] 2023-09-10 10:10:58

Хэн хөгжилийн бэрхшээлтэй эсвэл малчид бодлого тодорхойлж чадахгүй гээд байгаан айн ??? Бөхчүүд УИХГишүүн, Хотын дарга хийж болоод л байна !!!

Иргэн [66.181.161.5] 2023-09-09 13:09:40

Чи муу үг үсгээ зөв бичиж чадахгүй байж юун их хүний г дугааралдаг муу нохойн гөлөг вэ малчид дотор чинь харин ч ухамсартай ухаан тай хүмүүс олон байгаа шүү хүний г ганц нэг бүтэлгүй хүмүүстэй нь бүгдийг адилхан бодож боломгүй юм даа

Зочин [138.64.103.36] 2023-09-09 10:33:16

Ene odoo yugaa hutsaad bgan be. Ene ulsiig chini engineer, ediin zasagchid udirdah bolohoos malchid ih hurald yugaa hiih yum be.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.