Сэтгэлзүйн оношилгоо, сорилыг 100 хувь үнэгүй хийнэ
ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.
Онцолбол, насанд хүрэгчид болон хүүхдийн сэтгэлзүйн оношилгоо, сорилын зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцна.
Иргэд эдгээр оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.
Та доорх QR кодыг уншуулж оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.
Сэтгэгдэл
zochin [202.55.180.58] 2023-09-13 12:04:23
Qr ni hna ch bgaan hudlaa shaagaad l bhiin
Зочин [183.177.97.70] 2023-09-13 11:01:39
сэтгэцийн өвчтэй байж мэдэх хүмүүс төрийн байгуулагад ажлаад бна яах вэ? хэлсэнээ хэлээгүй гэнэ, хийсэнээ хийгээгүй гэнэ, хов хутгаж хамт олонг хагална.... ажлаа таслаад алга болно... асуудал ярихаар үндсэн хууль заана... яана вэ, яанав?
Зочин [139.5.216.202] 2023-09-13 10:07:38
Qr ni bhku bna